| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00684/И |
| Дугаар | 137/ШШ2026/00527 |
| Огноо | 2026-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 137/ШШ2026/00527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, .. настай, э.эгтэй, яс үндэс х., эрхэлсэн тодорхой ажилгүй, Д аймгийн Ө сумын ..-р баг .. тоотод оршин суух, А овогт О-ын Б /РД: .., утас: ../-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э , нэхэмжлэгч О.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд
Миний бие О.Б нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс туслах үйлдвэрийн ажилтнаар орж 1989 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тракторчоор нийт 5 жил 3 сар ажилласан боловч тухайн үеийн ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр архиваас авах боломж байхгүй устгагдсан тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ амьдрал нэгдэлд 1986 оны 10 сарын эхээр ажилд орсон. Туслах үйлдвэрийн ажилтан ачигч хийдэг байсан юм. Энэ хугацаандаа тракторын дагалдан хийдэг байсан. 1984 оноос 1989 оны 10 сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох гэсэн юм. Тэтгэвэртээ гарах гэж байгаа, цалингийн цэс дээр алдаг оног, зарим баримт нь байхгүй байгаа тул шүүхээр тогтоолго гэж хэлсэн юм гэв.
Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын тушаалын хуулбар, гэрэл зураг, гэрч И.Б , Б.Б нарын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч О.Б нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 сар хүртэл ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 07/, 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс тракторчоор ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 08/, гэрч И.Б-ийн “...О.Б нь Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 10 сарын 01-ний өдрөөс 1987 он хүртэл тракторын жолооч, 1989 оны 12 сар хүртэл ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.Б-ын “...Намайг ажиллаж байхад О.Б нь 1984 оны 10 сард туслах ажилтнаар орж 1989 онд миний туслахаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/ зэргээр О.Б нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1984 оны 10 сарын 01-ны өдрөөс 1986 оны 10 сарын 01-ныг хүртэл, 1988 оны 05 сарын 01-нээс 1988 оны 07 сарын 01-ныг хүртэл, 1989 оны 07 сарын 01-нээс 1989 оны 11 сарын 01-ныг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдэлд ачигч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
О.Б-ын 1986 оны 10 сарын 01-ээс 1988 оны 05 сарын 01-ыг хүртэл, 1988 оны 07 сарын 01-ээс 1989 оны 07 сарын 01-ийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт О-ын Б-ыг 1984 оны 10 сарын 01-ны өдрөөс 1986 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ амьдрал нэгдэлд ачигч, тракторын жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож, 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсхэгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б