| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00609/И |
| Дугаар | 137/ШШ2026/00517 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2026/00517
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У-т холбогдох түлшний төлбөр 5,366,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Х дүүрэг, ..-р хороо, .. .. хотхон .. тоотод байрлах Г ХХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун, дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээврийн жолооч иргэдийн хүсэлтийн дагуу, зээлийн гэрээ хийж түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн Н.У-ын хүсэлтийн дагуу 2025 оны 01-р сарын 06-ны өдөр .. тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах"- г 12 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авч байсан болно. Гэтэл иргэн Н.У нь тус компанийн Шатахуун түгээх станцаас 2025 оны 03-р сарын 08-ны өдрөөс 06 сарын 14-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 3,577,700 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн Н.У-тай холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба Н.У нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд 2025 оны 03-р сарын 08-ны өдрөөс 06 сарын 14-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө болох ,577,700 төгрөг, энэхүү "ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ"-ний 2.3-д заасны дагуу алданги (50 хувьд нийцүүлэн тооцов) 1,788,850 гаргуулах, нийт 5,366,550 төгрөг гаргуулах маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн З сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт Н-н У /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.У би Г ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа түлшний төлбөр 5,366,550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н.У-т холбогдуулан түлшний төлбөр 5,366,550 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.У нь түлшний төлбөр 5,366,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У-т холбогдох түлшний төлбөр 5,366,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.У нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,814.8 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 50,407.4 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 50,407.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б