Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 723

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ц.Энхмандах, 

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, 

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

хохирогч Л.Очирбал, Д.Гантулга, Ц.Дондив нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Дашзэвэгийн Цэрэн-Очир, Дэндэв овгийн Чимэд-Юндэнгийн Бат-Эрдэнэ, Буурлууд овгийн Очирын Очгэрэл, Гөрөөчин овгийн Даваагийн Өлзийбат нарт холбогдох эрүүгийн 2014250001306 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Д.Ц, 1972 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5. эх, дүү, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 01-10 тоотод оршин суух бүртгэлтэй,

1997 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн шүүхийн 17 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 123 дугаар зүйлийн 123.4, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 01 жил 6 сарын өмнө магадлалаар суллагдсан,

1999 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 578 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 52 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 234 дүгээр зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, 2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар .........................

2. Д овгийн Ч.Б, 1976 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 2-р баг Бургалтайн багт оршин суух бүртгэлтэй,

2007 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ....................

3. Б овгийн О.О, 1973 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 5-1705 тоотод оршин суух бүртгэлтэй,

1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн 80 дугаар таслан

шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2002 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн шүүхийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 32 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хугацааны өмнө /1 жил 7 сар 19 хоногийг/ тэнсэн суллагдсан, регистрийн дугаар.....................

4. Г овгийн Д.Ө, 1975 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг Цэргийн хотхоны 1-11 тоотод оршин суудаг,

1998 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 291 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ял,

1999 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 688 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 271 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар 29 хоногийн хорих ял,

2002 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 277 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,

2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар ..........................

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Д.Ц нь ганцаараа:

1. 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-н 3-144 тоотод оршин суух иргэн Б.Мөнхдоржийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 43 инчийн ТСЛ зурагт, эрэгтэй хүний ширэн бүс, гар цүнх, ЛД тамхи 2 боодол, парламент тамхи 1 боодол, улаан шонхор тамхи 1 боодол, самсунг эс-2 гар утас, бэлэн 120.000 төгрөг зэргийг хулгайлж 858.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25-297 тоотод оршин суух иргэн Д.Гантулгын эзэмшлийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 47 инчийн Самсунг зурагт, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг, самсунг эс-2 гар утас, скайтелын сио загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 11.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-595 тоотод оршин суух иргэн Э.Ариунаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Жи мобайлын гар утас, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян улааны 16-6-24 тоотод оршин суух иргэн Б.Хүрэлбаатарын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хөшиж онгойлгон хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт, жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, Алтангэрэл Жадамба судар, хүүхдийн 3 хос хувцас зэрэг эд зүйл хулгайлж 4.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн зуслангийн задгайд байх Д.Гантулгын эзэмшлийн байшингийн модон хаалгыг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хүрэн хамбан дээл, эрэгтэй хүний гутал, 32 инчийн ЛЖ зурагт, хэт хутга, унти гутал зэрэг эд зүйл хулгайлж 8.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 42-27а тоотод оршин суух иргэн Т.Баасанжавын эзэмшлийн байшингийн таамбарын цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Панасоник зурагт, орны бүтээлэг, Самсунг эс-2 гар утас, мөнгөн ээмэг, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 69-11 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзулын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Самсунг ЛСД зурагтыг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулагийн зусланд байх иргэн Б.Номингийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хүн орхоодойн хөнжил, Америк улсын далбаатай хөнжил, эрээн өнгийн даавуу, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйл хулгайлж 665.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Майхан 3-1 тоотод оршин суух иргэн Р.Наранчимэгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 31-15 тоотод оршин суух иргэн Б.Уранчимэгийн өвлийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн ТСЛ зурагт, иж бүрэн суурин компьютер зэрэг эд зүйл хулгайлж 1.549.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 2-426 тоотод оршин суух иргэн Г.Наранцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн БСБ зурагт, эрэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний савхин хүрэм зэрэг эд зүйл хулгайлж 1.006.600 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Дэлгэрэх булаг гэх газарт байх иргэн Д.Ганбатын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 46 инчийн ЛСД зурагт, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Баруун турууны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Очирбалын эзэмшлийн байшингийн цонхыг хөшиж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч полиусан тоногтой эмээл 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС-н 1-80 тоотод оршин суух иргэн Ч.Бямбасүрэнгийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ц нь шүүгдэгч Ч.Бтэй бүлэглэж:

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 89-35 УНҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг ашиглаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9-440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн марк тодорхойгүй зурагт хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч Д.Цтой бүлэглэж:

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 89-35 УНҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг ашиглаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9-440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн марк тодорхойгүй зурагт хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч О.Отэй бүлэглэн:

2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Намнандоржийн бараагаа хадгалдаг гражийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч Эссэ, Майлд сэвэн, Парламент зэрэг нэр төрлийн тамхи хулгайлж 19.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.О нь шүүгдэгч Ч.Бтэй бүлэглэж:

2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Намнандоржийн бараагаа хадгалдаг гражийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч Эссэ, Майлд сэвэн, Парламент зэрэг нэр төрлийн тамхи хулгайлж 19.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.О нь шүүгдэгч Д.Өтай бүлэглэж:

2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай цахир" хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бэлнээр 300 юань, 525.000 төгрөг, Жи мобайлын гар утас 18 ширхэг, Самсунг загварын мэдрэгчтэй гар утас 8 ширхэг, Нокиа загварын товчлууртай гар утас 4 ширхэг, гар утас цэнэглэгч карт /нэгж/-ууд, Эл Ди, Алтан навч, Бонд, Улаан шонхор, Парламент, Майлд Сэвэн зэрэг 18 хайрцаг буюу 900 блок тамхи болон бусад эд зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 38.469.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбатын хашаан дотор байсан 74-34 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Д.Ариунболдын эзэмшлийн байшингийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 991.300 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гүүрний хэсгийн 1-22 тоотод оршин суух иргэн Г.Амгаланбаатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.277.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ө нь шүүгдэгч О.Отэй бүлэглэж:

2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай цахир" хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бэлнээр 300 юань, 525.000 төгрөг, Жи мобайлын гар утас 18 ширхэг, Самсунг загварын мэдрэгчтэй гар утас 8 ширхэг, Нокиа загварын товчлууртай гар утас 4 ширхэг, гар утас цэнэглэгч карт /нэгж/-ууд, Эл Ди, Алтан навч, Бонд, Улаан шонхор, Парламент, Майлд Сэвэн зэрэг 18 хайрцаг буюу 900 блок тамхи болон бусад эд зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 38.469.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбатын хашаан дотор байсан 74-34 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Д.Ариунболдын эзэмшлийн байшингийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 991.300 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гүүрний хэсгийн 1-22 тоотод оршин суух иргэн Г.Амгаланбаатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.277.600 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Харин хохирол төлбөрийг хоригдож байх хугацаандаа төлж барагдуулна гэв.

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Харин Цэрэн-Очирын авч гарч ирсэн зурагтыг ломбардад тавьсандаа харамсаж байна. Түүнээс хамт хулгай хийгээгүй...” гэв.

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед Ч.Бат-Эрдэнийг хулгай хийсэн гэж мэдээгүй. Бараа зөөгөөд өгөөч гэж дуудахаар нь очсон. Мөрдөн байцаагч намайг Ч.Бат-Эрдэнийг хулгай хийсэн талаар хэл гэж хэлсэн. Урьд нь би сайхан ажил хөдөлмөр хийж байсан. Энэ хэрэгт холбогдоод давж заалдах шатны шүүхээс суллагдаад Ховдод очиж ажил хийх зорилгоор явсан. Ховдод очоод Д.Өтай хамт ажил хийх зорилготоор уулзаж ярилцсан. Ингээд хөдөө очиж ажил хийхээр явж байгаад хөдөө хээр машин тэрэгний дугуй хагараад, архи ууж согтуугаар хулгай хийсэн байсан. Энэ талаар огт санахгүй байгаа. Гэхдээ мэдсэн даруйдаа барааг нь буцааж өгөх ёстой, хохирлыг барагдуулах ёстой гэж ойлгоод хулгайлсан эд зүйлүүдээ буцааж өгсөн. Гэтэл цагдаа нар хураан авсан тамхинаас их хэмжээгээр дутаасан. Үүнд гомдолтой байгаа боловч би төлж барагдуулах болно...” гэв.

Шүүгдэгч Д.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт учирсан хохирлын тооцоог хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Учир нь тамхины тоо ширхгийг их хэмжээгээр зөрүүлсэн. Бидний цагдаад буцаан өгсөн бараанууд их хэмжээгээр дутаж байгаа. Мөн энэ талаар би зохих албан тушаалтанд гомдол гаргаж байсан. Гэхдээ миний хувьд хохирлыг төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Дондив нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нар нь манай дэлгүүрт орж эд зүйлүүд хулгайлсан байсан. Би эхлээд ямар ямар эд зүйл алдагдсан талаар мэдэхгүй байсан. Барагцаагаар тодорхой алдагдсан барааг хэлж мэдүүлж байсан боловч дараа нь алдагдсан бараанууд тооцоо хийх үед нэмэгдсээр байсан. Үүнийг нэмж мөрдөн байцаагчид хэлж байсан. Тийм болохоор хохирлын талаар зөрүүтэй мэдүүлээд байсан юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ одоо ч гэсэн нарийн тооцоо гаргах боломжгүй байгаа. Шүүгдэгч Д.Өаас хохиролд 3.000.000 төгрөг дээр нэмээд 227.700 төгрөг авсан...” гэв.

Хохирогч Д.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрт учирсан хохирол төлбөрөө гаргуулан авах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч Л.Очирбал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Өөрт учирсан хохирол төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна...” гэв.         

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Хохирогч Н.Намнандорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манайх бөмбөгөр худалдааны төв дээр хүнсний павилон ажиллуулдаг юм. Алтжин бөмбөгрийн урд талд байдаг граждаа бараа буулгасан. Тэр орой 20 цаг 30 минутын үед манай эхнэр Отгон очиж бараа авсан юм. Тэгээд 2014 оны 3 дугаар сарын 26-ны 08 цагийн үед бараагаа авах гээд манай эхнэр очиход гражны хаалгыг нь хаагаад тоосго тавьчихсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би эхнэрээ цагдаа дууд гэж хэлээд удахгүй очсон. Манай граж дотор 5 хайрцаг Эссэ нэг хайрцагтаа 50 блок, 7 хайрцаг Майлд Сэвэн хайрцагтаа 50 блок, 4 хайрцаг Парламент хайрцагтаа 50 блок байсан. Манай гражид гоо сайхны бараа, хүнсний бараа, тамхинууд байсан бөгөөд тамхинууд нь алдагдсан байсан. Майлд Сэвэн, Эссэ тамхинуудыг 3 сарын эхээр, Парламент тамхийг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед 4 хайрцгийг аваачиж буулгасан. Парламент тамхийг Номуун Табак, Майлд Сэвэн тамхийг Волтам, Эссэ тамхийг Алтан гадас зэрэг компаниудаас нийлүүлдэг. Манай гражаас тамхинаас өөр зүйл алдагдаагүй…/1-р хх-64-65/,

Хохирогч Н.Намнандорж мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр дахин мэдүүлэхдээ: Би Нарантуул, Хархорин захуудаас мөн НРМ ХХК-с авдаг. Хулгай орохоос өмнө 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нарантуул захаас Майлд Сэвэн дотроо 50 ширхэгтэй 20 авдар, Эссэ 50 ширхэгтэй 12 авдар тамхийг худалдаж авсан байсан. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг өнгөрч байхад НРМ ХХК-ний борлуулагч Жавхланбатаас Парламент 50 ширхэгтэй 4 авдар тамхийг худалдаж авсан. Задгайгаар сэнстэй Вест 42 блок, 1 блок нь 21.000 төгрөг, улаан Вест 38 блок, 1 блок нь 17.000 төгрөг, Улаан шонхор 19 блок, 1 блок нь 14.750 төгрөг, Кент 74 блок, 1 блок нь 26.000 төгрөг, Марлборо 41 блок, 1 блок нь 27.500 төгрөг, Элди 29 блок 1 блок нь 16.800 төгрөгийн задгай тамхи алдагдсан байна. Тамхины үнэ өссөн тул би мөнгө биш тамхиа нэхэмжилж байна…/1-р хх-66/,

Хохирогч Н.Намнандорж мөрдөн байцаалтын 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр дахин мэдүүлэхдээ: 2014 оны 02 дугаар сард Майлд сэвэн, Эссэ гэх тамхинуудыг худалдаж авсан баримтыг хэрэгт хавсаргасан  байгаа.  Мөн  бусад  задгай  байсан тамхинуудыг худалдаж авсан баримт нь байгаа бөгөөд тухайн үед нарантуул зах дээр тамхи бөөнөөр худалдаалдаг Отгонбаатар гэх хүнээс бараагаа худалдан авч байсан бөгөөд тэр хүний санхүүгийн баримтанд миний худалдаж авсан тамхины тоо ширхэг хэмжээг тусгасан байгаа байх. Энэ тамхи надад үнэхээр байсан гэдгийг Отгонбаатар нотолж чадна. Тухайн үед би Отгонбаатараас байнгын тамхи бөөнөөр худалдан авч зарж борлуулдаг харилцагч байсан юм. Би анх удаа хохирогчоор байцаалт өгөхдөө яг алдагдсан тамхийг тоо ширхэгээр нь гаргаж өгөөгүй. Харин хоёр дахь удаа өгсөн байцаалт дээрээ бүгдийг тоот ёсоор нь гаргаж өгсөн юм. Тэгэхэд алдагдсан тамхинуудыг бүгдийг нь үнэлсэн байна гэж бодоод санал хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хурал дээр дахин хэргийн материалтай танилцахад алдагдсан тамхийг дутуу үнэлгээ хийлгэсэн байсан юм. Тэгээд нэмж нэхэмжлэл гаргасан юм…/7-р хх-33/,

Хохирогч Н. Намнандорж мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэхдээ: Тухайн үед би граж дотроо борлуулагч Жавхаатай хамт 4 хайрцаг тамхи буулгачихаад паданаа бичээд зогсож байхад үл таних 35-40 орчим насны, саравчтай хар бараан өнгийн малгайтай, куртикнийхээ захыг босгосон, намхандуу нуруутай ойролцоогоор 160-170 см нуруутай, бараан царайтай, туранхайдуу залуу орж ирчихээд нэг хүний нэрийг хэлчихээд танайх тамхи зардаг юм уу гэж хэлээд өрсөн тамхинуудыг хараад зогсоод байхаар нь би хөөгөөд гаргасан юм. Одоо би тэр залууг биеэр нь харвал танина гэж бодож байна. Тухайн үед алдагдсан тамхинууд нь хайрцагтай байсан учир овор хэмжээний хувьд их байсан. Хаалганы цоожийг нэхэмжлэхгүй…/1-р хх-67/,

Хохирогч Н.Намнандорж мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр дахин мэдүүлэхдээ: Надад учраад байгаа хохирлыг нарийвчлан тогтоож чадаагүй. Өмнөх байцаалтан дээр хулгайд алдсан тамхины тоо ширхэг хэмжээг дэлгэрэнгүй хэлж өгөөд алдагдсан тамхины тоо ширхэгийг зарлагын паданаар хөөж тулган гаргаж өгсөн юм аа. Ингээд уг хэргээс болж надад 29.020.450 төгрөгийн бодит хохирол учирсан байдаг юм. Яг задраагүй бүтэн тамхины тухайд 21.435.000 төгрөг болж байсан. Харин задгай тамхины үнэ өртөг нь 7.585.450 төгрөг болж байсан юм. Тэгэхэд энэ хэргийн улмаас надад 21.435.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзээд шүүхэд шилжүүлснээс болоод хэрэг шүүхээс мөрдөн байцаалтанд буцсан юм. Нийт 16 хайрцаг бүтэн тамхи алдагдсан ба 1 хайрцагтаа 50 блок тамхи байдаг. Парламент тамхи 4 хайрцаг буюу 200 блок, Майлд сэвэн тамхи 7 хайрцаг буюу 350 блок, Эссэ тамхи 5 хайрцаг буюу 250 блок алдагдсан. Сэнстэй Вест 1 хайрцаг 50 блок тамхинаас задлаад 8 блокийг авч зарж борлуулсан байсан юм. Ингээд хайрцагтаа үлдсэн 42 блок тамхи алдагдсан. Улаан Вест тамхинаас 12 блокийг зарсан ба үлдсэн 38 блок тамхи алдагдсан. Улаан шонхор тамхинаас 31 блокийг зарж борлуулсан ба 19 блок тамхи үлдсэн байсан. Кент тамхинаас 2 хайрцаг буюу 100 блок тамхинаас 26 блок тамхи зарж борлуулсан ба үлдэгдэл 74 блок тамхи алдагдсан. Марлборо тамхинаас 9 блокийг зарсан ба үлдэгдэл 41 блок тамхи алдагдсан ЛД/LD/ тамхинаас 21 блокийг зарсан ба үлдэгдэл 29 блок тамхи алдагдсан. Сэнстэй вест тамхи 1 блок нь 21.000 төгрөгийн үнэтэй байдаг. Улаан вест тамхи 1 блок нь 17.000 төгрөг, Улаан шонхор тамхи 1 блок нь 14.750 төгрөг, Кент тамхи 1 блок нь 26.000 төгрөг, Марлборо тамхи 1 блок нь 27.500 төгрөг, ЛД тамхи 1 блок нь 16.800 төгрөг байдаг ба дээрх задгай тамхины үнэлгээнүүд нийтдээ 5.346.950 төгрөг болж байгаа. Дээрх тамхинууд хулгайд алдагдах үеийн буюу 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тамхины ханшийг хэлж байгаа юм аа. Одоо тамхины үнэ өсөөд илүү үнэтэй болчихсон байгаа. Гэхдээ миний зүгээс тамхи хулгайд алдсан үеийн ханшаар үнэлнэ…” гэжээ /7-р хх-169-170/.

Гэрч Д.Отгон мэдүүлэхдээ: “…2014 оны 3 дугаар сарын 26-ны 09 цагийн үед би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн урд талд байдаг. Контейнер дээрээ бараагаа ялгах гээд очиход хаалгыг чулуугаар дарчихсан цоож нь байхгүй, хамгаалалтын төмрийг нь мушигаад хаячихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай контейнерын өөдөөс харсан баар гаднаа камертай. Манайд харуул хамгаалалт байхгүй. Манайх нэг л цоожоор цоожилсон байсан. Сайн цоож байсан юм…/1-р хх-70/, ....2014 оны 3 дугаар сарын эхээр Нарантуул захын тамхи зарж борлуулдаг хүнээс нийт 36.980.000 төгрөгийн үнэ бүхий тамхинуудыг худалдаж авсан байдаг. Эдгээр худалдаж авсан тамхинаас нийт 29.020.450 төгрөгийн үнэ бүхий тамхинууд нь 2014 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө алдагдсан юм. Энэ тамхинуудыг худалдаж авсан гэх албан ёсны зарлагын баримт нь байгаа үүнийг хэрэгт хуулбарлан өгсөн байгаа. Тамхийг худалдаалсан хүн нь Нарантуул зах дээр ажилладаг бөгөөд 99010020 утасны дугаартай Норовоо гэж хүн байдаг…” гэжээ /1-р хх-70, 7-р хх-35/.

Гэрч 3.Гансүх мэдүүлэхдээ: “...Очгэрэл гэдэг хүн манай эгч Эрдэнэцэцэгийн нөхөр нь байгаа юм. Манай хадам ах гэсэн үг Манай эгч Очгэрэлтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Очгэрэл Сэлэнгэ аймаг руу явсан гэж манай эгч хэлсэн. Уг нь би 23-67 УНА дугаартай автомашиныг барьдаг юм. Хааяа Очгэрэл ах миний машиныг барьдаг. Тухайн өдөр Очгэрэл ах над руу 96053728 гэсэн дугаараас залгаад чи Хархорин зах дээр хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очтол нэг замын цагдаад баригдчихсан байж байсан. Тэгээд Очгэрэл ах нэг юм хэлээд над руу түлхүүрээ шидээд зугтаагаад явсан. Тэрнээс хойш над руу яриад машинаа аваарай. хэрэгтэй холбоотой биш машинаа ав гэж хэлж байсан. Сүүлд манай гэрт ирж амьдарсан...” гэжээ. /1-р хх-71-72/.

Гэрч Ш.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “...Би Ч.Бат-Эрдэнийг танина, манай нөхрийн танил О.Оийг танихгүй. 2015 оны сар өдрийг нь сайн санахгүй байна, хавар гэртээ цайны цагаар очиход гэрт манай нөхөр Ц.Жамъянсүрэн ганцаараа байсан. Тэгтэл манай гэрт 4-5 ширхэг яг хэд байсныг нь мэдэхгүй байна, нэрийг нь мэдэхгүй том хайрцагтай тамхинууд байсан тэгээд би ямар учиртай болохыг нь өөрийн нөхрөөс асуутал манай найз замаасаа хүн авна, багтахгүй гээд үлдээгээд явсан гэж хэлсэн.../1-р хх-75/,

Гэрч Ш.Бямбасүрэн 2015.10.6-ны өдөр дахин мэдүүлэхдээ: Би Булган аймгийн Булган сумын 6 баг 6-2-18 тоотод нөхөр Жамъянсүрэнгийн хамт оршин суудаг юм. 2014 оны 3 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна би тухайн өдөр өглөө ажилдаа 08 цаг өнгөрөөгөөд гарахад нөхөр гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд өдөр цайны цагаар гэртээ очиход нөхөр Жамъянсүрэн гэртээ байсан. Тэгснээ манай найзууд ирээд тамхи үлдээчихээд явлаа гэж хэлж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ ирсэн гэж хэлж байсан санагдаж байна. Харин Очгэрэл гэх хүнийг би танихгүй хараагүй. Тэгээд Бат-Эрдэнэ нь замаасаа хоёр хүн аваад хот руу явна гэсэн тийм учраас тамхи нь машинд нь багтахгүй байна гээд манай гэрт үлдээчихлээ маргааш нь таксигаар эдгээр тамхинуудыг хот руу явуулчхаарай гэсэн гээд ярьж байсан. Тэгээд маргааш нь манай нөхөр тамхинуудыг нь хот руу явах гэж байгаа унаанд хийгээд явуулчихлаа гээд Бат-Эрдэнэ рүү ярьж байсан санагдаж байна. Тэр орой нь Бат-Эрдэнэтэй утсаар яриад тосож авсан уу гээд ярьж байсан. Миний санаж байгаагаар 4-5 ширхэг дөрвөлжин хайрцагтай тамхинууд байсан. Яг гэрт ороход үүд хэсэгт байрлуулсан байсан. Надад бол манай нөхөр энэ тэрүүгээр тэр хоёртой явсан талаараа яриагүй намайг өглөө гэрээс ажилдаа явахад нөхөр минь гэртээ үлдсэн бөгөөд өдөр цайны цагаар ирэхэд гэртээ байж байсан. Тийм болохоор тэр хоёртой гадуур дотуур яваагүй гэж бодож байна. Бат-Эрдэнэ нь нилээн дээр манай гэрт ирээд байшингийн хажууд баригдаж байгаа жижиг байшингаас туслалцаж байсан юм. Тэгээд л таньж мэддэг болсон. Найзууд нь Жамъянсүрэнг Жамбаа гэж дууддаг байх би нөхрийгөө бүтэн нэрээр нь дууддаг. Тухайн үед манай нөхөр надад манай найз нар эдгээр тамхийг орхиод өөрсдөө хот руу явчихлаа гэж ярьж байсан. Маргааш нь тамхинуудыг хот руу унаанд хийгээд явуулчихлаа гэж ярьж байсан. Тухайн үед ямар ч байсан өглөө гэрээс гарахад ганцаараа үлдсэн намайг цайны цагаар гэртээ ирэхэд мөн л гэртээ байсан гэхдээ Эрдэнэт явчхаад ирэхэд манай эндээс их ойрхон байдаг шүү дээ явчхаад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Надад энэ талаар Жамъянсүрэн яриагүй...” гэжээ /1-р хх-76-77/.

Гэрч М.Наранбилэг мэдүүлэхдээ: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Танил захын дотор байх тамхины бөөний цэгт 2013 оноос хойш худалдагчаар ажиллаж байгаа. Тухайн үед 2014 оны 3 дугаар сарын сүүлээр үл таних хоёр залуу их хэмжээний тамхи зарж борлуулахаар орж ирж байсан. Яагаад бага зэрэг санаж байна вэ гэхээр тийм хүмүүс ховор орж ирдэг юм. Би одоо зургийг нь харсан ч царай төрхийг нь санахгүй байна. Хяналтын камер байхгүй. Манайх гаднаас юм худалдаж авдаггүй учраас гэр хүмүүсийг тэгээд явуулсан юм. Тухайн үед тамхи зарах гэж байгаа талаараа л ярьсан өөр зүйл яриагүй байх...” гэжээ /1-р хх-78-79/, 

Гэрч Ц.Жамъянсүрэн мэдүүлэхдээ: “...Би Ч.Бтэй хоёр жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сарын үед Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу явж байгаад вагон дотор танилцаж байсан юм. Ч.Бтэй танилцаж байх үед би хувиараа Булган аймагт хөөсөн блокийн үйлдвэрийн суурийг нь тавиад ажил эхлүүлж байсан юм. Тэр үед чиний ажилтай уялдаатай найз байгаа чамайг Эрдэнэт хотод ирвэл танилцуулна гэж ярьж байсан. Тэгээд 2014 оны 3 дугаар сарын сүүлээр би Эрдэнэт хотод чамтай танилцуулах гэж байсан найзыгаа дагуулаад бага зэрэг ачаатай ирчихсэн байгаа хүрээд ир гэж хэлсэн юм. Тэр өдрийн 11 цагийн үед Булган аймгаас Эрдэнэт хот хүртэл замын унаанд суугаад Эрдэнэт хотод очоод Бат-Эрдэнэтэй уулзсан. Очгэрэл гээд найзыгаа надад танилцуулж байсан юм. Бид хоёр тамхи зараад явж байна үлдэгдэл бага зэрэг тамхи үлдчихсэн байна. Булган аймагт аваачаад зарчих боломж байна уу гэж асуусан. Тэгээд Булган аймагт очихдоо замаараа Булганы онцгой дэглэмтэй хорих анги оръё, манай нэг найз хоригдож байгаа гэж Бат-Эрдэнэ нь надад хэлсэн. Би тэр хоёрыг дагаад хамт Булган аймгийн онцгой дэглэмтэй хорих ангид очиж Даваабаатар гэх хүнтэй уулзсан. Тухайн үед 30 гаруй минут уулзалтын өрөөнд нь уулзсан. Тухайн үед Бат-Эрдэнэ, Очгэрэл, Даваабаатар гурав барилгын ажлын талаар ярьж байсан юм. Мөн Даваабаатар нь би суллагдвал барилгын чиглэлээр ажил хиймээр байна ер нь их мэргэшсэн хүн байгаа юм гэж ярьж байсан. Бат-Эрдэнэ, Очгэрэл хоёр Эрдэнэт хотод ажлаар ирсэн юм. Булган аймаг орж хэдэн тамхиа борлуулах санаатай явж байна. Замаараа таныг эргэж байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд уулзалтын цаг дуусаад Бат-Эрдэнэ, Очгэрэл бид гурав Булган аймаг руу хөдөлсөн. Булган аймагт очоод Бат-Эрдэнэ нь нэг дэлгүүрээр орчихоод тамхи хямдхан байдаг юм байна гэж хэлээд гараад ирсэн. Тэгээд манай гэрт очсон ба манайд очоод Очгэрэл нь би хөгшин хүмүүстэй явж байгаа тэд нарыг замаараа аваад хот руу явах юм. Тэгээд машин дотор хүмүүс багтахгүй байх. Танай гэрт түр тавьчихъя гэж хэлж байсан. Тэгээд манай гэрт очоод байшин дотор 5-6 хайрцаг нэр бүхий тамхинуудыг байрлуулж тавиад Бат-Эрдэнэ, Очгэрэл нар явахдаа болбол зарчхаарай болохгүй бол хот руу явах машинд өгөөд явуулчхаарай гэж хэлж байсан. Бат-Эрдэнэ, Очгэрэл нар явсны маргааш нь над руу утсаар Бат-Эрдэнэ нь яриад нөгөө тамхинуудаа унаа олдвол өгөөд явуулаач боломж байна уу гэхээр нь маргааш нь би хот руу явдаг автобусны буудал дээр очоод хот руу явах машин асуусан, мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй жолоочтой машин ирэхээр нь би жолоочтой нь уулзаад ачаа өгч явуулах гэсэн юм гэхэд бид нар ачаагүй явж байгаа тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд 5 хайрцаг тамхийг машиных нь арын багаж хэсэгт ачиж өгөөд Бат-Эрдэнийн дугаарыг жолоочид өгөөд хот руу явуулсан. Бат-Эрдэнэтэй утсаар яриад тэр машины жолоочийнх нь утасны дугаарыг өгөөд Драгон дээрээс тосоод аваарай гэж хэлсэн. Маргааш нь өглөө би тамхиа авчихсан шүү гэж Бат-Эрдэнэ утсаар надад хэлсэн. Түүнээс хойш хааяа л нэг утсаар ярьдаг байсан. Тэгээд 2014 оны зун би Булган аймагт явган хүний замын хавтан хийж байсан юм. Тэр үед Бат-Эрдэнэ нь манай гэрт ирээд 3 хоночхоод явсан байдаг. Тухайн үед жижиг Ист маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан өнгийг нь санахгүй байна. Очгэрэл нь жолоодон явж байсан. Тухайн үед хойд талын багаж хэсэгт зай багатай байсан гээд хойд талын суудал дээрээ байрлуулсан байсан. Миний санаж байгаагаар жижиг хайрцагтай 5-6 хайрцаг тамхи байсан санагдаж байна. Тухайн үед би жолоочийн ар талын хэсэгт суусан байсан. Ч.Б нь манай нэг найз хотод тамхины бөөний цэг дээр ажилладаг юм. Эдгээр тамхинуудыг найзаасаа аваад зарах зорилготой явж байгаа юм гэж ярьж байсан. Ер нь хамт явж байх үед утас нь дуугарч хүнтэй ярьж байсан. Нэг эмэгтэй хүнтэй тамхины тооцоотой талаар ярьж байсан. Бат-Эрдэнэ, Очгэрэл нар яараад л байсан. Манай гэрт үлдээсэн тамхинуудын нэр төрлийг нь санахгүй байна. Тухайн үед мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоодож явсан хүний нэр утасны дугаар зэргийг нь санахгүй байна. Ер нь манай дүү явж магадгүй гэж би Бат-Эрдэнэд хэлж байсан юм. Түүнээс манай дүү хот руу явсан асуудал байхгүй. Тухайн үед Бат-Эрдэнэ нь мобиком, скайтелын хоёр дугаартай байсан санагдаж байна. Тухайн үед О Очгэрэл, Бат-Эрдэнэ нар нь мөнгө төгрөг багатай байсан. Булган аймгийн онцгой дэглэмтэй хорих анги очих үед л Даваабаатар гэх хүнтэй шоронд хоригдож байсан талаар ярьж байсан юм...” гэжээ /1-р хх-81-83/,

Гэрч Б.Доосмаа мэдүүлэхдээ: “...Би Бөмбөгөр худалдааны төвийн Жимсний 4 дүгээр лангуун дээр 2003 оноос хойш жимс худалдаж байгаа юм. Манай хажуу талын 3 дугаар лангуун дээр Эрдэнэцэцэг нь жимс зардаг бөгөөд түүний нөхөр нь Очгэрэл байгаа юм хааяа ирж харагддаг тэгээд л танилцсан юм. Би О.О гэх хүнийг таньж мэддэг болоод 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Тухайн үед Эрдэнэцэцэг нь төрөх дөхсөн бие нь өвдөөд 2014 оны 3 дугаар сарын сүүлээр эмнэлэгт хэвтчихсэн байсан. Тэр үеэр нь О.О нь лангуун дээр сууж байсан удаа байдаг. Тухайн үед О.О нь лангуун дээрээ байхгүй эхнэрийнхээ хоол цайг зөөх гээд явсан байх тэр үеэр нь үл таних намхан нуруутай дэлдэн чихтэй бор царайтай 35-40 орчим насны, бараан өнгийн хувцас өмссөн залуу О.Оийг байна уу гээд байн байн асуугаад байхаар нь байхгүй гээд уцаарлаад гаргаад явуулсан дахиж орж ирээгүй. Намайг ойр орчмын хамт ажилладаг хүмүүс Доосоо гэж дууддаг юм. Миний санаж байгаагаар 2014.3 дугаар сарын сүүл байсан санагдаж байна. он сарыг нь сайн санахгүй байна, удахгүй эхнэр нь эмнэлгээс гараад өөрөө суусан санагдаж байна...” гэжээ /1-р хх-85/.

Гэрч Б.Гансувд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 10-р хороо Нисэхэд байрлах Нислэг трейд дэлгүүрт 2012 оноос хойш худалдагчаар ажиллаж байгаа юм. Би одоо зургийг нь хараад санахгүй байна. Гэхдээ 2014 оны 4 дүгээр сард нэг танихгүй залуу ганцаараа орж ирээд Парламент, Эссэ тамхинууд авах уу гэж хэлсэн бөгөөд манайх тамхи зардаггүй учраас аваагүй явуулсан. Энэ явдлаас хойш Чингэлтэй дүүргийн цагдаагаас хүн ирээд тэр хүний бичлэгийг аваад явсан. Ямар учиртай тамхи зарах гэж байгаа талаар хэлээгүй зүгээр тамхи авах уу гэхээр нь үгүй манайх авахгүй гэхэд зогсож байгаад гараад явсан. Би худлаа ярьсан байж магадгүй гэхдээ биеийн тамирын хувцастай явж байсан санагдаж байна...” гэжээ /1-р хх-87-88/.

Гэрч С.Отгонбаатар мэдүүлэхдээ: “...Би Чимэд-Юндэн овогтой Бат-Эрдэнийг 1999 оноос хойш таньж мэддэг болсон манай нутгийн найз байгаа юм. Би 2014 оны 3 дугаар сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн 2 хороо 1-128 тоот буюу Дарь-Эхэд эхнэр хүүхдийн хамт оршин суудаг байсан юм. Одоо ч гэсэн энэ хаяг дээрээ оршин сууж байгаа юм. Ч.Б 2014 оны 3 дугаар сарын сүүлчээр манай гэрт ирээд 800.000 төгрөг хэрэгтэй байна, хөгшин чинь наймаа хийхээр боллоо надад бас хэдэн төгрөг байна, нэмж хэдэн төгрөг хэрэг болоод байна гэж хэлээд гуйж байгаад 800.000 төгрөгийг аваад явсан юм. Тэгээд 2014 оны 4 дүгээр сарын дундуур надаас зээлж авсан 800.000 төгрөгийг буцаан өгсөн юм. Тухайн үед манай гэрт ганцаараа орж ирээд мөнгө авчихаад л удалгүй гараад явсан юм. Тухайн үед би гэртээ эхнэр хүүхдийн хамт байсан. Тухайн үед Ч.Б нь надаас 800.000 төгрөг аваад тамхи худалдаж авна гэж ярьж байсан санагдаж байна...” гэжээ /1-р хх-95/.

Гэрч О.Жавхланбат мэдүүлэхдээ: “...Би НРМ тамхи оруулж ирдэг компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан юм. Энэ хугацаанд Намнандорж гэх хүн манай компаниас 2014 оноос 2015 оны хооронд тамхи бөөнөөр нь авч Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах складандаа буулгуулдаг байсан юм. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан Намнандоржийн складанд хайрцагтай тамхи буулгаж байхад 30-40 орчим настай намхан бор царайтай, малгай өмссөн залуу склад руу шагайгаад тамхи ширхгээр буюу хайрцгаар нь зарах уу гэж асуугаад шагайгаад зогсоод байсан юм. Тэгэхэд Намнандорж тамхи зарахгүй гэж хэлэхэд нөгөө хүн хэсэг хугацаанд склад руу шагайж харж зогсож байгаад явчихсан юм аа. Тухайн үед Намнандорж бид 2 ямар хүн шагайчихаад явчхав эвгүй царайтай хүн байна гэж яриад өнгөрсөн юм. Ингээд би тамхиа буулгачхаад төлбөр тооцоогоо аваад явсан. Би хэд хоногийн дараа Бөмбөгөрийн наймаачдад тамхи тараагаад явж байхад худалдаачид урд талд байдаг нэг хүний складанд хулгай орчихсон байна лээ гэж ярьж байсан юм. Хэд хоногийн дараа Намнандорж руу утсаар ярьж танайх тамхи авах уу гэж асуухад манай складанд хулгай ороод 20-30 орчим сая төгрөгийн бараа алдчихлаа одоо тамхи авах боломжгүй байна гэж хэлж байсан юм...” гэжээ /7-р хх-203/.

Хохирогч Дарамын Гантулга мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд байшингийн хоёр хаалганы цоожийг хөшиж онгойлгосон хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэртээ оролгүй шууд дуудлага өгөөд бүрэлдэхүүн ирсний дараа гэртээ орж юу юу алга болсныг бүртгэхэд 32 инчийн ЛЖ маркийн ЛСД зурагт, үе дамжин ирсэн хэт хутга, эрэгтэй хүний хар гутал, унти гутал, хүрэн хамбан дээл зэрэг эд зүйлс алга болсон байсан. Хэт хутга бол дөрвөн үе дамжин ирсэн, бор эрээн өнгийн үйсэн бариултай, бариулынхаа ард хэсэгт паяадникдаад шатсан, мөн хутганы ар бариулан хэсгийг гуулиар бөгжилсөн, хутганы хуйг хар өнгийн лидринээр бүрсэн, хутганыхаа хуйнаас мөнгөн гинжээр гинжилсэн, хэт цахиуртай, 40см орчим урттай, хутганы мөр нь 1см орчим зузаантай, хуй нь 20см орчим урттай, иш нь 10см орчим урттай. Хүрэн хамбан дээл бол мөнгөн товчтой 6 жил өмсөж байгаа өөр содон тэмдэг байхгүй. Унти гутлыг Оросоос 2 жилийн өмнө авч байсан цаа бугын арьсаар хийсэн цагаан талдаа бор саарал өнгийн шилбэ түрүүтэй үслэг гутал. Хар гутлыг аваад 10 л хонож байсан, өмсөөгүй 42 размерын цоо шинэ гутал байгаа.../3-р хх-26-27/,

Хохирогч Дарамын Гантулга дахин мэдүүлэхдээ: ...2015 оны 5 дугаар сард Дархан-Уул аймгаас 580.000 төгрөгөөр зурагтыг худалдаж авч байсан. Энэ үнээрээ буюу 580.000 төгрөгөөр үнэлж байна. Хэт хутга бол 4 үе дамжин ирсэн 12.000.000 төгрөгөөр үнэлж байна. 42 размерын унти гутал 2014 онд Буриадаас 650.000 төгрөгөөр авч байсан одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна, хүрэн хамбан дээлийг 2011 онд 280.000 төгрөгөөр захиалж хийлгэж байсан одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн эрэгтэй хүний гутлыг хорооллоос 275.000 төгрөгөөр худалдаж авсан өмсөөгүй 275.000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдагдсан хүрэн хамбан дээл, унти гутал бор, хар өнгийн гутал хувцасны бор шкафанд байсан. Харин хэт хутга нь гэрийн хоймроос зүүн тийш байх шар авдрын хажуу талын тавиур дээр байсан. Зурагт гэрийн хоймроос баруун тийш байх шар өнгийн шүүгээн дээр байсан. Манай байшингийн 2 давхар хаалганы цоожийг эвдэж хаалга онгойлгоод дотогш орчихсон байсан ба би гадна талынхаа хаалганы цоожийг сольсон. Цоож сольсон төлбөр нэхэмжлэхгүй. Би алдсан эд зүйлсээ бүгдийг нь хэлсэн байгаа. Гэхдээ урьд алга болсон гэж бүртгүүлсэн байсан 4 хүчтэн сийлсэн чулуун хөөрөг болон хүрэн торгон хантааз 2 гэрт байсан. Тухайн үед би дээрх 2 эд зүйлсийг алдсан байна гэж бодоод бүртгүүлсэн юм. Харин бусад алдсан эд зүйлс болон хэт хутгаа олж авах хүсэлтэй байна...” гэжээ /3-р хх-29, 8-р хх-192/.

Гэрч Д.Ганхуяг мэдүүлэхдээ: “...2015 оны 8 дугаар сарын дундуур би төрсөн ах Д.Гантулгын СБД-н 20-р хорооны нутагт байрлах зуслангийн байшинд нь очсон. Тэгэхэд манай гэрт хулгай ороод хэт хутга, зурагт, дээл гэх мэт зүйлс алдагдчихлаа гэж хэлж байсан юм. Хуйтайгаа хамт байхаар 40 орчим см урттай хутга байсан. Хутганы хуй нь өнгөтэй шармал үүсэн иштэй, галд түлээд харлуулчихсан, мөнгөөр тогтоосон байсан. Ир хэсгийн тухайд сэлэмний үзүүрээр хийж байсан. Уг хутга манай ахад 3 дахь үедээ дамжин ирж хэрэглэж байсан. Энэ хутга намайг бага байхад л манай аав эдлэж хэрэглэж байсан. Ер нь мэдээ орох цагаасаа хойш мэднэ...” гэжээ /8-р хх-202/.

Хохирогч Б.Номин мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр СБД 19-р хороо Баянбулаг зусланд байх манай гэрт хулгай орж хүн орхоодойн ургамалтай хөнжил, ягаан өнгийн хөнжлийн даавуу, АНУ-ын далбаатай хөнжлийн даавуу зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Манай төрсөн ах Энхболд 16-ны өдөр очиж үзэхэд гэрийн хаалга онгорхой, энд тэнд эд хогшил ухсан байдалтай байсан. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл манай гэрт хүн байгаагүй Манайд өмнө нь хулгай орж байгаагүй.../3-р хх-83/.

Хохирогч Б.Номин дахин мэдүүлэхдээ: …Манай нөхөр Батдорж алдсан эд зүйлсийг үнэлсэн бол би хүлээн зөвшөөрч байна Тэгэхдээ хүн орхойдойтой хөнжлийг 2014 онд Голланд улсаас захиж авчруулж байсан юм. Монгол мөнгөөр 800.000 төгрөгөөр үнэлнэ. Америк улсын далбаатай 2 хүний ор хөнжлийн даавууг 2014 онд Голланд улсаас 50 еврогоор авч байсан, монгол мөнгөөр 110.000 төгрөгөөр үнэлнэ. Ягаан өнгийн, эрээн өнгийн даавуунуудыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр авч байсан, нийлүүлээд 60.000 төгрөгөөр үнэлнэ. Бусад эд зүйлээ санахгүй байна. Эдгээр эд зүйлсээс бусдыг нь үнэлэхгүй. Үнэлгээний газраас 665.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин үнэлүүлэх шаардлагагүй. Энэ хохирлоос төлөгдсөн хохирол байхгүй болно. Хаалганы нэг цоож эвдэрсэн. Цоожны үнийг үнэлж нэхэмжлэхгүй. Хэрэг гардаг өдрөөс 4-5 хоногийн өмнө бид нар гэр бүлээрээ хот руу явсан байсан. Харин манай ах Энхболд 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манай зуслангийн байшинд очиход хулгай орсон байсан гэсэн. Манайх ганцхан хувь түлхүүртэй түүнийгээ би Энхболд ахад өгсөн болно. Би шүүх хуралд оролцохгүй, хавтаст хэрэгтэй танилцахгүй...” гэжээ /3-р хх-84-86/.

Гэрч Б.Батдорж мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр орой 20 цагийн үед гадуур ажлаа хийгээд явж байтал манай хадам ах Энхболд над руу залгаад зуслангийн байшинд хулгай ороод хамаг юмыг нь сэндийчээд хаячихсан байна. Чи ирж үзэх үү юу юу алдагдсан талаар нэг бүрчлэн үзэж бүртгэх үү гэсэн юм. Би тухайн үед ажилтай байсан болохоор хэд хоногийн дараа очсон бөгөөд цагаан өнгийн 2 хүний торгон материалтай хүн орхоодойтой хөнжил, цэнхэр өнгийн 2 хүний ор хөнжлийн даавуу, саарал өнгийн 2 хүний ор хөнжлийн даавуу, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу, Америк улсын далбаатай ор хөнжлийн 2 хүний даавуу. тэмээний ноосон хөнжил гэх мэт эд зүйлс алдагдсан байсан...” гэжээ /3-р хх-78-79/.

Гэрч Б.Батдорж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэгтээ алдсан эд зүйлсээ дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Дахин хэлэхэд хүн орхоодойн ургамалтай хөнжил алдагдсан ба уг хөнжлийг 500.000 төгрөгөөр авч байсан. Энэ үнээрээ үнэлнэ.Тэмээний ноосон хөнжил алдагдсан ба уг хөнжлийг 2014 онд ТВ шопоос 35.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Америк улсын далбаатай 2 хүний ор хөнжлийн даавуу алдагдсан ба 2013 онд Голланд улсаас худалдаж авч байсан. Эрээн өнгийн ор хөнжлийн даавууг 2015 онд 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ягаан өнгийн ор хөнжлийн даавууг 2013 онд Голланд улсаас 160.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Дээрх ор хөнжлийн даавуунуудыг би худалдаж авч байсан юм. Манай эхнэр Номин эд зүйлсийн үнэлгээг барагцаагаар дөхүүлээд хэлчихсэн юм шиг байна. Ягаан ор хөнжлийн даавуу болон эрээн ор хөнжлийн даавуутай андуурч өнгийг нь хэлсэн байна лээ. Саарал өнгийн ор хөнжлийн даавуу алдагдаагүй. Манай байшингийн хаалганы цоожийг хөшиж эвдээд хаалгыг хөшиж онгойлгоод орчихсон байсан. Хаалгаа засаж цоож худалдаж авахад нийтдээ 100.000 төгрөг болсон. Энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэжээ /8-р хх-197/.

Хохирогч Б.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 9-р хороо 69-11 тоотод 2015 оны 7 дугаар сарын 8-наас эхлэн түрээсээр сууж эхэлсэн. Энэ сууцанд нийт 4 айл байдаг юм. Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 08.45 цагийн үед цоожлоод хүүгийн хамт гадагш гараад орой 20 цагийн үед гэртэй ирэхэд манай өрөөний цонх хагарсан шил нь газарт унасан байдалтай байхаар нь гэрийнхээ цоожийг үзэхэд хэвийн байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд манай 42 инчийн ЛСД самсунг маркийн зурагт алга болсон байсан.Тэгээд цагдаа дуудсан юм. Уг зурагтыг би 2011 онд орон нутагт амьдарч байхдаа эгчийнхээ нэр дээр лизингээр 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Зурагтанд ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Орны дэвсгэр даавуу нь цэнхэр өнгийн хуучин хэрэглэж байсан болохоор үнэлэхгүй. зурагтаа олж авмаар байна...” гэжээ /3-р хх-131-132/.

Гэрч М.Тамсагбаатар мэдүүлэхдээ: “...Очироо гэх залуу наадмын өмнөхөн ирж нэг сарын хугацаатай сарын 80.000 төгрөгөөр байр түрээслэсэн. Гэхдээ Очироо надад 50.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөө өгнө гэж байгаад өгөлгүй яваад өгсөн. Бэлэг дурсгалын зүйл хийдэг тэрийгээ наадмаар хотод зарчихаад Эрдэнэт явна гэж байсан. Очироо манай байранд амьдарч байгаад Очироогийн өөдөөс харсан өрөөг түрээслэж байсан Мөнхзул гэдэг айлынд хулгай орж зурагт нь алга болсон өдөр гэнэт яваад өгсөн байсан. Миний байр байсан учраас би цонхыг өөрөө шиллэсэн.../3-р хх-116-117/, ...Нэг шилийг 15.000 төгрөгөөр худалдаж авсан ба 2 цонхны шил нийлээд 30.000 төгрөг болж байсан. Шил солих ажлын хөлс 10.000 төгрөг болсон. Нийт 40.000 төгрөгөөр цонхны хагарсан шилийг засуулсан...” гэжээ /8-р хх-206/.

Хохирогч Б.Мөнхдорж мэдүүлэхдээ: “...Манай гэр бүлийнхэн, хамаатан садан нийлээд 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг 50 минутын үед манайхаас гараад Баянхошууны Баруун салаанд байрлах Баян-Уулын амралтын газрын ойролцоо салхинд гарсан юм. Тэгээд хорхог хийж идэхээр сууж байгаад би эхнэрээ хажуу айлын эхнэр Отгонтуяа руу залгаад гэрээ асуучих гэж хэлсэн.Тэгтэл манай авгай утсаараа залгаад Отгонтуяагаас асуутал танайд хулгай орсон юм шиг байна цонх чинь хагарчихсан, угаалгын машиныг чинь гаргаад тавьчихсан гэрийн урд талын хаалга онгорхой байна гэж манай эхнэрт хэлсэн байсан. Тэгээд би гэр бүлийнхэнтэйгээ гэртээ ирсэн юм. Тэр хооронд манай хөрш айлын эхнэр Отгонтуяа цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн байсан. Гэртээ ирээд урд талын хаалгаар ортол манай гэрийн эд зүйлс эмч замбараагүй байдалтай болчихсон хамаг эд зүйлсийг онгичсон байсан. Гэртээ ороод алдагдсан эд зүйлээ бүртгэн үзтэл ТСЛ маркийн 39-инчийн зурагт, миний бүсэлдэг дээлийн бүс, миний ажилдаа авч явдаг цүнх, дотор нь байсан ЛД, Улаан шонхор нэртэй тамхи, Эс-2 маркийн гар утас, хадам ээжийн хэрэглэдэг нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөн хяналтын камерыг дэлгэц, хаардын хамт ваннтай усанд хийсэн байдалтай байсан...” гэжээ /3-р хх-182/,

Хохирогч Б.Мөнхдорж дахин мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ дараах эд зүйлсийг алдсан. Үүнд:

-ТСL3 маркийн хавтгай дэлгэцтэй 39 инчийн зурагт, 2013 онд худалдаж авсан шинэвтэр, хар өнгийн, никель хүрээтэй зурагт байсан. Серийн дугаарыг нь мэдэхгүй. Чанарын хувьд сайн. 500.000 төгрөгөөр үнэлж байна.

-Эрэгтэй хүний ширэн саарал өнгийн арьсан бүс 1 ширхэг 25.000 төгрөгөөр үнэлж байна.

-Эрэгтэй хүний гар цүнх, хар өнгийн хуучивтар 20.000 төгрөгөөр үнэлж байна.

-ЛД тамхи 2 боодол буюу 20 ширхэг, Парламент тамхи 1 боодол буюу 10 ширхэг, Улаан шонхор тамхи 1 боодол буюу 10 ширхэгийг алдсан. Эдгээр тамхийг 83.000 төгрөгөөр үнэлж байна.

-Самсунг Эс-2 маркийн гар утас 1 ширхэг, 2014 онд худалдаж авсан, шинэвтэр цагаан өнгөтэй 100.000 төгрөгөөр үнэлнэ.

-Нокиа маркийн гар утас 1 ширхэг хуучин утас байсан.

-Хүүхдийн өөрөө цуглуулж байсан ягаан өнгийн түрийвчтэй 120.000 төгрөг алга болсон байсныг сүүлд мэдсэн.

-Хяналтын камерын дэлгэц, хард 2-ыг ахин ашиглах боломжгүй болсон байсан. Хяналтын камерын дэлгэц 21 инчийнх бөгөөд 130.000 төгрөгөөр худалдаж авсан энэ үнээрээ үнэлнэ, хаардыг гаднах гэртэй нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан мөн энэ үнээр нь үнэлж байна. Шүүх хуралд оролцохгүй, хавтаст хэрэгтэй танилцах шаардлагагүй гэж үзэж байна...” /3-р хх-185/, 

Хохирогч Б.Мөнхдорж дахин мэдүүлэг: “…Манай байшингийн баруун талын цонхны порчикны шилийг хагалаад орсон байсан. Цонхны порчикийг гэрт байсан илүү шилээр шиллэсэн учраас эвдрэл гэмтлийн төлбөрийг нэхэмжлэхгүй. Гал тогооны өрөөнөөс угаалгын машиныг гаргаж ирээд дээр нь сандал тавиад байшингийн баруун урд талын буланд байсан хяналтын камерын дуранд бээлийн углачихсан байсан. Одоо хүүхдийн түрийвчийг үнэлэхгүй. Парламент тамхи 1 боодол буюу 10 хайрцаг, Улаан шонхор тамхи 1 боодол, ЛД тамхи 2 боодол алдагдсан. Манай эхнэр парламент тамхийг хэлэлгүйгээр нийтэд нь 20 хайрцаг тамхи гээд хэлчихсэн юм шиг байна 1 боодол гэдэг нь палчик буюу 1 хайрцагтаа задгай 20 ширхэгтэй тамхийг хэлж байгаа. Үнэлгээтэй танилцлаа, гаргах санап хүсэлтгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэжээ /8-р хх-193-194/.

Гэрч С.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би гэр бүлийнхэнтэйгээ 12 цаг 00 минутын үед байшингаа цоожлоод явсан. Тэгээд эзэнгүй гэрээ үлдээчихсэн юм чинь гэж бодоод хөрш айлын Отгоноо эгч рүү залгаад манай гэрийг харж байгаарай гэж хэлсэн чинь Отгоноо эгч би ханын материалд дүүгийн төрсөн өдөр дээр байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй 17 цаг 13 минутын үед над руу Отгоноо эгч залгаад танай гэрт хулгай орчихсон, хаалга үүд чинь онгойчихсон байна гэж хэлэхээр нь би нөхөр Мөнхдорж болон бага насны охины хамт гэртэй ирсэн чинь манай байшингийн хаалганы хажуу талд байрлах цонхны салхивч хагархай гадаа байрлах камерт бээлий угласан байхаар нь бид нар байшиндаа ороод харсан манай гэрийн бүх эд зүйлсийг эмх замбараагүй болгоод зурагт, эрэгтэй хүний дээлийн бүс, тамхи, хар өнгийн жижиг цүнх зэрэг эд зүйлс алга болсон байсан. Хөрш айлын Отгоноо эгч цагдаад хандсан байсан...” гэжээ /3-р хх-189-190/. 

Гэрч Р.Отгонтуяа мэдүүлэхдээ: “...Өнөөдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед би өөрийн дүүгийн гэрт буюу Ханын материалд дүүгийн төрсөн өдөр дээр нь байж байгаад орой 16 цаг өнгөрч байхад гэртэй ирээд хажуу айлын дэлгүүрээс юм авах гэсэн чинь дэлгүүр хаалттай байхаар нь би байшингийнх хаалга руу харсан чинь хашааных нь хаалга бас онгорхой байхаар нь би хулгай орсон юм шиг байна гээд хөрш айлын хүмүүс рүү залгаж хэлсэн. Тэгээд ирж байна гэхээр нь 102 дугаарын утас руу залгаад хажуу айлд хулгай орсон байна гэж дуудлага өгсөн юм...” гэжээ /3-р хх-194/.

Хохирогч Т.Баасанжав мэдүүлэхдээ: “...Манай хүү Баасанжавын Гансүхийнх Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 42-27а тоот хашаанд оршин суудаг юм. Манай хүү Гансүх нь их ажилтай ирж чадахгүй учраас би төлөөлөн энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Гансүх нь миний төрсөн хүү байгаа юм. 2015 оны 7 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай хүү Гансүхийн байшингийн вакум цонхыг хөшин орж дараах эд зүйлүүдийг хулгайлан авсан. Өдрийн 11-12 цагийн үед л хулгай орсон байсан. Байшин нь өвлийн байшин бөгөөд хашаандаа нохойгүй, хашаандаа ганц байшинтай айл юм аа.

-32 инчийн Панасоник зурагт 1 ширхэг, 2 жил болоогүй шинэ зурагт байсан. 440.000 төгрөгөөр үнэлнэ.

-Бор шаргал өнгөтэй орны бүтээлэг, шинэвтэр 1 ширхэг 100.000 төгрөгөөр үнэлнэ.

-Самсунг маркийн Эс 2 гар утас 1 ширхэг. Энэ утас нь хар өнгийн шинэвтэр утас байсан. 250.000 төгрөгөөр авч байсан.

-Мөнгөн ээмэг 1 хос 50.000 төгрөгөөр үнэлнэ.

-4 талтай булган малгай 1 ширхэг буюу хэрэглэж байсан эрэгтэй хүний хагас булган малгай байсан. 50.000 төгрөгөөр үнэлнэ.../3-р хх-199-200/,

Хохирогч Т Баасанжав дахин мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 19-25-ны өдрийн хооронд хулгай ороод эд зүйл алдагдсан байсан. Цонхны порчикоор орчихсон байсан. Цонхонд эвдрэл гэмтэл байгаагүй. Үнэлгээтэй санал нийлж байна. Хэргийн материалтай танилцахгүй...” гэжээ /8-р хх-176/.

Хохирогч Дамдины Гантулга мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 5-р хороо Өлгийн 25-297 тоотод охин Уранчимэг, зээ Мөнхжингийн хамт амьдардаг бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажлаар явсан юм. Охин хүүхэдтэйгээ цуг 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан. Би хөдөө явахдаа гэрээ цоожлоод явсан юм. Манайх хашаандаа буулгасан айлдаа гэрээ захиж үлдээгээд явсан. Тэгсэн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай дүү болох Н.Онон, Н.Мэндбаяр 2 над руу залгаад танай гэрт хулгай орчихсон байна. Та хүрээд ир гэж хэлсэн. Манай гэрээс самсунг маркийн 47 инчийн зурагт, миний аавын барьдаг байсан хөөрөг алдагдсан байгаа.../3-р хх-223-224/,

Хохирогч Дамдины Гантулга дахин мэдүүлэхдээ: “...47 инчийн самсунг маркийн зурагт 1 ширхэг алдагдсан ба уг зурагтыг 899.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн үе дамжин ирсэн алтан нуухтай, шүрэн толгойтой хаш хөөрөг үе дамжиж ирсэн хөөрөг байгаа юм. 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх эд зүйлс дээр нэмж самсунг эс-2 гар утас байсан. 2015 онд шинээр нь 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөн Скайтелийн гар утас байсан ба 2015 онд 60.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн цэнхэр өнгийн шар эмжээртэй даалин уут байсан, уг даалинг манай охин оёж байсан бөгөөд одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ. 9 ширхэг мэргэний зоосыг үнэлэхгүй. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа, санал нийлж байна...” гэжээ /7-р хх-179/.

Гэрч Г.Уранчимэг мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт хулгай орсон. Тухайн үед би Дархан хотод нөхөр хүүхдийн хамт амарч байсан юм. Тэгэхэд манай гэрт хөдөөнөөс аавын дүү нар ирчихсэн байсан бөгөөд 13 цагийн үед гэрээс гарч яваад 16 цагийн үед ирэхэд хулгай орсон байсан гэж надад аав хэлсэн. Тэгээд би Дархан хотоос гараад шөнө 03 цагийн үед хотод орж ирсэн. Манай гэрээс алдагдсан эд зүйл нь самсунг маркийн 47 инчийн зурагт, аавын цагаан хаш хөөрөг, самсунг эс 2 гар утас, скай маркийн гар утас зэрэг алдагдсан байсан.../3-р хх-227-228/, ...Цагаан хаш чулуун боргоцой шиг хэлбэртэй, алтан нуухтай, шүрэн толгойтой, хөөрөг байсан ба уг хөөргийг миний аавын аав барьж байгаад манай аавд өгч байсан. Манай аав 10.000.000 төгрөгөөр зарна гэж ярьдаг байсан. Том өрөөний цонхны порчикийг түлхээд орчихсон байсан. Эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй...” гэжээ /8-р хх-204/.

Хохирогч Б.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагт өөрийн эхнэр гурван хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум руу явсан юм. 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед баз хүргэн Цэнд над руу утсаар яриад танай гэрт хулгай орчихсон байна. Би цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлсэн.Тэгээд би эхнэртэйгээ шууд Эрдэнэсант сумаас гараад 17 цагийн үед Улаанбаатар хотод гэртээ иртэл манай байшингийн баруун тийшээ харсан гал зуухны цонхоор хулгай ороод том ерөөнд Бурханы тавиур дээр байсан эхнэрийн ааваас уламжилж ирсэн гадуураа том улаан хүрэн өнгийн модон хайрцагтай Алтангэрэл Жадамба судар, том өрөөний тавилган дээр байсан 32 инчийн ЛСД тошиба маркийн зурагт, жижиг өрөөнд байсан авдраас манай ээжээс уламжилж ирсэн цулгуй ямар нэгэн хээгүй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, манай ээж бэлэглэж байсан ямар нэгэн хээгүй цулгуй дунд гарын 1 ширхэг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, нэг бүр нь 210.000 төгрөгийн үнэтэй. Манай эхнэрийн ээж нь өгсөн эмэгтэй хүний цулгуй мөнгөн бугуйвч, очиртой эрэгтэй мөнгөн бөгж, манай эхнэрийн ааваас өвлөж ирсэн улаан өнгийн толгойтой мөнгөн халбагатай, халбаган дээрээ хулгана сийлбэртэй, мөнгөн нуухтай, хөөрөгний хүзүүг нь мөнгөөр тоноглосон, цагаан өнгийн хаш хөөрөг, эрэгтэй хүний 4 талтай булган малгай, түрийвчинд байсан бэлэн 500.000 төгрөг, 8 сартай хүүхдийн 3 хос хувцас алдагдсан байсан…/4-р хх-64/,

Хохирогч Б.Хүрэлбаатар дахин мэдүүлэхдээ: “...Их гарын мөнгөн аяганы тухайд манай аав, ээжээс үе дамжин ирсэн аяга байгаа юм аа. Эртний эдлэл учраас одоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Харин мөнгөн бугуйвчны тухайд манай эхнэрийн ээж нь бэлгэнд өгч байсан үе дамжин ирсэн бугуйвч байгаа. Одоо 40.000 төгрөгөөр үнэлж байна. Алтангэрэл Жадамба судрын тухайд хэдэн үе дамжин ирсэн эртний судар юм аа. Судрын үнэлгээг мэдэхгүй байна. 8 сартай хүүхдийн 3 хос цамц, өмд, футболкыг 2014 онд миний төрсөн дүү Цэцэгмаа Америк улсаас манай хүүхдэд шинэ жилийн бэлэг гэж явуулсан. 50.000 төгрөгөөр үнэлж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Мөн манай байшингийн гал тогооны цонхны гадна талд байдаг хамгаалалтын сетка төмрийг тасдаж эвдээд цонхны порчикийг хөшиж онгойлгоод цонхыг нь цуулаад дотогш орсон байсан. Сетка төмрийг 45.000 төгрөгөөр худалдан авч цонхондоо суурьлуулсан, цонхны порчикны шилийг 15.000 төгрөгөөр худалдаж аваад ажлын хөлсөнд 15.000 төгрөг өгч солиулсан. Ингээд 75.000 төгрөгийн засварын ажил хийгдсэн. Алтангэрэл, Жадамба судрыг манай эхнэр Цэрэнжаргал сайн мэднэ. Манайд ирэхээсээ өмнө 2-3 үе дамжиж ирсэн юм билээ. Хаш чулуун хөөрөг мөн адил 2-3 үе дамжиж ирсэн хөөрөг байгаа их гарын мөнгөн аяганы тухайд манай аав эдэлж хэрэглэж байсан. Намайг гэр бүлтэй болоод тусдаа гарахад надад бэлгэнд өгч байсан юм. Үнэлгээтэй танилцлаа. Санал нийлж байна...” гэжээ /7-р хх-181, 8-р хх-184/.

Гэрч А.Цэрэнжаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагт өөрийн нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сант сум руу хүүхдүүдээ эмээ өвөө дээр нь хүргэж өгөхөөр явсан юм. Тэгээд ээжийндээ очоод байж байтал 2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед манай хүргэн ах Цэнд манай нөхөр Хүрэлбаатар руу утсаар яриад танай гэрт хулгай орчихсон байна гэж ярьсан юм. Тэгээд бид нар шууд тэндээсээ гараад 17 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн баруун тийшээ харсан гал зуухны цонхоор хулгай ороод хамаг юм онгичоод тараагаад хаячихсан байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөнд бурхны тавиур дээр байсан Алтангэрэл, Жадамба судар, 32 инчийн тошиба маркийн ЛСД зурагт, 3 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, очиртой эрэгтэй эрэгтэй хүний мөнгөн бөгж, хөөрөг эрэгтэй хүний 4 талт булган малгай, банкны зээл төлөх гэж байсан биет 500.000 төгрөг, хүүхдийн 3 хос цамц өмд, фудволк алдагдсан байсан. Судрын талаар манай эгч сайн мэднэ. Хаш чулуун хөөрөгний тухайд хуучны хөөрөг байсан. Сүүлд хөөрөгний халбагыг мөнгөөр хийлгэсэн. Мөн хөөрөгний амсрыг мөнгөөр бүрүүлсэн. Их гарын мөнгөн аяганы тухайд гэвэл манай нөхөр Хүрэлбаатарын ээж нь хэрэглэж байгаад нөхөр бид хоёрыг тусдаа гарахад бэлгэнд өгч байсан...” гэжээ /4-р хх-66/, 8-р хх-200/.

Гэрч А.Мөнхжаргалын мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагийн үед хүргэн Хүрэлбаатарынх хөдөө гэр бүлээрээ явсан. Бид нэг хашаанд амьдардаг 2016 оны 01  дүгээр сарын 7-ны өдөр 08 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. 12 цагийн үед манай нөхөр Цэнд залгаж Хүрэлбаатарын гэрт хулгай орчихсон байх шиг байна, цонх нь онгорхой байна, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Цоожийг нь түлхүүрээр тайлаад ороход хамаг эд зүйл нь газраар хөглөрчихсөн. Зурагт болон дээр нь байсан 2 судар алга болчихсон харагдсан. Жижиг өрөө рүү нь шагайж харахад авдар нь онгорхой хамаг эд зүйл нь хөглөрсөн байсан. Би Цэрэнжаргал руу утсаар болсон асуудлын талаар хэлсэн. Бид нарын элэнц өвөө оточ маарамба хүн байсан, уг хүний хэрэглэж байсан сударнууд, 4 дэх үедээ хэрэглэж байгаа судар юм. Уг судар нь шоголтой /модон хайрцагтай/ Алтангэрэл, Жадамба судар байсан. Хамгийн бага дүү Цэрэнжаргал аав ээжтэй хамт амьдарч байгаад гал голомтоо сахиж үлдсэн учраас уг судрыг өвлүүлж өгсөн.Одоо үнэ ханшийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ уг судрыг хүмүүс 3 сая төгрөгөөр авъя гэдэг байсан. Манай элэнц өвөөгийн хэрэглэж байсан хаш чулуун хөөрөг байсан бөгөөд 4 дэх үедээ хэрэглэж байсан бага гарын тунгалаг хаш чулуугаар хийсэн байсан. Уг хөөрөгний халбагыг мөнгөөр хулганатай хийлгэсэн ба шүрэн толгойтой, мөнгөн нуухтай байсан…” гэжээ /8-р хх-198/.

Хохирогч Ж.Хуяг-Очир мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо морингийн 9-440г тоотод амьдардаг юм. 2016 оны 02 дугаар сарын 18-ний өглөө 11 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад хүүхдээ сургуулиас нь авах гээд явсан юм. Тэгээд хүүхдээ 7-р сургуулиас аваад буцаад гэр рүүгээ явсан. 14 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой байшингийн хаалга онгорхой цоожгүй байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн хойморт байдаг хужаа бичигтэй 40 инчийн зурагт алга болсон байсан. Би хашаанаасаа гараад хөрш .Баасанжаваас манайд хулгай орчихжээ харсан зүйл байна уу гэсэн чинь танай хашааны гадаа нэг мөнгөлөг өнгийн 89-35 УНҮ гэсэн дугаартай машин байсан дотор нь 2 хүн сууж байсан гэж хэлсэн. Баасанжав надад өндөр биерхүү улаан ноосон малгайтай хүн байсан гэж хэлсэн.../4-р хх-151-152/,

Хохирогч Ж.Хуяг-Очир дахин мэдүүлэхдээ: “...Тухайн үед цоожны цүүг мушгисан байсныг тэгшлээд зассан байгаа. 2 ширхэг цоож худалдаж авсан ба нэг ширхэг цоожийг 10.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөө 2 цоож нийлээд 20.000 төгрөг болж байгаа. Би үнэлгээтэй танилцсан санал нийлж байна. Зурагтыг худалдаж авч байсан баримт одоо байхгүй...” гэжээ /8-р хх-187/.

Гэрч Б.Баасанжав мэдүүлэхдээ:  “...Би Хан-Уул дүүргийн 10-р хороо морингийн 10-4406 тоотод амьдардаг юм. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би өглөө дээшээ таньдаг айлдаа орчихоод гэр рүүгээ явж байгаад Хуяг-Очиртой таараа хаа хүрэх нь вэ гэж асуусан чинь ганц нэг тойрдог юм уу гээд машинтайгаа явж байсан. Тэгээд би гэр рүүгээ орчихоод амбаарт хувин нүүрс хийх гээд байж байтал манай хашааны үүдэн дээр нэг машин ирээд зогссон тэгэхээр нь би дүү нараа юм болов уу гэж бодоод гараад харсан чинь танихгүй хүмүүс байсан. Мөнгөлөг саарал өнгийн 89-35 УНҮ улсын дугаартай маркийг нь мэдэхгүй машин байсан. Тэгээд дээшээ айлд оччихоод буцаад нөгөө айлаасаа гараад харьж явтал Хуяг-Очирын хашааны булангаас улаан ноосон малгайтай өндөр биерхүү залуу хар бараан өнгийн куртиктэй хар өнгийн зурагт сугандаа хавчуулчихсан явж байсан. Тэгээд намайг дээрээс ирж байгааг харангуутаа чигээрээ манай хашааны баруун талаар тойроод явчихсан. Тэгээд нөгөө машин нь дээшээ яваад тэр 2 өөр өөр тийшээ явцгаасан...” гэжээ /4-р хх-155-156/.

Гэрч О.Эрдэнэбулган мэдүүлэхдээ: “...Би Хар хорин захын автобусны буудлын хойно Марал нэртэй ломбарданд ажилладаг. 2016 оны 02 дугаар сарын 18-ний өдөр Баагий гэдэг нэртэй ах над руу хятад зурагт авах уу гэж утсаар ярьсан юм. Тэгэхээр нь авна ямар зурагт байхаас шалтгаална гэж хэлсэн юм. Удалгүй манай ломбарданд нөгөө Баагий гээд ах миний яриад байсан хятад зурагт чинь энэ байна гээд бариад ороод ирсэн тэгэхээр нь би 200.000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн чинь 250.000 төгрөгөөр авчих л даа гэхээр нь би авахгүй ээ 200.000 төгрөгөнд авна өгвөл өг өөрөө мэд гэж хэлсэн чинь 200.000 төгрөгөндөө өгөөд гараад явсан. Тэр өдрөөс хойш Баагий гэдэг ах ломбарданд зурагтаа өгснийхөө дараа зөндөө залгаж ярьдаг байсан наад зурагтаа зараад өгчих гэж мессэж бичсэн. Тэгээд би асуугаад үзье гэж хариу бичиж байсан...” гэжээ /4-р хх-157-158/.

Гэрч Ч.Батдэлгэр мэдүүлэхдээ: “...Би өөрийн төрсөн дүү Чимэд-Юндэнгийн Бат-Эрдэнийн төрсөн ах байгаа юм. Манай дүү 2016 оны 02 дугаар сарын 18-ний орой 20 цагийн үед /88068049/ дугаарын утаснаас над руу залгасан “Та гэртээ байна уу” гэсэн тэгэхээр нь би гэртэй байна гэж хэлсэн чинь би яваад очъё ярих юм байна гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа ирээд намайг гараад ир гэхээр нь би юу яриад байгаа юм ороод ир гэсэн чинь та гараад ирээ гээд байсан. Тэгэхээр нь би гараад очсон чинь манай хашааны гадаа өөрийн найз хүүхэн Аливжаргалтай хамт байж байсан. Аливжаргал энэ Бат-Эрдэнэ өнөөдөр хаагуур явсан юм мэдэхгүй намайг цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ би таксинд явсан юм хорооллын эцсээс нэг хүн аваад морингийн даваа руу явсан юм. Тэр таксинд суусан хүн морингийн давааны айлаас нэг зурагт авчихсан. Тэгээд би тэр залууг Хархорин захын буудал дээр буулгасан гэж хэлээд энэ яг хулгайн юм болж таарлаа. Намайг машин барьж явсан гээд цагдаа дээр очихоор барьж аваад хорьчихно би маргааш шүүх хуралтай та миний оронд явсан болчих тэгэх үү гэж гуйсан. Тэгээд би манай дүү Бат-Эрдэнэ, найз хүүхэн Аливжаргалтай нь хамт их нялхсын арын буудлаас тэр хүнийг авсан гэж заасан. Тэгээд тэр хүн нь 20.000 төгрөгөөр тохироод явсан. Замаараа шатахуун түгээх газраас бензин авсан гэж хэлсэн. Тэгээд шууд морингийн даваа руу яваад ямар гудамж ямар айл байсан талаар шууд заалгаад тэгээд шууд цагдаагийн газар ирсэн…” гэжээ /4-р хх-159/.

Хохирогч Ч.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хороо Чулуут АОС-н 1-80 тоот гэрээс өглөө 07 цагт гарсан. Манай охин Мөнгөнчимэг 12 цагийн үед гараад хичээлдээ явсан. Орой 19 цагийн үед би охиноо аваад гэртээ харьтал манай гэрийн цонх онгорхой хөшиг нь цаашаа болчихсон болохоор нь гэртээ ортол зочны өрөөнд байсан 32 инчийн тошиба маркийн ЛСД зурагт алдагдсан байсан. Хулгай орохдоо том өрөөний цонхон талын ханыг нураагаад эвдчихсэн байсан. Үүнийг засварлахад долоон зуу гаран мянган төгрөгийн материал орох тооцоо гарсан. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж хохирлыг барагдуулах арга хэмжээ авч өгнө үү…/4-р хх-228/,

Хохирогч Ч.Бямбасүрэн дахин мэдүүлэхдээ: “…2013 оны сүүлээр худалдаж авч байсан 32 инчийн тошиба маркийн ЛСД зурагт алдагдсан юмаа. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Гэхдээ тухайн үед манай гэрийн цонхны том порчикийг хаалттай, цоожтой байсныг нь түлхэж орохдоо байшингийн дотор талын ханыг нураачихсан байсан. 2016 оны 02 дугаар сарын дундуур манай гэрт хулгай орж байсан юм. порчикоо гаднаас нь онгойлгохгүй гээд цонхны порчикны дотор талын дээд доод хэсэгт нь хавтан тавиад порчикийг онгойлгохгүй болгож бэхэлсэн юм. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин хулгай ороход порчикийг хүчээр түлхсээр байгаад дотор талынх нь ханатай нураагаад дотогш орчихсон байсан. Нурсан ханыг одоо болтол засаж чадаагүй. Засварын тооцоо гаргаж үзэхэд 776.000 төгрөгийн тооцоо гарч байсан…” гэжээ /8-р хх-191/.

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулга мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27-38 тоотод оршин суух Саран капитал ломбард дээр ажил дээрээ байж байтал 16 цагийн үед байхаа улаан хүрэн куртиктэй ойролцоогоор 175 см өндөртэй халимаг үстэй залуу тошиба 32 инчийн ЛСД зурагтыг удирдлагын хамт 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ зурагтыг сүүлд хулгайн эд зүйл болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж хураан авсан...” гэжээ /4-р хх-231-232/.

Хохирогч Р.Наранчимэг мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361 гарам Майхан 3-1 тоот хашаанд байх гэрээ нөхөр бид хоёр эзгүй орхиж хотод ажилтай байж байгаад 2015 оны 12 дугаар сарын 27-ны орой гэртэй очиход манай гэрийн хаалга онгорхой цоож түгжээ нь эвдэрсэн гэр дотроос 2015 онд 600.000 төгрөгөөр /лизингээр/ худалдан авч байсан хар өнгийн зурагт, 2015 онд 1 ширхэгийг нь 140.000 төгрөгөөр худалдан авч байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан байсан. ...Би гэрийнхээ хаалгыг засуулаагүй байгаа хаалганыхаа цуурсан хэсэгт банз тавиад хадчихсан. Монгол гэрийн хаалга худалдаж авахад 400.000 төгрөг болох юм билээ. Энэ 400.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би хэргийн материал танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэжээ /5-р хх-17, 8-р хх-207/.

Хохирогч Б.Уранчимэг мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагт гэрээсээ гараад орой 20 цагийн үед гэртэй ирэхэд гэрийн хаалгаа түлхүүрээр онгойлгож ороход Гэр доторх зүйлс эмх замбараагүй болсон жижиг өрөөний вакум цонх онгорхой байсан. Гэрээс ТСL LЕD 42 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, Арвай нэртэй 0.75 литрийн архи 1 шил, DELL маркийн 14 инчийн дэлгэцтэй иж бүрэн компьютер алдсан. Компьютерийг дуудлагаар очсон цагдаа нар хашааны гаднаас олж өгсөн. Одоо зурагт алдагдаад байна...”/5-р хх-73-74/,

Хохирогч Б.Уранчимэг дахин мэдүүлэхдээ: “...Манай байшингийн хаалгыг хөшсөн байсан. Хаалга онгойхгүй байхаар нь жижиг өрөөний цонхны порчикийг түлхээд түгжээг нь эвдээд дотогш орчихсон байсан. Үүнээс болж байшингийн хаалгыг 250.000 төгрөгөөр худалдан авч сольсон. Ручкыг нь гэрт байсан илүү ручкээр сольсон. Хаалга сольсон 250.000 төгрөгийг нэхэмжилнэ. Архи хулгайд алдагдаагүй байсан юм билээ. Үнэлгээтэй танилцсан, санал нийлж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд завтай байвал оролцоно...” гэжээ /8-р хх-186-187/.

Гэрч У.Энхжаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр хүүхэдтэйгээ 15 цагийн үед гэрээ цоожлоод гарч яваад орой 20 цагийн үед гэртээ би ганцаараа ирсэн. Эхнэр хүүхэд үсчин дээр үлдсэн. Тэгээд гэрийнхээ цоожийг түлхүүрээр онгойлгоод орсон. Жижиг өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд гэрийн эд зүйлийг бүртгэж үзэхэд ТСL LЕD 42 инчийн лед зурагт, DELL маркийн суурин компьютер байхгүй болохоор нь эхнэр рүүгээ яриад цагдаа дуудсан...” гэжээ /5-р хх-75-76/.

 Хохирогч Э.Ариунаа мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 7 дугаар сарын 24-ний өглөөний 09 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажлаа хийж байгаад өдөр 15 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд өвлийн байшингийн вакум цонх нь онгорхой байсан. Тэгээд гэр рүүгээ орсон чинь гэрийн эд зүйлсийг бүгдийг нь онгичоод хаячихсан эмх цэгцгүй болгосон байсан. Бүртгэж үзсэн чинь орны гудас доогуур түрийвчинд байсан бэлэн 210.000 төгрөг, ширээн дээр байсан скай маркийн гар утас алдагдсан байсан. Тэгээд гэрээ цэвэрлэчихээд байж байхад манай найз ирээд цагдаад дуудлага өг гэхээр нь дуудлага өгсөн юм...” /4-р хх 38/, 

Хохирогч Э.Ариунаа дахин мэдүүлэхдээ: “...Байшингийн зүүн талын цонхыг хөшиж онгойлгоод дотогш орсон байсан. Манай гэрээс бэлэн 220.000 төгрөг, жи-мобайлын 180.000 төгрөгөөр авч байсан гар утас алдагдсан. Гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр алдагдсан эд зүйлгүй. Үнэлгээтэй танилцсан санал нийлж байна...” гэжээ /8-р хх-180-181/.

Хохирогч Д.Ганбат мэдүүлэхдээ: “...Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутаг Дэлгэрэх булаг гэдэг газар зуслангийн байшинтай юм. 2016 оны 01 дүгээр сарын 18-наас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний хооронд эзгүй байж байгаад ирэхэд зуслангийн байшингийн цонхоор хулгай орж 48 инчийн Сони маркийн зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Хэсгийн төлөөлөгч Батсайхан тухайн үедээ ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцож өгнө үү. Дунд гарын мөнгөн аяганы гадна талд "С.Ганзориг 2015 он" гэсэн бичиглэлтэй, зурагт нь сүүлийн үеийн Сони маркийн 43 инчийн зурагт байсан. Би зурагтыг 2015 онд 4.500.000 төгрөгөөр, мөнгөн аягыг шагналд авч байсан 150,000 төгрөгөөр тус тус бодож нэхэмжилнэ. Манайх манаачтай бөгөөд манай гэрээс нилээд зайтай байдаг учраас ямар нэгэн дуу чимээ сонсох боломжгүй. ...Манай байшингийн гал тогооны цонхны порчикийг түлхэн хөшиж ороод зурагтыг, мөн дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга аваад явсан байсан. Цонхны порчикийг хөшөөд орчихсон, түгжээ нь эвдрээгүй учраас засварын төлбөр нэхэмжлэхгүй. Хэргийн материал танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэжээ /7-р хх-91-92, 8-р хх-208/.

Гэрч Б.Данзан мэдүүлэхдээ: “...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай манаж байсан зуслангийн 2 давхар байшинд хулгай орж эд зүйл алдагдсаныг мэдсэн. Тухайн өдрийн 16 цагийн үед мэдсэн. Байшингийн 1 давхрын цонхыг хажуу талаас нь хөшөөд онгойлгосон байсан ба цонхоор нь харахад түмбүүчик сав нь онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж сэжиглээд захирал Ганбатад мэдэгдсэн. Тухайн үед манай эхнэр Мишиг, Эрдэнэсүрэн нар байсан. Том хавтгай телевизор, мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би эхнэрийн хамт Баянхонгор аймаг руу 2016 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр яваад 2016 оны 01 дүгээр сарын 18-нд ирсэн. Ирснээсээ хойш байшинг эргэж тойроогүй. Явахаас өмнө байшингийн цонх зүгээр байсан 2016 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө нохой их хуцсан, өөр чимээ гараагүй. Тэгээд шөнийн 02 цагт унтаж амарсан...” гэжээ /7-р хх-95-96/.

Хохирогч Г.Наранцэцэг мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 02-ны өглөө 09 цаг болж байхад ажилдаа яваад маргааш нь буюу 2016 оны 02 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 2-426 тоотод гэртээ ирэхэд байшингийн үүдний таамбарын хаалгыг онгойлгосон, байшингийн урд талын цонх хагарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манайхаас зурагтын тавиур дээр байсан ВSВ маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй LCD зурагт, эрэгтэй хүний 42 размерын буриад гутал 1 хос, эмэгтэй хүний буриад гутал 1 хос, миний өөрийн хэрэглээний эмэгтэй хүний савхин дээл, полиусан тоногтой эмэгтэй хүний дээлийн суран бүс 1 ширхэг, цагаан хиймэл үстэй малгай, мөнгөн хос ээмэг, эмэгтэй хүний хар өнгөтэй фудволк, эрэгтэй хүний бирюкэн өмд 2 ширхэг, молоко гэсэн бичигтэй ууттай печень, эмэгтэй хүний хар эрээн даавуун алчуур 1 ширхэг, үс ороодог хайч 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан. Зурагтыг 350.000 төгрөгөөр, эрэгтэй хүний буриад гутлыг 70.000 төгрөгөөр, эмэгтэй хүний буриад гутлыг 60.000 төгрөгөөр, савхин дээлийг 250.000 төгрөгөөр, полиусан тоногтой бүсийг 50.000 төгрөгөөр, мөнгөн ээмгийг 50.000 төгрөгөөр, хиймэл үстэй малгайг 30.000 төгрөгөөр, эмэгтэй хүний ноосон цамцыг 1 ширхэгийг 10.000 төгрөгөөр, эрэгтэй хүний цагаан өнгийн футболк 1 ширхэгийг 5.000 төгрөгөөр, эрэгтэй бирюкэн өмд 1 ширхэгийг 15.000 төгрөгөөр, молоко гэсэн печень 1 уутыг 1.200 төгрөгөөр, эрэгтэй хүний хар футболк 5.000 төгрөгөөр, эмэгтэй хүний хар эрээн даавуун алчуурыг 6.000 төгрөгөөр, үс ороодог хайч 10.000 төгрөгөөр үнэлнэ...” /5-р хх-93-94/.

Хохирогч Г.Наранцэцэг дахин мэдүүлэхдээ: “...Цонхны шилийг 50.000 төгрөгөөр худалдаж аваад шиллүүлсэн, цоож эвдрээгүй учраас нэхэмжлэхгүй. Харин цүүг нь 2.500 төгрөгөөр худалдаж авч сольсон. Ингээд нийт 52.500 төгрөгийн зардал гарсан үүнийг нэхэмжилж байна. Үнэлгээтэй танилцсан, санал нийлж байна...” гэжээ /8-р хх-177/.

Гэрч А.Бямбадулам мэдүүлэхдээ: “...Би Наранцэцэг эгчийн гэрт 2015 оны 12 сарын сүүлээр шиг санаж байна. 2-3 удаа очиж хонож байсан. Одоо он сарыг санахгүй байна. Наранцэцэг эгч надруу утсаар яриад манай гэрт хулгай орчихсон байна гэж хэлсэн. Би тухайн үед гэрт нь очоогүй, харин сүүлд манай эгч Наранцэцэг надад гэрээс зурагт, цагаан сараар хүнд бэлэглэх гэж авсан хувцас хунар, мөнгөн ээмэг, мөнгөн бүс, эмэгтэй савхин дээл, эрэгтэй 1 хос гутал, эмэгтэй 1 хос буриад гутал, чихэр, печень гэх мэт зүйлүүд алдагдсан байна гэж хэлж байсан. Зурагт бол намайг очиход байсан. Мөнгөн ээмэг, мөнгөн бүсний тухайд Наранцэцэг эгч өөрөө эдэлж хэрэглэдэг. Харин цагаан сараар хүмүүст өгөх гэж байсан хувцас, эрэгтэй 1 хос гутал, эмэгтэй 1 хос гутал, чихэр печень зэргийг ажлаас нь гэр рүү нь би хамт аваачиж байсан. Зурагт, мөнгөн бүс, мөнгөн ээмэг, савхин дээлийг хэрэглэж байсан, бусад алдсан зүйлүүд шинэ байсан...” гэжээ /8-р хх-195-196/.

Хохирогч Л.Очирбал мэдүүлэхдээ: “...2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод байдаг гэртээ байсан чинь орой 20 цагийн үед хөрш айлын залуу Гансүх надруу залгаад танай гэрийн цонх онгорхой, хаалт төмрийг эвдэлсэн байна, би цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. 1 цагийн дараа яваад очсон чинь гэрийн үүдний вакум цонхыг түлхээд хулгай орсон байсан. Мөнгөлөг өнгөтэй полиусан тоногтой улаан шаргал өнгөтэй, модтой цулгай хүрэн хээтэй, хас тэмдэгтэй, ган дөрөөтэй, олом жирэм бүтэн, улаан өнгийн хамбан эмжээртэй цагаан эсгий тохомтой шинэ эмээл байсан. Үүнийг 600.000 төгрөгөөр үнэлж байна. Цахилгаан дрилл нь ягаан хайрцагтай, батарейтай өрөмний комтой дрилл байсан. 2015 оны 9 дүгээр сард 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлс болон эвдэлсэн цонхны хаалтыг 40.000 төгрөгөөр янзлуулсан, угаалгын өрөөний хаалганы үнэ 80.000 төгрөгийг нэхэмжилж байна...”/5-р хх-134/,

Хохирогч Л.Очирбал дахин мэдүүлэхдээ: “...Манай байшингийн баруун талд байдаг нойлын өрөөний цонхоор орсон байсан. Тэгэхдээ цонхны гадна талд байсан хамгаалалтын решотка төмрийг татаж муруйлгаж нугалж байгаад цонхны том порчикны рамыг нь цөм цохиж эвдлээд дотогш орсон байсан. Мөн нойлын өрөөний хаалгыг хөшиж эвдэлсэн байсан. Хамгаалалтын решотка төмрийг 45.000 төгрөгөөр засуулсан байгаа, цонхыг үнэлж нэхэмжлэхгүй. Нойлын өрөөний хаалгыг 110.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хаалгыг 110.000 төгрөгөөр худалдан авч солих юм билээ. Ингээд нийт 155.000 төгрөгийг эвдрэл гэмтэлд нэхэмжилнэ. Үнэлгээтэй танилцлаа санал нийлж байна...” гэжээ /8-р хх-189/.

Гэрч А.Гансүх мэдүүлэхдээ: “...2016 оны 01 сарын 25-ны орой бие засаад гэр рүүгээ алхаж байтал хажуу айл болох Очирбал ахын хашаанд шил хагарч байгаа мэт шажигнаж дуугарсан. Хашааны дээгүүр өнгийж хартал хар өнгийн хувцастай нилээн өндөр эрэгтэй байшингийн баруун талын цонхоор орох гэж байгаа бололтой харагдсан. Гэр рүүгээ явж ороод эхнэртээ хэлээд цагдаа дуудсан. Очирбалыг хүрээд ир гэж хэлээд ирэхээр нь дотогш ороход гэрт нь ямар ч хүн байгаагүй...” гэжээ /8-р хх-201/.

Хохирогч Ц.Дондив нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай дэлгүүр 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагт хаасан. Маргааш өглөө буюу 4 дүгээр сарын 15-ны 08 цаг 10 минутын үед Давхарбаяр гэгч хүн эмнэлгийн галчаар ажилладаг хүн танай дэлгүүрийн хаалга онгорхой байна гэж манай гэрт ирж хэлсэн. Тэгээд дэлгүүртээ ирэхэд гадна талын складны ар талын төмөр бүргэд хаалгыг эвдээд онгойлгосон байдалтай байсан. Тэгээд оролгүй сумын цагдаа Мягмарт манай гэр бүлийн хүн Б.Оюунчимэг өөрийн биеэрээ очиж мэдэгдсэн. Цагдаа дэлгүүрт ирээд орж үзсэний дараа бид нар орж үзэхэд доторх эд зүйлсийг их ундуй сундуй болгосон, 2 лангууны доод талын 3 ширхэг хаалганууд онгорхой байсан. Тэнд бид нар утасны цэнэглэгч, чихэвч, гар утаснууд, нэгжүүдээ давхарлаж хураасан, мөн жижиг гар цүнхэн дотор 2 өдрийн орлого 525.000 төгрөг, БНХАУ-ын юань 300 зэргийн эд зүйл алга болсон байсан. Энд алдагдсан эд зүйлийг би жагсаалтаар гаргаж өгнө, одоогоор яг сайн хэлж чадахгүй байна...” гэжээ /11-р хх 82/, “...Би бараагаа ихэвчлэн Улаанбаатар хотоос татан авдаг. Одоо надад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны авсан зарлагын 2 падаан надад байна. Үүн дээр Алтан навчис 5 авдар /1 авдарт 50 блок/, Улаан шонхор 5 авдар, Даблис 5 блок, Вонд 1 авдар, Нарийн даблис 10 блок, LD 40 блок, Био чацарганын өтгөрүүлсэн шүүс 2 авдар буюу 48 ширхэг эд зүйлс бичигдсэн 2 ширхэг баримт байна. Өөр баримт байхгүй байна. Манайх баримтаар материалаа татан авчихдаг юм. Тэгээд хаягдаад дууссан байна. Өөр баримт надад байхгүй байна. Нөхөн авах гэтэл өгөх боломжгүй гэж байна...” гэжээ /11-р хх-90/.

Гэрч Ч.Үнэнбат мэдүүлэхдээ: “...миний 86007322 дугаар руу 9502-той дугаараас /ард талын 4 оронг санахгүй байна/ залгаад Өлзий байна намайг Манхан дээрээс ирээд аваадхаач би Ховд руу ормоор байна гэхээр нь би зах дээрээс авах юм байна 20 минутын дараа гарлаа гэж хэлсэн. Түүнээс хойш 40 минутын дараа 89-ээр эхэлсэн дугаараас дахин залгаад Ховдоос гарсан уу гэж асуухад одоо гарлаа гэж хэлээд Ховд аймгийн Манхан сум руу гарсан. Манхан сум дээр очоод Петровисын колонк дээр ирээд 89-тэй дугаар руу залгахад чигээрээ явж бай гэхээр нь явж байтал замын баруун талаас эзгүй хээрээс Өлзий, Оч нар гарч ирээд машинд суухаар нь Ховд аймгийн зүг рүү хөдөлтөл түр зогсож бай ярих юм байна гээд бид хоёр шууд Ховд аймаг явах юм бол мөрдөнд хоригдох гээд байна хохирогчоо гомдолгүй болгочихвол шинэ хуулиар торгууль юм уу тэнсэнтэй гарчих бололцоотой юм байна лээ хот орж мөнгөтэй болмоор байна Говь-Алтай хүргээд өгчих гэж хэлсэн. ...Зарын дагуу хүн холбогдохгүй байхаар нь хот руу колонк дээр очиж замын машинд сууя гээд Өлзий машин барьж яваад замын постон дээр цагдаа зогсоогоод бичиг баримт үзэх хооронд Өлзий, Оч хоёр харанхуйд алга болсон...” гэжээ /11-р хх 64/.

Гэрч Г.Уянга мэдүүлэхдээ: “...Манайх О.О ахаас /хажуудаа нэг танихгүй хүнтэй явсан/ 0.75 граммын Болор архи 2 авдар буюу 12 ширхгийг нийт 258.000 төгрөгөөр худалдаж авсан. Бас фузты гэх цай 1 авдар буюу 6 ширхэг 13.200 төгрөгөөр, Милко гээд кофе сүүг 10 ширхгийг 35.000 төгрөгөөр, 1 авдар буюу 6 ширхэг Сэрүүн пиво 33.000 төгрөгөөр, Улаан шонхор 5 блок буюу 50 ширхэг 87.500 төгрөг, Даблис 15 блокийг 1 ширхгийг 1800 төгрөгөөр буюу 270.000 төгрөгөөр, Кастер тамхи 1 блок 10 ширхэг 1 ширхэг 4000 буюу 40.000 төгрөгөөр, Парламент тамхи 1 блок буюу 10 ширхгийг 1 ширхгийг 4500 төгрөгөөр буюу 45.000 төгрөгөөр худалдаж авсан. Би нийт 781.700 төгрөгийн худалдаа хийсэн...” гэжээ /11-р хх 105/.

Гэрч Ц.Амгаланбаатар мэдүүлэхдээ: “...Яг ирсэн өдрийг нь санахгүй байна. 2018 оны 4 дүгээр сарын дундуур энд ирээд наймаа хийдэг айлуудад тамхи зараад явсан. Энд нэг хоноод маргааш нь явсан. Би Даблис гэдэг тамхийг 2 блок буюу 20 ширхэг тамхийг 39.000 төгрөгөөр худалдан авсан. Танихгүй нэг хүнтэй, Старикс машинтай явж байсан…” гэжээ /11-р хх 106/.

Гэрч А.Эрдэнэ мэдүүлэхдээ: "...О.О 2018 оны 4 дүгээр сарын 15-нд 15-аас 16 цагийн үед Өлзий гэх зүс таних хүнтэй Старикс гэдэг машинтай /хар саарал/ ирээд энэ орчмын айлуудад тамхи зараад явж байгаад явсан...” гэжээ /11-р хх 107/.

Хохирогч Б.Ганбат мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн орой гэртээ байсан. Тэгээд оройхон ундаа уумаар санагдаад гэрээсээ машиныхаа түлхүүрийг аваад машиндаа суугаад асаачхаад нормалдаж байх үед машин нэг биш хажуу тийш хазайгаад байх шиг санагдаад байхаар нь машинаасаа буугаад хартал буруу урд талын дугуй тайлж аваад оронд нь шавар блок ивээд орхисон байсан. Дугуйны гайх /боолт/-ыг хашаан дотор шидээд хаясан байсныг олж авсан. Би дугуйгаа 50.000 төгрөгөөр авсан хуучин дугуй байсан...” гэжээ /12-р хх 21/.

Д.Ө нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Манханы хар үзүүр өнгөрөөд явж байхад дугуй хагараад запаас дугуйгаа солиод запаас дугуйгүй цааш явахгүй Зэрэг сум орж нөхүүлье гээд сум ороход 20 цаг болж байсан. Гэр хороолол дунд айлын хашаан дотор Старекс машин харагдсан, машинаа 300 орчим метр газарт үлдээгээд машиныхаа дугуй, дорцов /түлхүүр/ аваад уг хашаанд ороход ганц байшин, хажууд нь Старекс машинаа хөндөлдүүлээд тавьчихсан байсан ба хүмүүс орж гарах хооронд нь дугуйг нь /буруу урд/ тайлаад машин дор блок тавиад данхраадаа аваад би машинаа авчраад Очгэрэл дугуйгаа түрж ирээд суугаад цааш явсан...” гэжээ /12-р хх 16-17/.

О.О нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Д.Өын хамт түүний машинтай явж байгаад Манхан өнгөрөөд явж байхад машины дугуй хагарсан. Тэгээд Зэрэг сум ороод нөхүүлчихье гээд тэр сум руу очтол дугуй засварын газар нь хаалттай байсан. Айлын хашаанд Старекс машин байхаар нь түүний дугуйг нь авчихъя гээд машинаа 200 метр хөндийхөн тавьж байгаад данхраат, түлхүүр багажаа авч очоод баруун урд талын дугуйг нь тайлж аваад данхраатынхаа оронд блок тавиад аваад явсан...” гэжээ /12-р хх-18/.

Насанд хүрээгүй гэрч А.Ариунжаргал мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед буцаад сумын төв рүү Ариунболд ахын гэрт ирсэн чинь байшингийнх нь хаалганы цоож нь онгойчихсон, цоожийг цүү хэсэгт нь зүүчихсэн байхаар нь Ариунболд ахыг гэртээ ирээд цоожоо онгойлгочихсон байгаа юм болов уу гэж бодоод байшин руу орсон чинь байшингийн гал тогооны хэсэгт байдаг гал тогооны тавилгануудын шургуулгануудыг ихэнхийг нь хагас онгойлгочихсон байсан. ...Тэгээд Ариунболд ахын гар утас руу залгаж болсон асуудлын талаар хэлсэн...” гэжээ /11-р хх-196/.

Д.Ө нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Бид хоёр Старикс машины дугуй аваад машиндаа суугаад цаад талын гудамжаар эргэхэд хашаа нь онгорхой цоожтой байшин харагдсан. Тэгээд тэндээс машинаа 100 орчим метрийн цаана тавиад бид хоёр машинд байсан нэг лапатак аваад тэр айлын хаалганы цоожийг лапатикаар хөшиж онгойлгоод гэрт ороход ойрд хүн орсон шинжгүй байсан. Том өрөөнд байсан зурагтыг аваад үүдэнд байсан хайрцагт хийгээд, гал зуухны өрөөний ширээн дор байсан будаа агшаагч, хөлдөөгч дотор байсан богийн мах аваад үүдэнд байсан 25 кг-ын гурилын уутанд хийсэн. Гал тогооны шкафын шургуулганд байсан хутга, заазуур, 40 литрийн бетон авсан...” гэжээ /11-р хх 222/.

О.О нь яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний орой дугуй авсныхаа дараа хажуу талын хашаанд нь цоожтой байшин байна гээд Өлзийбат явсан. Би араас нь ирэхэд Өлзий дотор нь орчихсон байсан. Цоожтой байсан, цоожгүй байсныг мэдэхгүй байна. Тэгээд тэр байшингаас орны бүтээлэг, зурагт, будаа агшаагч зэргийг авсан, хутга, заазуур, хөлдөөгчөөс нь мах аваад 40 литрийн бетонд хийгээд авч гараад машиндаа аваачиж хийгээд цаашаа явсан..." гэжээ /11-р хх-223/.

Хохирогч Д.Ариунболд мэдүүлэхдээ: “...2018 оны 04-р сарын 15-ны өдөр манай байшинд байдаг сургуулийн хүүхдүүд гэртээ ирэхэд гадна талын хаалганы цоожийг нь зүүгээд хаячихсан байсан. Эд зүйлсээ бүртгэхэд 32 инчийн зурагт, будаа агшаагч, хөлдөөгчид байсан мах, 40 литрийн бетон, 1 орны бүтээлэг, хутга, заазуур, хүнсний ногоо, манай байшинд байдаг охины ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ...Shаrp маркийн зурагт байсан...” гэжээ /11-р хх-226/.

Хохирогч Г.Амгаланбаатар мэдүүлэхдээ: “...2018 оны 04 сарын 19-ний өдөр би ээлжинд гараад эхнэр П.Хажидмаа 2 хүүхдээ аваад аавынд очиж хонохоор явсан юмаа. Тэгээд 2018 оны 4 сарын 20-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн зүүн урд талд байрлах цонх онгорхой байхаар нь эхнэр явахдаа онгорхой орхисон юм байлгүй гэж бодоод хаах гээд цонхон дээрээ очтол вакум цонхны дээд талын түгжээ нь мултраад уначихсан байсан. Тэгээд хулгай орчихсон байна гэж бодоод эмх цэгцийг нь нээх алдагдуулалгүй байгаа эд хогшил хэвэндээ байсан. Тэгээд ханын стенк онгойлгоод эхнэрийн ээмэг бөгжний савыг онгойлгоод үзэхэд хоосон байсан. Тэгээд эхнэр П.Хажидмаа руу залгаад ээмэг бөгж нь хаана байгаа талаар утсаар асуухад наад саван дотор байгаа ш дээ гэж хэлсэн. Стенкний доод тавиур дээр байсан нөүтбүүк байгаа эсэхийг үзэхэд байхгүй байсан. ...Цэргийн шар цоохор ногоон өнгийн том олон халаастай үүргэвч намайг ажиллагаанд явахад хангалтаар өгсөн юмаа. Тэр цүнхэн дээр G.AMGALANBAATAR гэсэн бичиг урд талд нь байдаг. ...Намайг гэртээ ороход халуун тогоо гал зуухны тавилган дээр дотор гоймонтой шөлтэй хоол хийж идсэн шинж тэмдэг байсан...” гэжээ /12-р хх-94-95/.

Гэрч Л.Жамбалдорж мэдүүлэхдээ: “...Ховд аймагт хулгай хийж улмаар Говь-Алтай, Улиастай сумаар дайран өнгөрч зугтаж байгаа гэж хэлсэн Улиастай суманд байхдаа нэг эзэнгүй айлд орж хоносон тэгээд тэр айлаас гарахдаа хар өнгийн нөүтбүүк бусад эд зүйлийг ногоон цоохор цэргийн ангийн бололтой цүнхэнд хийж хулгай хийсэн бид хоёрын хулгай хийж авсан эд зүйл нөүтбүүк хот хоорондын автобусны ачааны тээшинд байгаа гэж хэлсэн. ...бид хоёрын эд зүйл хулгай хийж авсан цоохор өнгийн цүнхэн дээр Амгаланбаатар гэдэг нэр байсан гэж хэлсэн. Хар саарал өнгийн нөүтбүүк, гутал 3 ширхэг саарал өнгийн гадуур хувцас эмэгтэй хүний мөнгөн гинж ээмэг авсан гэж байсан...” гэжээ /12-р хх-122/.

Гэрч Б.Саруул-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2018 оны 4 сарын 20-ны орой цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Д.Батхишиг утсаар ярьж Улиастай сумаас Улаанбаатар хотруу орж ирж байгаа 77-94 УБР улсын дугаартай хот хоорондын автобусанд Улиастай сумаас алдагдсан ачаа тээш байгаа түүнд үзлэг хийж тухайн эд зүйлийг хурааж ав гэсэн үүргийн дагуу өглөө 07 цагийн үед Улаанбаатар хотын 22-ын товчоон дээр тухайн автобусыг саатуулж Тосонцэнгэл суманд саатуулагдсан иргэдийн ачаа тээшийг жолоочоор нь заалгаж уг ачаа тээшинд үзлэг хийж тухайн цүнхийг хураан авсан…” гэжээ /12-р хх-124/.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-45-4, 3-р хх-14-15, 60-65, 107-111, 167-173, 215-217, 4-р хх-48-53, 116-120, 214-217, 5-р хх-6-10, 44-46, 84-87, 113-119, 6-р хх-233-238, 10-р хх-247-249, 11-р хх-1-6, 192-193, 202-209, 248, 12-р хх-90-92/,     

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-58, 61, 4-р хх-131-139/, 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-59-60, 4-р хх-147-150/, 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-168-170/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-171-189, 4-р хх-8-9, 5-р хх-149-152, 6-р хх-16-23, 27-30, 42-54, 7-р хх-11-13, 115-116/,  

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /4-р хх-118-120, 223-225, 11-р хх-62-63/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4-р хх-145, 226, 11-р хх-86-87, 12-р хх-22, 130-131/,

Эд зүйлийн үнэлгээ /3хх-87, 133, 184, 186, 203, 220, 4-р хх-40, 62, 154, 222, 5-р 26, 60, 91, 131, 7-р хх-34, хх-171, 174, 180, 183, 185, 8-р хх-179, 183, 185, 188, 190, 11-р хх-157, 233, 12-р хх-13, 32, 37, 43, 48, 97-98/,   

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /4-р хх-140-144/,

2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай “гэрч Ж.Аливжаргалын эзэмшлийн 89-35 УНҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн суудлын автомашиныг битүүмжлэх тухай тогтоолыг хүчин болгох тухай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 10 дугаартай тогтоол /8-р хх-155/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-35-40/.

Үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-61, 95-101/.  

Туршилт хийх тогтоол /7-р хх-161-166/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /10-р хх 166-171, 12-р хх-210-215/.  

Шүүгдэгч Д.Ц, Ч.Б, О.О, Д.Ө нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-191,193, 5-р хх-154, 6-р хх-67, 88, 8-р хх-225, 11-р хх-117/ зэргийг шинжлэн судлалаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд,

Шүүгдэгч Д.Ц нь ганцаараа:

1. 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-н 3-144 тоотод оршин суух иргэн Б.Мөнхдоржийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 43 инчийн ТСЛ зурагт, эрэгтэй хүний ширэн бүс, гар цүнх, ЛД тамхи 2 боодол, парламент тамхи 1 боодол, улаан шонхор тамхи 1 боодол, самсунг эс-2 гар утас, бэлэн 120.000 төгрөг зэргийг хулгайлж 858.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25-297 тоотод оршин суух иргэн Д.Гантулгын эзэмшлийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 47 инчийн Самсунг зурагт, алтан нуухтай шүрэн толгойтой хөөрөг, самсунг эс-2 гар утас, скайтелын сио загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 11.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-595 тоотод оршин суух иргэн Э.Ариунаагийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Жи мобайлын гар утас, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян улааны 16-6-24 тоотод оршин суух иргэн Б.Хүрэлбаатарын эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хөшиж онгойлгон хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт, жижиг мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний булган малгай, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч, Алтангэрэл Жадамба судар, хүүхдийн 3 хос хувцас зэрэг эд зүйл хулгайлж 4.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн зуслангийн задгайд байх Д.Гантулгын эзэмшлийн байшингийн модон хаалгыг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хүрэн хамбан дээл, эрэгтэй хүний гутал, 32 инчийн ЛЖ зурагт, хэт хутга, унти гутал зэрэг эд зүйл хулгайлж 8.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 42-27а тоотод оршин суух иргэн Т.Баасанжавын эзэмшлийн байшингийн таамбарын цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч Панасоник зурагт, орны бүтээлэг, Самсунг эс-2 гар утас, мөнгөн ээмэг, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж 730.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 69-11 тоотод оршин суух иргэн Б.Мөнхзулын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Самсунг ЛСД зурагтыг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулагийн зусланд байх иргэн Б.Номингийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч хүн орхоодойн хөнжил, Америк улсын далбаатай хөнжил, эрээн өнгийн даавуу, ягаан өнгийн ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйл хулгайлж 665.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Майхан 3-1 тоотод оршин суух иргэн Р.Наранчимэгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн Шарп маркийн ЛСД зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 31-15 тоотод оршин суух иргэн Б.Уранчимэгийн өвлийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн ТСЛ зурагт, иж бүрэн суурин компьютер зэрэг эд зүйл хулгайлж 1.549.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 2-426 тоотод оршин суух иргэн Г.Наранцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн БСБ зурагт, эрэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний буриад гутал, эмэгтэй хүний савхин хүрэм зэрэг эд зүйл хулгайлж 1.006.600 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 18-наас 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Дэлгэрэх булаг гэх газарт байх иргэн Д.Ганбатын эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 46 инчийн ЛСД зурагт, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 2.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Баруун турууны 4-4 тоотод оршин суух иргэн Л.Очирбалын эзэмшлийн байшингийн цонхыг хөшиж хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч полиусан тоногтой эмээл 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 720.000 төгрөгийн хохирол учруулсан

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС-н 1-80 тоотод оршин суух иргэн Ч.Бямбасүрэнгийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ц нь шүүгдэгч Ч.Бтэй бүлэглэж:

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 89-35 УНҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг ашиглаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9-440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн марк тодорхойгүй зурагт хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч Д.Цтой бүлэглэж:

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 89-35 УНҮ улсын дугаартай Тоёота Аллион маркийн автомашиныг ашиглаж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9-440г тоотод оршин суух иргэн Ж.Хуяг-Очирын эзэмшлийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 42 инчийн марк тодорхойгүй зурагт хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Б нь шүүгдэгч О.Отэй бүлэглэн:

2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Намнандоржийн бараагаа хадгалдаг гражийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч Эссэ, Майлд сэвэн, Парламент зэрэг нэр төрлийн тамхи хулгайлж 19.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.О нь шүүгдэгч Ч.Бтэй бүлэглэж:

2014 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Намнандоржийн бараагаа хадгалдаг гражийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч Эссэ, Майлд сэвэн, Парламент зэрэг нэр төрлийн тамхи хулгайлж 19.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.О нь шүүгдэгч Д.Өтай бүлэглэж:

2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай цахир" хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бэлнээр 300 юань, 525.000 төгрөг, Жи мобайлын гар утас 18 ширхэг, Самсунг загварын мэдрэгчтэй гар утас 8 ширхэг, Нокиа загварын товчлууртай гар утас 4 ширхэг, гар утас цэнэглэгч карт /нэгж/-ууд, Эл Ди, Алтан навч, Бонд, Улаан шонхор, Парламент, Майлд Сэвэн зэрэг 18 хайрцаг буюу 900 блок тамхи болон бусад эд зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 38.469.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбатын хашаан дотор байсан 74-34 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Д.Ариунболдын эзэмшлийн байшингийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 991.300 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гүүрний хэсгийн 1-22 тоотод оршин суух иргэн Г.Амгаланбаатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.277.600 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ө нь шүүгдэгч О.Отэй бүлэглэж:

2018 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай цахир" хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бэлнээр 300 юань, 525.000 төгрөг, Жи мобайлын гар утас 18 ширхэг, Самсунг загварын мэдрэгчтэй гар утас 8 ширхэг, Нокиа загварын товчлууртай гар утас 4 ширхэг, гар утас цэнэглэгч карт /нэгж/-ууд, Эл Ди, Алтан навч, Бонд, Улаан шонхор, Парламент, Майлд Сэвэн зэрэг 18 хайрцаг буюу 900 блок тамхи болон бусад эд зүйлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 37.328.400 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбатын хашаан дотор байсан 74-34 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлж 50.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Д.Ариунболдын эзэмшлийн байшингийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 991.300 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гүүрний хэсгийн 1-22 тоотод оршин суух иргэн Г.Амгаланбаатарын эзэмшлийн байшингийн вакум цонхыг эвдэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.277.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдэж, бусдад нийт 39.647.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна. Тиймээс шүүгдэгч нарт зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин прокуророос шүүгдэгч Д.Ө, О.О нарын бүлэглэж үйлдсэн Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай цахир" хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлсан хэргийн хохирлыг 38.469.000 төгрөгөөр тооцож ирүүлснийг 37.328.400 төгрөг болгох үндэслэлтэй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн эд зүйлийн үнэлгээ нь эргэлзээтэй бөгөөд хохирогчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг бүрэн зааж чадахгүй байх тул шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох боломжтой, энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, хохирлын тооцоог дахин гаргах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Үүнээс гадна шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу нийт үнийн дүнгээр  19.235.000 төгрөгөөр тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хамаарч байгаа ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан, түүний бусдад учруулсан хохирол нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд тооцогдох болсон байна.

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

Иймд Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар өөрчлөн зүйлчилж, хөнгөрүүлэх, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар ял шийтгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Б, О.О, Д.Ө нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба шүүх тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, хуульд заасан хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дорцов 1 ширхэг, цагаан өнгийн хятад цоож 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, 3 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхийг дурьдав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цоос нийт 35.090.100 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Мөнхдоржид 1.138.000 төгрөгийг, хохирогч Дамдины Гантулгад 11.009.000, хохирогч Э.Ариунаад 320.000 төгрөгийг, хохирогч Б.Хүрэлбаатарт 4.845.000 төгрөгийг, Дарамын Гантулгад 8.420.000 төгрөгийг, хохирогч Т.Баасанжавд 730.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхзулд 630.000 төгрөгийг, хохирогч Б.Номинд 665.000 төгрөгийг, хохирогч Р.Наранчимэгт 880.000 төгрөгийг, хохирогч Б.Уранчимэгт 1.649.000 төгрөгийг, хохирогч Г.Наранцэцэгт 1.059.100 төгрөгийг, хохирогч Д.Ганбатад 2.900.000 төгрөгийг, хохирогч Л.Очирбалд 845.000 төгрөгийг,

шүүгдэгч Ч.Бэс нийт 9.617.500 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Намнандоржид,  

Харин хохирогч Б.Ганбат, Г.Амгаланбаатар, Ж.Хуяг-Очир нарт хулгайлсан эд зүйлүүдийг бүрэн, хохирогч Д.Ариунболдод зурагт, будаа агшаагч, 38 литрийн бетон зэргийг биетээр буцаан өгсөн байх тул  шүүгдэгч О.Оээс түүнд ногдох хувь болох нийт 13.053.350 төгрөг гаргуулан хохирогч Н.Намнандоржид 9.617.500 төгрөгийг, хохирогч Ц.Дондивт 3.227.700 төгрөгийг, Д.Ариунболдод 208.150 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Д.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Цын цагдан хоригдсон нийт 1020 хоногийг, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 906 хоногийг, шүүгдэгч О.Оийн  цагдан хоригдсон нийт 292 хоногийг, шүүгдэгч Д.Өын цагдан хоригдсон нийт 172 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцов.

Мөн шүүгдэгч Д.Ө, О.О нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх  91-64 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн өмчлөлийнх биш, өөрөөр хэлбэл иргэн Б.Чимэгсүрэнгийнх болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/65 дугаар прокурорын тогтоолоор/хх-12-р хавтасны 52 / иргэн Б.Чимэгсүрэнгийн эзэмшлийн 91-64 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож тухайн эд хөрөнгийг эзэмшигч этгээдэд нь буцаан олгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Д.Ө, О.О нарын бүлэглэж үйлдсэн Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Сутай цахир" хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлсан хэргийн хохирлыг 38.469.000 төгрөгөөр тооцож ирүүлснийг 37.328.400 төгрөг гэж зөвтгөн өөрчилсүгэй.

2. Прокуророос шүүгдэгч Ч.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Д.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан давтан үйлдлээр бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, 

-Шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Д.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

4. Шүүгдэгч Д.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

 -шүүгдэгч Ч.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, 

-шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял,

-шүүгдэгч Д.Өад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Д.Ц, Ч.Б, О.О, Д.Ө нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын цагдан хоригдсон нийт 1020 хоногийг, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 906 хоногийг, шүүгдэгч О.Оийн  цагдан хоригдсон нийт 292 хоногийг, шүүгдэгч Д.Өын цагдан хоригдсон нийт 172 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цоос нийт 35.090.100 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Мөнхдоржид 1.138.000 төгрөгийг, хохирогч Дамдины Гантулгад 11.009.000, хохирогч Э.Ариунаад 320.000 төгрөгийг, хохирогч Б.Хүрэлбаатарт 4.845.000 төгрөгийг, Дарамын Гантулгад 8.420.000 төгрөгийг, хохирогч Т.Баасанжавд 730.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхзулд 630.000 төгрөгийг, хохирогч Б.Номинд 665.000 төгрөгийг, хохирогч Р.Наранчимэгт 880.000 төгрөгийг, хохирогч Б.Уранчимэгт 1.649.000 төгрөгийг, хохирогч Г.Наранцэцэгт 1.059.100 төгрөгийг, хохирогч Д.Ганбатад 2.900.000 төгрөгийг, хохирогч Л.Очирбалд 845.000 төгрөгийг,

шүүгдэгч Ч.Бэс нийт 9.617.500 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Намнандоржид,   

шүүгдэгч О.Оээс нийт 13.053.350 төгрөг гаргуулан хохирогч Н.Намнандоржид 9.617.500 төгрөгийг, хохирогч Ц.Дондивт 3.227.700 төгрөгийг, Д.Ариунболдод 208.150 төгрөгийг тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Д.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.  

9. Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/65 дугаар прокурорын тогтоолоор 91-64 ХОҮ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож эд хөрөнгийг иргэн Б.Чимэгсүрэнд буцаан олгосугай.   

10. Хэрэгт хураагдан ирсэн 3 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дорцов төмөр, цагаан өнгийн хятад цоож зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц, Ч.Б, О.О, Д.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Б.ХАЛИУН