| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0318/э |
| Дугаар | 2018/ШЦТ/324 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 1821005240321 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******. оны ******* дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн *******... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, *******. /РД: *******..../
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн тоотод оршин суух, *******ын байшингийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний гоёл чимэглэл ээмэг зүүлт, сувдан гинж бугуйвч, сувдан шигтгээтэй ээмэг клуон, шар металл бугуйвч, үсний индүү, эрэгтэй хүний 2 ширхэг өмд, хар хөх өнгийн спорт цүнх зэргийг хулгайлж, 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагийн орчим эгчийнх рүүгээ явах гээд гарсан. Тухайн үед отрядын баруун талаар явж байгаад эзэнгүй айл байхаар нь хашааг нь даваад цонхоор нь орсон. Гэр дотроос эмэгтэй хүний гоёл чимэглэл, спорт цүнх, үсний индүү, 2 жинсэн өмд зэргийг авсан. Тэндээс гараад найзууд руугаа утсаар залгаж дуудсан. Тэгээд 3 найзтай хамт явж байхад араас мотоциклтай цагдаа ирээд барьсан…гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манайх эзэнгүй 10 гаруй хоног байсан. Тухайн өдөр 1 цагийн орчим нохойгоо хооллохоор гэртээ очсон. Нохойгоо хооллочихоод гэртээ ирээд байж байтал над руу “танайд хулгай орсон байна” гэж ярьсан. Би эхэндээ итгээгүй учраас ээжийгээ “манай гэрийг шалгачих” гэж хэлсэн. Ээж “гэрийн чинь цонх онгорхой байна, хулгай орсон юм шиг байна” гэсэн. Тэгээд би гэртээ очиход хулгай орсон байсан. Надад манай хөрш айлын хүн хэлэхдээ “танай гадаа 3-4 хүн зогсож байгаад нэг нь хашааг чинь шууд даваад орчихсон. Би цагдаа дуудсан” гэж хэлсэн. Цонх түлхэж орохдоо дотор талын цонхыг цуулсан байсан, алдсан эд зүйлсээ буцааж авсан. Цонхны мөнгөө нэхэмжлэнэ...” гэв.
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дуудлаганд 5 минутын дотор очиход тоот байшингийн зүүн талын салхивч онгорхой дотор нь ойр орчимд хүн байгаагүй юм. Гудамжны ард 3 эрэгтэй, 1 эмэгтэй явж байсан. Тэднийг шалгасан ба М гэх залуу спорт цүнх үүрсэн байсан. Цүнхэнд нь үсний хайч, эмэгтэй хүний гоёл ээмэг, гинж, бөгж, гар утас зэрэг эд зүйлс байсан. Уг хүмүүс сэжигтэй байсан учраас эрүүгийн мөрдөгч Бямбадоржид хүлээлгэн өгсөн. ...М гэх залуу цүнх үүрч явсан...” гэжээ. /хх-ийн 27 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 тал/
- Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 19 тал/
- Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 21 тал/
- Гэрч ,ы мэдүүлэг /хх-ийн 23 тал/
- Гэрч ы мэдүүлэг /хх-ийн 29 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35 тал/
- *******-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн тоотод оршин суух хохирогч *******ын байшингийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний гоёл чимэглэл ээмэг зүүлт, сувдан гинж бугуйвч, сувдан шигтгээтэй ээмэг клуон, шар металл бугуйвч, үсний индүү, эрэгтэй хүний 2 ширхэг өмд, хар хөх өнгийн спорт цүнх зэргийг хулгайлж, 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч *******-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “алдсан эд зүйлсээ буцааж авсан одоо шүүгдэгч *******-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хагалсан цонхны үнэ буюу 20.000 /хорин мянга/ төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн бөгөөд хохирол нэхэмжилсэн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгчийн **************.. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н **************************** тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Хохирогч ******* нь хагалсан цонхны үнэ болох 20.000 /хорин мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ