Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 137/ШШ2026/00513

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,887,885.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Ч дүүрэг, ..-р хороо, .. тоотод байрлах, Х ХХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.О нь 2024 оны 02 сарын 01-ний өдөр .. тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,666,350 төгрөгийн зээлийг нэг сарын 2.78 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Т.О  нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 644 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5 зүйл "Гэрээний нийт үнийн дүн нь түрээсийн төлбөр болон түүний нийт хүүг багтаасан дүн байна. Түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдан авах, тээвэрлэх, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарсан зардал болон холбогдох татвар хураамж шимтгэлийг тооцсон дүн байна"

2.1 Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байх бөгөөд түрээслэгч түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлөх хүртэл талууд түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргахгүй.

2.3 Түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлснөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл түрээсийн нийт төлбөр дотор эд зүйлийн үнэ багтаж байгаа нь энэхүү заалтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар түрээслэгч тал түрээсийн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа ба гэрээний хугацаа дууссан хэдий ч өөрийн эзэмшилд ашиглалтдаа байлгасан ашигласан, түрээслүүлэгч талд түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүй болох нь тогтоогдож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хэдий ч хугацаагүйгээр үргэлжилж байгаа тул шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний дагуу үүссэн зээлийн 3,887,885.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн З сум, ..-р баг, . тоотод оршин суух, И овогт Т-ын О  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.О миний бие Х ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээлээр зөөврийн компьютер, тоос сорогч, угаалгын машин авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн нийт 3,887,885.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,887,885.24 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О нь зээлийн 3,887,885.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,887,885.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.О  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,156 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 38,578 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 38,578 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б