| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00615/И |
| Дугаар | 137/ШШ2026/00516 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2026/00516
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-д холбогдох түлшний төлбөр 45,433,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Х дүүрэг,..-р хороо, .. . тоотод байрлах Г ХХК /РД: .., утас: ..8/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн Ч.Б-ийн хүсэлтийн дагуу 2025 оны 02-р сарын 09-ний өдөр .. тоот "Зээлээр шатахуун худалдах, худалдан авах"-г 11 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авч байсан болно. Гэтэл тус компанийн ШТС-аас 2025 оны 04 сарын 25-ны өдрөөс 06 сарын 14-ний хооронд зээлээр худалдан авсан түлшний мөнгө болох 30,289,039 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд 2025 оны 04 сарын 25-ны өдрөөс 06 сарын 14-ний хооронд зээлээр худалдан авсан түлшний мөнгө болох 30,289,039 төгрөг, энэхүү "ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ" -ний 2.3-д заасны дагуу алданги 50 хувьд нийцүүлэн 15,144,520 төгрөг, нийт 45,433,559 төгрөг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г ХХК нь Ч.Б-д холбогдуулан түлшний төлбөр 45,433,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Б-тэй харилцан тохиролцож иргэн Ч.Б нь төлбөрийг төлсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь Ч.Б-д холбогдуулан түлшний төлбөр 45,433,559 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг төгрөгийг төлж барагдуулсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-д холбогдох түлшний төлбөр 45,433,559 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385,117.79 төгрөгийн 50 хувийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 192,558.9 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 192,558.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б