Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/318

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******-н өмгөөлөгч *******

Насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******

Насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч , , , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , , мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн 1821000590217 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нь согтуугаар -тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ........тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч *******-д хүсэл зоргийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

-Мөн согтуугаар , , ******* нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч *******-т хүсэл зоргийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Шүүгдэгч нь согтуугаар -тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын . тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч *******-д хүсэл зоргийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

-Мөн согтуугаар , , ******* нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын .... тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч *******-т хүсэл зоргийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Шүүгдэгч нь согтуугаар , , ******* нартай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ... тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч *******-т хүсэлт зоргийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Шүүгдэгч ******* нь , , нартай бүлэглэж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын . тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч *******-н хүсэл зоргийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч , нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар бусадтай бүлэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй, хоёр хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч -г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар бусадтай бүлэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар бусадтай бүлэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар , нарыг 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар -г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар *******-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , нарт оногдуулсан 3 жилийн, шүүгдэгч -д оногдуулсан 2 жил 6 сарын, шүүгдэгч *******-т оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 1821000590217 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч -н .......... тоот, -н ............. тоот, -н .............. тоот, *******-н .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үстэй захтай малгайтай, урт, хар өнгөтэй, дотор талд оёсон лого дээр “” гэсэн бичигтэй ХL размертай эмэгтэй хүний куртик 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Насанд хүрээгүй хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч , , , ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ