| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 183/2022/05823/И |
| Дугаар | 192/шш2026/03941 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 192/шш2026/03941
2026 04 13 192/ШШ2026/03941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***,
өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг буюу зээлийн гэрээний үүрэгт 129 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***
хариуцагч ***,
хариуцагч *** итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
хариуцагч *** өмгөөлөгч *** /ШТҮЭД-***/,
шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг буюу зээлийн гэрээний үүрэгт 129 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: …*** гэдэг хүн надаас 3 ах, бид найзууд байсан. Талийгаач *** нь барилгын компанитай, би бас өөрөө барилгын компанитай, ижил үйл ажиллагаа эрхэлдэг найз нөхдийн хувьд хоорондоо мөнгө төгрөг бололцоогоороо бага сага зээлэх асуудал байсан. Гэтэл нэхэмжилж байгаа мөнгөний хувьд бол өмнө нь бид хоорондоо ийм их хэмжээний мөнгө төгрөгийг өгч авалцаж байгаагүй. Багахан хэмжээнд 2,3 жилийн хугацаанд нэгнийгээ дэмжиж явцгааж байсан. Ажил төрлийн хувьд ч гэсэн би талийгаачийн дуусаагүй барилгыг өөрийнхөө чадах хэмжээгээр барьж өгч, тусалж дэмжиж явж ирсэн. Талийгаач маань 2020 оны сүүлээр шинэ жил болох гээд ажил төрөл хэцүү байнэа, хэдэн төгрөг зээлээч, он гараад би санхүүжилт юмаа авах гэж байгаа гэсэн. Үнэхээр нөхцөл байдал нь тийм байсан болохоор би талийгаачийн төрсөн дүү *** гүйцэтгэх захирал нь байсан, тэр хүний данс руу хийчхээ гэхээр нь 80 сая төгрөгийг 40, 40 сая төгрөгөөр нь цувуулж *** данс руу хийсэн байдаг юм. Тэрнээс хойш он гараад санхүүжилтээ аваад өгнө, өр зээл юмнууд болохгүй байна гэж байсан. Би тэрийг нь ойлгоод өгсөн. Бусад мөнгийг *** өөрийнхөө хувийн дансаар авч байсан. Тэгээд өөртөө л хэрэглэдэг. Өмнөх мөнгийг бол он гарангуут өгнө гээд авсан юм. Тэгээд ингэж хийсээр байгаад 170-аад сая төгрөг болсон. Гэтэл тэрнээс хойш нэмж аваад нэгэнт 80 сая төгрөг авчихсан, удахгүй санхүүжилт ороод хөөцөлдөөд ирэхээрээ бөөнд нь өгчихье гээд цувуулж авсан. 5 сая, 10 сая, 3 сая төгрөгөөр гээд цувуулж авсаар байгаад 2024 оны 3 сард 170 сая төгрөг болсон. Гэтэл 4 сард гэнэт коронагаар нас барсан. Бие биедээ тусалж явсан учраас би итгэж энэ мөнгийг өгсөн. Надад 170 сая төгрөгийг өгснийг бол нягтлан *** тооцоо бодуулаад, 3 сард би “мөнгө төгрөгөө авахгүй бол болохгүй нь ээ дүү нь” гэсэн. Тэгээд *** дуудаад миний хуулгыг, өөрийнхөө хувь дансны хуулгыг авчруулаад тулгаад, надад “нийт хэдэн төгрөг боллоо, энэ мөнгийг ингэж буцааж өгөх юм, одоо удахгүй өгнө өө” гэсэн боловч түүнээс хойш уулзаж чадаагүй байж байгаад гэнэт коронагаар 2020 онд нас барчихсан. Тэрнээс хойш 4 жил шахуу би мөнгө төгрөгөө авч чадахгүй хөөцөлдөж байгаа. Гол нь энэ мөнгө бол манай компанийн нөатын өрийг дарах мөнгө. 100 сая төгрөгийн нөатын өр байсан, тэр өрөө дарж чадаагүй акт тавиулаад миний өөрийн 250 сая төгрөгийн нөатын өртэй, 3 жил шахуу өрөө төлж чадахгүй компанийнхаа дансыг хаалгасан, үйл ажиллагаа маань зогссон. Үнэхээр хүнд байдалтай байна. Энэ мөнгө одоо надад олдвол би өр зээлээ нь төлөх юм. Хариуцагч тал бол бололцоотой, түүний эхнэр ***бол би сайн мэднэ. Хөрөнгө чинээ сайтай, шинэ байртай шинэ машинтай хоцорч байсан. Миний мөнгийг өгөх бүрэн бололцоотой хүмүүс гэж би үздэг. Зээлсэн 172 сая төгрөг байгаа. Өв хүлээж авсан 4 иргэн байгаа. Түүний эхнэр ***, охин ***, ***, *** гээд нь хүү байгаа. ***хувьд Оросын холбооны улсын иргэн гэдэг агуулгаар нь материалд нь нийт зээлдүүлсэн 172 сая төгрөгөө 4 хуваагаад 129 сая төгрөг болгож, сүүлд 2023 оны 9 сарын 7-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэхдээ 3 хариуцагчид холбогдуулаад 129 сая төгрөгөө гаргуулж өгөөч ээ гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Иймд ***, *** болон *** нараас 129,000,000 төгрөгийг гагуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч *** хариу тайлбараа: ...Нэгдүгээрт би бол энэ гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөсэй гэсэн хүсэлтэй байна. Учир нь бид хэд өвлөх хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар өвлөх эрхийн гэрчилгээ болон шүүхийн шийдвэрээр ямар нэгэн байдлаар өвлөгч гэсэн нь тодорхойгүй байгаа. Хоёрдугаарт эд хөрөнгөө бид нар өвлөж аваагүй. Яагаад гэвэл өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй, шүүхийн шийдвэр гараагүй учраас бид ямар нэгэн хөрөнгө өвлөж аваагүй. Өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр нь Монгол Улсын өвийн тухай хуульд заачихсан байдаг байна лээ. Тэгэхээр бид хариуцагч биш. Хоёрдугаарт***гэдэг хүнтэй бид нар ямар нэгэн зээлийн гэрээ, зээлийн харилцаанд оролцоогүй. Тэгэхээр бид хариуцагч биш. Манай талийгаач аавыг бол зээлсэн л гэж яриад байгаа юм. Үүнийгээ нэхэмжлэгч тал өөрсдөө нотолж чадахгүй байна. Нэг дансны хуулгаа яваад л байгаа юм. Дансны хуулга дээр нь яах вэ мөнгө орсон гарсан гээд байгаа. Тэр 80 сая төгрөг гээд л яриад байгаа юм. Тэр нь манай аавын дансаар ороогүй, дүүгийнх нь дансаар ороод цаашаа манай аав авсан үгүй нь тодорхой бус. Компанидаа зарцуулагдсан юм уу, үгүй юм уу бид нар мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа. Зээлийн гэрээ гээд л хэргийн материал дотор яригдаад л яваад байгаа. Зээлийн гэрээний үүрэг гээд байна. Өнөөдрийн байдлаар энэ хавтаст хэрэг дотор ямар ч зээлийн гэрээ алга. Нягтлангаар нь нэг бичиг хийлгэчихсэн л байна лээ. Тэр бол нотлох баримт болохгүй л гэж ойлгож байгаа. Хэн ч гэсэн хэн дээр ч очоод ийм бичиг хийгээд өгөөч гэвэл хийгээд л өгөх байлгүй дээ. Бид хүсэлтдээ гаргасан хөрөнгүүддээ аавын нэр дээр байгаа хөрөнгүүдийг дурдсан. Улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаагаар угаасаа талийгаачийн нэр дээр байгаа нь тодорхой байдаг. Тухайн талийгаачийн нэр дээр байгаа хөрөнгүүд нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа юм. Тэр ч бараг зээлийн барьцаагаар хангагдчих болов уу. Бид хэд бас өвийнхөө асуудлыг шийдэх гээд яваад байгаа. Өвийнхөө асуудлыг шийдчихвэл энэ талаар бас ярилцаж болох юм. Намайг хохироосон шийдвэрүүд яваад байна л даа. 69.1-ээр бид нарын хувийн хөрөнгийг битүүмжилчихсэн. Тэр бол өвлөгдөж авсан хөрөнгө биш, би өөрийнхөө шударга хөдөлмөрөөр олж авсан хөрөнгийг битүүмжилчихсэн ийм байдалтай байгаа. Тэрнээс үүдэлтэй хохирол надад учирч байгаа. Энэ шүүх хурал яаж шийдэгдсэн, тэрний дараа би нэхэмжлэх бодолтой байгаа юм. Янз бүрийн хувийн асуудлуудаа ярьж л байна л даа. Тэр бол бидэнд хамаагүй шүү дээ. Татвар дээр ямар асуудалтай байгаа, бид зовлонг нь ойлгож байна. Тэгэхдээ бид асуудал нэгэнт шийдэгдээгүй, өв хүлээж аваагүй байгаа юм чинь юу ч гэж хэлэх вэ дээ, туслах боломж алга. Өв хүлээж аваад, өв хөрөнгө өвлөөд авчихсан. Тодорхой хэмжээний *** чи ийм төгрөг өвөлж авсан шүү гэсэн бол хамаа алга гээд тэрүүгээр нь өгчихмөөр байна. Даанч бид нар юу ч өвөлж аваагүй болохоор хариуцагчаар татагдаад явах нь хохиролтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.
4.Хариуцагч *** итгэмжлэгдсэн төлөөлөч хариу тайлбартаа: ...миний хувьд *** тайлбаруудтай адилхан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хөрөнгө битүүмжилчихсэн байгаа дээр *** адилхан саналтай байна. Хүсэлт бичиж өгье гэж бодож байна. Юу вэ гэхээр нэр орсон хөрөнгүүдийг битүүмжилчихсэн. Хэдийгээр зээлийн барьцаанд байдаг ч гэсэн тэр хөрөнгийг бас өөр зээлийн барьцаанд давхар тавих ч гэдэг юм юм уу, бусад байдлаар ашиглах боломжийг маань хаачихсан байдаг. Өвөлж авсан хөрөнгө бол байхгүй. Өвийн маргаан шийдэгдээгүй. Янз бүрийн байдлаар ярьдаг, ерөөсөө шийдэлд хүрэхгүй одоо болтол явж байгаа... гэв.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны дансны хуулга, Монголын Нотариатчдын танхимаас өмгөөлөгч ***д олгосон хариу албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.04.12-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хамтран хариуцагч татан оролцуулах тухай шаардлага, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, /нэгдүгээр хавтаст хэргийн 1-29, 39, 114-119, 130-133 тал/ зэрэг нотлох баримтууд,
6. Хариуцагч нарын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн *** иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *** хууль ёсны төлөөлөгчийн хариу тайлбар, хариуцагч ***иргэний үнэмлэхийн хуулбар, хууль ёсны төлөөлөгч *** иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, *** хариу тайлбар, Акми холдинг-д ажиллаж буй даатгуулагчдын 2021-04 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, тодорхойлолт, Голомт банкны шилжүүлгийн баримт /нэгдүгээр хавтаст хэргийн 33, 38, 44, 129, 139-140, 151, хоёрдугаар хавтаст хэргийн 166, 180, 201 тал/ зэрэг нотлох баримтууд,
7. Шүүхээс бүрдүүлсэн Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн баримт, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт, Монголын Нотариатчдын танхимаас ирүүлсэн баримт, 2025.06.06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, баримтууд, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт / нэгдүгээр хавтаст хэргийн 52-53, 58-61, 68-103, 186-190, хоёрдугаар хавтаст хэргийн 27-160, 190-193 / зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал ...129 000 000 төгрөг гаргуулах .... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...талийгаач *** 2020 оны сүүлээс 2021 оны 03 сар хүртэл хугацаанд нийт 172 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 2021 оны 06 сард төлнө гэсэн боловч 2021 оны 05 сард нас барсан учир түүний өв залгамжлагч нараас гэрээний үүргийг шаардаж байна... гэж тайлбарласныг,
хариуцагч нар эс зөвшөөрч ...зээлийн гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхой сайн хэлж мэдэхгүй байна, өв хүлээн аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3. Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баритмтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ***
- өөрийн Хаан банк дахь *** тоот данснаас *** тоот данс руу 2020.11.22-ны өдрөөс 2021.03.23-ны өдөр хүртэлх хугацаанд 35 удаагийн Erdenebataas Suhee гэх гүйлгээний утгатай нийт 73 000 000 төгрөг, /1хх-6-24 дүгээр тал/
- мөн өөрийн Төрийн банк дахь *** тоот данснаас ***тоот данс руу 2020.12.10-ны өдрөөс 2020.12.18-ны өдөр хүртэлх хугацаанд *** гэх гүйлгээний утгатай нийт 18 000 000 төгрөг, мөн 2020.12.30-ны өдөр *** гүйлгээний утгатай 40 000 000 төгрөг, 2020.12.31-ний өдөр *** гүйлгээний утгатайгаар 40 000 000 төгрөг, нийт 8 удаагийн гүйлгээгээр 98 000 000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /1 хх-25-28 дугаар тал/
Нас барсны бүртгэлийн лавлагаа баримтаар *** 2021 оны 5 сарын 04-ний өдөр нас барсныг бүртгэгджээ. /1хх-59 дүгээр тал/
Нэхэмжлэгч 2020.12.30-ны өдөр *** гүйлгээний утгатай 40 000 000 төгрөг, 2020.12.31-ний өдөр *** гүйлгээний утгатайгаар 40 000 000 төгрөг нийт 80 000 000 төгрөгийг иргэн *** гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2023 оны 04 сарын 12-ны өдрийн дугаар ***Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /1хх-114-116 дугаар тал/
Дээрх шүүхийн шийдвэрт ...хариуцагч *** өөрийн харилцах дансаар авсан ч нэхэмжлэгч нь тухайн мөнгийг шилжүүлэхдээ “***ээд зээл ***” гэсэн утгаар шилжүүлсэн, мөн ***тухайн мөнгийг ***-ийн бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс төлөх, цалин хөлс зэрэг үйл ажиллагаанд зарцуулсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул *** 80 000 000 төгрөгийг зээлж авах, мөн түүнийг өөрөө буцаан төлөх хүсэл зориг анхнаасаа илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй... гэжээ.
4. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа баримтаар ***нар 2017.03.28-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байна. /1хх-60 дугаар тал/
6. *** өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ***дугаартай, ***тус тус 100 хувь, *** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг өвлөн авахаар өв хүлээн авах хүсэлтийг хариуцагч *** хууль ёсны төлөөлөгч *** нар 2022.04.29-ний өдөр Нийслэлийн тойргийн нотариатч ***, ***2022.05.03-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч ***, хариуцагч *** 2022.05.23-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч*** тус тус гаргасан ба одоогоор өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна. /1хх-68-103 дугаар тал/
7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.04.02-ны өдрийн 5/4194 тоот албан бичгээр улсын бүртгэлийн орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт иргэн *** нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1хх-186-190 дүгээр тал/.
8. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.06.06-ны өдрийн 5/7783 тоот албан бичгээр С*** бүртгэлтэй хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ***үл хөдлөх хөрөнгө тус тус бүртгэлтэй байна. “***” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна. гэжээ. /2хх-27-160 дугаар тал/
10. 2026.01.15-ны өдрийн №135 тоот Сүхбаатар дүүргийн 16 хорооны засаг даргын албан бичиг бичгийн баримтад “Тус хорооны бэлхийн 34 гудамжны 56 тоот хаягт өрх, хүн амын мэдээлэл огт бүртгэгдээгүй хүн амьдардаггүй болно. Иймд тухайн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгө хэний эзэмшил, ашиглалтад байгааг тодруулах боломжгүй” гэжээ. /2хх-190 дүгээр тал/
11. 2026.02.02-ны өдрийн №12 тоот Чингэлтэй дүүргийн 3 хорооны засаг даргын албан бичиг бичгийн баримтад “тус хорооны баруун сэлбэ гудамж, 8/9 байр 29 тоот болон 59 тоот хаягт байрлах орон сууц, гараж, үл хөдлөх хөрөнгө хэний эзэмшил ашиглалтад байгаа талаарх иргэдийн бүртгэл мэдээлэлийг өгөх боломжгүй. ...мэдээллийг тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр авах боломжгүй болсон”... гэжээ. /2хх-192 дугаар тал/
12. Нэхэхмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж тодорхойлсон. Үүнд:
...миний бие ***ХХК-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар,*** “***” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан...,
...миний бие 2020 оны сүүлээс эхлэн *** хүсэлтээр түүний *** дахь дансанд 92 000 000 төгрөгийг шилжүүлж түүнд зээлдүүлсэн бөгөөд тэрээр 2021 оны 06 сард багтаан буцаан төлнө гэсэн...,
...талийгаач*** нь бодит байдал дээр надаас нийт 172 000 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд үүний 92 000 000 төгрөгийг өөрийн дансаар, 80 000 000 төгрөгийг дүү *** дансаар авсан...,
... дүү *** “80 000 000 төгрөгийг надаас зээлж аваагүй, тус мөнгө нь *** болон талийгаач *** нарын зээлийн гэрээний харилцаа бөгөөд дээрх мөнгийг ***зааврын дагуу бусдад шилжүүлсэн, иймд уг мөнгийг түүний хууль ёсны өвлөгч болох эхнэр хүүхдүүдээс нь нэхэмжил “ гэх тайлбар татгалзлыг гаргасан миний бие талийгаач*** зээлсэн дээрх зээлийг түүний эд хөрөнгийг өвлөн авсан эхнэр, үр хүүхдүүд нь хариуцах учиртай гэж үзэж байна...,
...авсан зээлээ зээлдэгч нь хэрхэн зарцуулсан нь надад хамаагүй бөгөөд миний бие зөвхөн өгсөн зээлээ л нэхэмжилж байна...,
...172 000 000 : 4 өвлөгч = 43 000 000 төгрөг /1 өвлөгчид ногдох/
43 000 000 х 3 = 129 000 000 *** нар ногдох хэсгээр нэхэмжилж байгаа болно... гэжээ. /1хх-1, 117-119, 130-131 дүгээр тал/
13. Хариуцагч *** ...энэ компанид ямар ч оролцоогүй бөгөөд ажлын талаар юу ч мэдэхгүй, мөн хувь хүмүүсийн мөнгөний асуудлыг ч мэдэхгүй гэдгээ хэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг заөвшөөрөхгүй... гэж, /1хх-38 дугаар тал/
14. Хариуцагч *** хууль ёсны төлөөлөгч ...миний охин *** өвлөн авсан хөрөнгө байхгүй, ...нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ямарваа нэгэн ашиг сонирхолд хохирол учруулсан зүйл байхгүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул хариуцагч байх учиргүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ...хариуцагч *** адилхан тайлбартай байна, өв хүлээж аваагүй, өвийн хүсэлт гаргасан өвүүд барьцаанд байгаа... гэж /1хх-127, 140, 260 дугаар тал/
15. Хариуцагч*** ...өвлөгч биш, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ...хэрэгт зээлийн гэрээ байхгүй, дансны хуулга гаргаж өгснөөр зээл авсан гэдэг нь тогтоогдохгүй, энэ нь нотлогдохгүй байна, би ааваасаа өв өвлөж авсан зүйл байхгүй, хүсэлт гаргасан боловч өвийн хүлээж аваагүй, өв дээр байгаа хөрөнгүүд банкны зээлийн барьцаанд байгаа... гэж тус тус маргаж байна. /1хх-151, 206 дугаар тал/
16. Хариуцагч нарын тайлбар татгалзлын агуулгаас ...*** зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй, өв хүлээн авах хүсэлтээ өгсөн боловч өвийг хүлээн аваагүй, өвлөгдөх эд хөрөнгүүүд нь банкны зээлийн барьцаанд байгаа... гэж маргаж байна.
17. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т “өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж, мөн хуулийн 535.2-т “хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж заасан.
18. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлох үүрэгтэй.
19. Тодруулбал *** 172 000 000 төгрөгийг өөрөөс нь зээлсэн, *** нарын хооронд зээлийн гэрээний харицлаа үүссэн, *** зээлдэгчийн хувьд мөнгө төлөх үүрэгтэй болохыг, зээлийн гэрээний үүргийг өвлөгч нараас шаардах эрхтэй болохоо нотлох үүрэгтэй.
20. 2023 оны 04 сарын 12-ны өдрийн дугаар 183/2023/01160 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОДОРХОЙЛОХ НЬ хэсгийн ...2. Хариуцагч*** шүүхэд гаргасан хариу тайлбарт ...***, нэхэмжлэгч *** ажил хэргийн болон найз нөхдийн харилцаатай байсан, *** *** ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулахаар буюу ажлын шаардлагаар 2020 оны 12 сар-ын 30-ны өдөр *** мөнгө зээлсэн нь үнэн бөгөөд тухайн үедээ “Хаан банкаар дамжуулах боломжгүй байна, Төрийн банкны данс байвал хийе” гэснээр миний нэр дээрх Төрийн банкны дансныг ашиглан ...80 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Миний ахад зээлдүүлсэн энэ 80 000 000 төгрөг нь *** ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан болох нь миний дансны хуулга болон компанийн дансны хуулга баримтаас харагдана. *** нь *** ХХК-ийн эрх залгамжлагч, өв хүлээн авагч нараас уг өр төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй байх... гэжээ.
21. Дээрх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь ...3. ...уг мөнгөө талийгаач ахынхаа компанийн үйл ажиллагаанд зарцуулсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдсон..., ...нэхэмжлэгч нь *** ХХК-аас хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болно... гэж тус тус дүгнэсэн. /1хх-114-116 дугаар тал/
22. ...шүүхийн шийдвэрээр 80 000 000 төгрөгийг ***төлөх үндэслэлгүй буюу тухайн зээлийг иргэн *** зээлдүүлсэн болохыг тогтоосон, ...*** ... уг мөнгийг түүний хууль ёсны өвлөгч болох эхнэр хүүхдүүдээс нь нэхэмжил гэх тайлбар татгалзлыг гаргасан... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл дээрх шүүхийн шийдвэрээр үгүйсгэгдэж байна.
23. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй учир нэхэмжлэгчийн 2023.09.07-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 80 000 000 төгрөг *** ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж үзнэ.
24. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж , мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.
25. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн мөнгө зээлсэн гэх үйл баримтаа нотлож буй *** дансны хуулга баримтаас үзэхэд *** гэх гүйлгээний утгатай буюу *** данс руу шилжүүлсэн 80 000 000 төгрөгөөс бусад гүйлгээ “зээл” гэсэн утга бүхий гүйлгээ байхгүй байна.
26. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
27. *** ХХК-ийн ня-бо-оор ажиллаж байсан *** гараар бичиж нотариатаар гэрчлүүлсэн “Тодорхойлолт” баримтад ... 2021 оны 03 сарын дунд үе хүртэл 92 сая төгрөгийг тус тус “***” ХХК-ийн захирал *** нь зээлж авсныг гэрчилж байна” гэжээ. Энэ нь ажилтны хувьд хоёр компаний хооронд ажил хэргийн харилцаатай байсан, *** ХХК-ийн захирлын хувьд мөнгө зээлснийг гэрчилсэн нотлох баримт гэж үзнэ.
28. Нэхэмжлэгч *** данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгэх боломжгүй ч дээрх ня бо*** тодорхойлолт баримтаар “***” ХХК-ийн захирал хувьцаа эзэмшигчийн хувьд ***компанийн үйл ажиллагаанд зориулж мөнгө зээлсэн байж болохыг ч үгүйсгэх боломжгүй, иргэний хувьд *** мөнгө зээлсэн, хувийн хэрэгцээ шаардлага, хүсэл зориг байсан түүнийг хэрхэн илэрхийлсэн зэрэг үйл баримт тогтоогдохгүй байна.
29. Дээрхээс дүгнэн үзэхэд ***, нэхэмжлэгч *** нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, хэлцэл хийгдсэн үйл баримт хангалттай, эргэлзээгүй, үнэн зөв баримтаар нотлогдохгүй байна.
30. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар хариуцагч нараас 129 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
31. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 535 дугаар зүйлийн 535.2-т зааснаар хариуцагч ***нарт холбогдпуулан гаргасан 129 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ