Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01956

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01956

Б.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01817 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-гийн хариуцагч М.Т-т холбогдох 24,539,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч М.Т-т холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үнэгүй.мн зарын сайтаас хариуцагчтай утсаар холбогдож, BMW Mini Cooper маркийн автомашиныг худалдан авахаар циркийн авто зогсоол дээр очиж үзсэн. Үзэх үед моторын чекны гэрэл ассан байсан. Уг гэрлийг яагаад асаж байгаа талаар асуухад бинзенээ голоод байгаа юм 98 хийхээр зүгээр болно, миний хайрлаж унасан сайн тэрэг гээд учиргүй магтаад байсан. Авто тээврийн үндэсний төв дээр очоод өөрийн нэр дээр шилжүүлж 0000-УЕА улсын дугаар авсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөө өөрийн данснаас хариуцагчийн данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Банкнаас мөнгө шилжүүлэх лимит хэтэрсэн тул өөрийн дотны танил И.Г- данснаас үлдэгдэл 4,500,000 төгрөгийг шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн. Автомашиныг шилжүүлж аваад ерөөсөө уналгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрийн ойролцоо байдаг Б.М ХХК-аар-аар оношлуулсан. Автомашиныг оношлоод ердөө унаж болохгүй, өнөө маргаашгүй мотор нь цохих гэж байна гэсэн дүгнэлт гаргасан. Моторын тагнаас нь төмрийн үртэс гарч ирсэн. Автомашиныг дулаан гараажид тавиад хариуцагч руу залгахад огт утсаа авахгүй байсан. Дараа нь утсаар холбогдтол лагер дээр байна гэж хэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн утас руу мессэж бичсэн. Автомашиныг буцаах тухай хэлэхэд мөнгийг зарцуулсан гэж хэлсэн. Хариуцагч нь намайг машин мэдэхгүй байдлыг далимдуулан, хуурч доголдолтой автомашин худалдсанд гомдолтой байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, BMW Mini Cooper маркийн автомашиныг хариуцагчид буцаан өгч, 24,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Өөрийн эзэмшлийн BMW Mini Cooper маркийн автомашиныг нэхэмжлэгч Б.Г-д 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр худалдан борлуулсан. Автомашиныг худалах үед ямар нэгэн гэмтэлгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан. Б.Г- автомашиныг оношилгоонд оруулж шалгуулна гэж хэлсэн. Оношилгоонд оруулж шалгуулж үзүүлж болно, өвлийн хүйтэнд дулаан гараажид тавьдаг байсан учир ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Гэтэл худалдаж аваад 7 хоногийн дараа машины гэрэл асаад байна, үзүүлсэн чинь удахгүй эвдэрнэ гэж оношилсон гэж хэлсэн. Миний зарсан машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан, ямар нэгэн доголдол байгаагүй. Урьд өмнө өвлийн үйлчилгээг хийлгэхээр Н.М-д хандаж оношилгоо хийлгэж байсан, тэр үед ямар ч эвдрэл байгаагүй, хууран мэхэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн оношилгоо хийлгэсэн гэх Бавари моторс нь автомашины эвдрэл гэмтлийг оношилж гаргах эрхтэй байгууллага мөн эсэх нь тодорхойгүй байна. Доголдол илрээгүй, хэвийн явж байгаа автомашиныг удахгүй эвдрэх гэж байна гэсэн нь бодит байдлаас зөрсөн, ирээдүйд болох гэж байна гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй ... нэхэмжлэгч анх автомашиныг авах үед гэрэл ассан байсан гэж хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч худалдаж авах үедээ биет байдлын доголдолтой эсэхийг бүрэн мэдэх боломжтой байсан. Тэр эрхийг хэрэгжүүлэхгүй өнөөдөр шаардаж байгааг шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Биет байдлыг доголдол гэж зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгааг хэлдэг, ирээдүйд болохгүй юм байна гэдгийг хэлэхгүй. Нэгэнт зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон бол доголдолын талаар ярина. Шаардлагын үндэслэл болсон баримт өөрөө үгүйсгэгдэнэ. Биет байдлын доголдолтой байсан ч шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Т-аас 24,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 280,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Т-аас 280,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэжээ.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.М ХХК-аар-аар оношлуулсан гэх боловч  зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа талаар үйл баримтаа нотлоогүй. Харин ирээдүйд үүсч магадгүй эрсдэлд итгэж, эрсдэлээс сэргийлж гэрээг цуцлах шаардлага гаргасан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчээс одоо машиныг унаад ашиглах боломжтой юу гэж асуухад “тийм” гэж хариулсан. Нэхэмжлэгчийн уг хариулт нь маргаан бүхий эд хөрөнгө Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө болохыг харуулж байна. Б.М ХХК-аар-ийн 2022 оны 04 дүгээр 02-ны өдрийн засвар үйлчилгээний зөвлөхийн гаргасан техникийн дүгнэлт нь маргаан бүхий автомашиныг эвдрэл гэмтэлтэй гэх эцсийн дүгнэлт болж чадахгүй. Учир нь тухайн дүгнэлт гаргасан этгээд нь дүгнэлт гаргах эрх бүхий мөн эсэх нь эргэлзээтэй, эвдэрсэн, зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх дүгнэлт бус харин болоогүй үйл явдлыг болж магадгүй хэмээн тодорхойлсноос болж гэрээг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн тус дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “...хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит байдлыг тогтоосон баримт...” болж чадахгүй. Нэхэмжлэгч анх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах үед эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх, зориулалтын дагуу ашиглаж болох эсэхийг шалгуулах боломжтой байсан. Уг боломжийг ашиглаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч загнаж, асуудлыг тодруулах боломжгүй болгож, мэтгэлцэх боломжийг хаасан. Нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангасан. Гэтэл дээрх захирамжид заасан баримт хэрэгт хангалттай цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудыг шүүх хүлээн авахгүй буцаасан. Нотлох баримтыг буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхээр хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

 Доголдолтой автомашин гэдгийг 3 хоногт мэдэж 6 хоног дотор дүгнэлт гаргуулсан. Монгол Улсад ганц байдагBMW Mini Cooper” автомашинд дүгнэлт гаргадаг байгууллагаар гаргуулсан. Хэрэв энэ дүгнэлтэд итгэхгүй байгаа бол та бүхэн өөрсдөө дүгнэлт гаргуул гэх асуудлыг удаа дараа тавьж байсан. Гэтэл мөнгө өгөх юм бол машиныг өгнө гэдгээ хэлж байсан. Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй хэдий ч аман хэлбэрээр тохиролцсон. Хэрэв энэ гэрээ цуцлагдсан тохиолдолд төлсөн мөнгөө эргүүлж төлөх хуультай. Би тухайн үед бухимдсан. Гэхдээ уг бухимдал нь онолын үндэслэлтэй зүйлийг шүүхэд ярих ёстой атал хувь хүн өмгөөлөгч над руу дайрч ярьсан. Гэтэл хувь хүн рүү дайрах ёсгүй. Намайг маажиж, малтсаар байгаад уурлуулсан. Би ганц хоёр хатуу үг хэлсэн нь үнэн. Үүнийхээ төлөө би торгуулсан. Хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд цаг авах гэсэн арга хэрэглэж байна. Оношилгоонд орсны дараа машинаа буцааж ав гэхэд аваагүй. Дүгнэлт гаргасан байгууллагыг эрх бүхий байгууллага гэдгийг нотлох баримтаа гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч талын “Е.М ХХК гэдэг нь ямар ч километрийн заалт байхгүй, оношилгоонд орсон гэх дүр үзүүлсэн. Автомашины гол зүйл нь мотор байдаг. 03 дугаар сарын 29-ны өдрөөс одоог хүртэл мөнгөө авч чадаагүй, автомашиныг буцааж өгч чадаагүй хохирч байна. М.Т- нь миний утсыг авдаггүй, надтай ярьдаггүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч М.Т-т холбогдуулан худалдах-

худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 24,500,000 төгрөг, оношилгооны зардал 39,600 төгрөг, нийт 24,539,600 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, доголдолгүй автомашин худалдсан гэж маргажээ.

3. Хариуцагч М.Т-аас нэхэмжлэгч Б.Г- нь 0000УАЕ улсын дугаартай,

Mini Cooper маркийн автомашин худалдан авсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах тухай шаардлага гаргах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

4. Б.М ХХК-аар-ийн техникийн дүгнэлтээр автомашины хөдөлгүүрт

ноцтой гэмтэл үүссэн гэсэн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч автомашиныг хүлээж авах үед моторын чекний гэрэл асч байсныг хариуцагч “бензинээ голоод асч байгаа юм” гэж тайлбарлаж байсан байх бөгөөд хариуцагч нь доголдолгүй автомашин худалдсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчаас 24,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй

байна.

            5.а. Анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШВ2022/9 дүгээр шийтгэврээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр мөнгөн торгууль оногдуулсан байх тул шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дэг зөрчсөн үйлдлийг таслан зогсоохгүйгээр шүүх хуралдаан үргэлжилснээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарыг бүрэн хэлж мэтгэлцэж чадаагүй гэх гомдол үндэслэлгүй.

            5.б. Анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай 181/ШЗ2022/08831 дүгээр захирамжаар нотлох баримт бүрдүүлэх тухай зохигчдын хүсэлтийг хангаж, үзлэг хийх болонА.Т.Ү.Т Б.М ХХК-аар-аас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба тухайн байгууллагууд шүүхээс шаардсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн, шүүх зохигчдын харилцсан цахим мессеж, чатанд үзлэг хийсэн байх тул шүүгчийн захирамжид заасан нотлох баримт хангалттай цуглараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

            5.в. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр автомашины оношилгооны бичиг, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл зэрэг нийт 5 хуудас нотлох баримт шинээр гарган өгч, цахим сайтад үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх хүлээн авахгүй буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн

205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс автомашиныг гаргуулж хариуцагчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч 24,539,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх 24,500,000 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан байх боловч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “254.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж, “Б.Г-д” гэсний дараа “нэхэмжлэгч Б.Г-гаас 0000УАЕ улсын дугаартай, Mini Cooper маркийн автомашин гаргуулж хариуцагч М.Т-т тус тус” гэж, 2 дахь заалтад “60.1” гэсний дараа “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1” гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                            Д.БЯМБАСҮРЭН

.

      2022             11             04                                              210/МА2022/01956

Б.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01817 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г-гийн хариуцагч М.Т-т холбогдох 24,539,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч М.Т-т холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үнэгүй.мн зарын сайтаас хариуцагчтай утсаар холбогдож, BMW Mini Cooper маркийн автомашиныг худалдан авахаар циркийн авто зогсоол дээр очиж үзсэн. Үзэх үед моторын чекны гэрэл ассан байсан. Уг гэрлийг яагаад асаж байгаа талаар асуухад бинзенээ голоод байгаа юм 98 хийхээр зүгээр болно, миний хайрлаж унасан сайн тэрэг гээд учиргүй магтаад байсан. Авто тээврийн үндэсний төв дээр очоод өөрийн нэр дээр шилжүүлж 0000-УЕА улсын дугаар авсан. 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөө өөрийн данснаас хариуцагчийн данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Банкнаас мөнгө шилжүүлэх лимит хэтэрсэн тул өөрийн дотны танил И.Г- данснаас үлдэгдэл 4,500,000 төгрөгийг шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн. Автомашиныг шилжүүлж аваад ерөөсөө уналгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрийн ойролцоо байдаг Б.М ХХК-аар-аар оношлуулсан. Автомашиныг оношлоод ердөө унаж болохгүй, өнөө маргаашгүй мотор нь цохих гэж байна гэсэн дүгнэлт гаргасан. Моторын тагнаас нь төмрийн үртэс гарч ирсэн. Автомашиныг дулаан гараажид тавиад хариуцагч руу залгахад огт утсаа авахгүй байсан. Дараа нь утсаар холбогдтол лагер дээр байна гэж хэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн утас руу мессэж бичсэн. Автомашиныг буцаах тухай хэлэхэд мөнгийг зарцуулсан гэж хэлсэн. Хариуцагч нь намайг машин мэдэхгүй байдлыг далимдуулан, хуурч доголдолтой автомашин худалдсанд гомдолтой байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг цуцалж, BMW Mini Cooper маркийн автомашиныг хариуцагчид буцаан өгч, 24,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Өөрийн эзэмшлийн BMW Mini Cooper маркийн автомашиныг нэхэмжлэгч Б.Г-д 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр худалдан борлуулсан. Автомашиныг худалах үед ямар нэгэн гэмтэлгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан. Б.Г- автомашиныг оношилгоонд оруулж шалгуулна гэж хэлсэн. Оношилгоонд оруулж шалгуулж үзүүлж болно, өвлийн хүйтэнд дулаан гараажид тавьдаг байсан учир ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Гэтэл худалдаж аваад 7 хоногийн дараа машины гэрэл асаад байна, үзүүлсэн чинь удахгүй эвдэрнэ гэж оношилсон гэж хэлсэн. Миний зарсан машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан, ямар нэгэн доголдол байгаагүй. Урьд өмнө өвлийн үйлчилгээг хийлгэхээр Н.М-д хандаж оношилгоо хийлгэж байсан, тэр үед ямар ч эвдрэл байгаагүй, хууран мэхэлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн оношилгоо хийлгэсэн гэх Бавари моторс нь автомашины эвдрэл гэмтлийг оношилж гаргах эрхтэй байгууллага мөн эсэх нь тодорхойгүй байна. Доголдол илрээгүй, хэвийн явж байгаа автомашиныг удахгүй эвдрэх гэж байна гэсэн нь бодит байдлаас зөрсөн, ирээдүйд болох гэж байна гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй ... нэхэмжлэгч анх машиныг авах үед гэрэл ассан байсан гэж хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч худалдаж авах үедээ биет байдлын доголдолтой эсэхийг бүрэн мэдэх боломжтой байсан. Тэр эрхийг хэрэгжүүлэхгүй өнөөдөр шаардаж байгааг шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Биет байдлыг доголдол гэж зориулалтын дагуу ашиглаж болохгүй байгааг хэлдэг, ирээдүйд болохгүй юм байна гэдгийг хэлэхгүй. Нэгэнт зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон бол доголдолын талаар ярина. Шаардлагын үндэслэл болсон баримт өөрөө үгүйсгэгдэнэ. Биет байдлын доголдолтой байсан ч шаардах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Т-аас 24,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 280,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.Т-аас 280,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэжээ.

            4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.М ХХК-аар-аар оношлуулсан гэх боловч  зориулалтын дагуу ашиглах боломжгүй байгаа талаар үйл баримтаа нотлоогүй. Харин ирээдүйд үүсч магадгүй эрсдэлд итгэж, эрсдэлээс сэргийлж гэрээг цуцлах шаардлага гаргасан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчээс одоо машиныг унаад ашиглах боломжтой юу гэж асуухад “тийм” гэж хариулсан. Нэхэмжлэгчийн уг хариулт нь маргаан бүхий эд хөрөнгө Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө болохыг харуулж байна. Б.М ХХК-аар-ийн 2022 оны 04 дүгээр 02-ны өдрийн засвар үйлчилгээний зөвлөхийн гаргасан техникийн дүгнэлт нь маргаан бүхий автомашиныг эвдрэл гэмтэлтэй гэх эцсийн дүгнэлт болж чадахгүй. Учир нь тухайн дүгнэлт гаргасан этгээд нь дүгнэлт гаргах эрх бүхий мөн эсэх нь эргэлзээтэй, эвдэрсэн, зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэх дүгнэлт бус харин болоогүй үйл явдлыг болж магадгүй хэмээн тодорхойлсноос болж гэрээг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн тус дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “...хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит байдлыг тогтоосон баримт...” болж чадахгүй. Нэхэмжлэгч анх эд хөрөнгийг эзэмшилдээ шилжүүлэн авах үед эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх, зориулалтын дагуу ашиглаж болох эсэхийг шалгуулах боломжтой байсан. Уг боломжийг ашиглаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч загнаж, асуудлыг тодруулах боломжгүй болгож, мэтгэлцэх боломжийг хаасан. Нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн. Нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар хангасан. Гэтэл дээрх захирамжид заасан баримт хэрэгт хангалттай цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудыг шүүх хүлээн авахгүй буцаасан. Нотлох баримтыг буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхээр хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

 Доголдолтой автомашин гэдгийг 3 хоногт мэдэж 6 хоног дотор дүгнэлт гаргуулсан. Монгол Улсад ганц байдагBMW Mini Cooper” автомашинд дүгнэлт гаргадаг байгууллагаар гаргуулсан. Хэрэв энэ дүгнэлтэд итгэхгүй байгаа бол та бүхэн өөрсдөө дүгнэлт гаргуул гэх асуудлыг удаа дараа тавьж байсан. Гэтэл мөнгө өгөх юм бол машиныг өгнө гэдгээ хэлж байсан. Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй хэдий ч аман хэлбэрээр тохиролцсон. Хэрэв энэ гэрээ цуцлагдсан тохиолдолд төлсөн мөнгөө эргүүлж төлөх хуультай. Би тухайн үед бухимдсан. Гэхдээ уг бухимдал нь онолын үндэслэлтэй зүйлийг шүүхэд ярих ёстой атал хувь хүн өмгөөлөгч над руу дайрч ярьсан. Гэтэл хувь хүн рүү дайрах ёсгүй. Намайг маажиж, малтсаар байгаад уурлуулсан. Би ганц хоёр хатуу үг хэлсэн нь үнэн. Үүнийхээ төлөө би торгуулсан. Хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд цаг авах гэсэн арга хэрэглэж байна. Оношилгоонд орсны дараа машинаа буцааж ав гэхэд аваагүй. Дүгнэлт гаргасан байгууллагыг эрх бүхий байгууллага гэдгийг нотлох баримтаа гаргаж өгсөн. Гэтэл хариуцагч талын “Е.М ХХК гэдэг нь ямар ч километрийн заалт байхгүй, оношилгоонд орсон гэх дүр үзүүлсэн. Автомашины гол зүйл нь мотор байдаг. 03 дугаар сарын 29-ны өдрөөс одоог хүртэл мөнгөө авч чадаагүй, автомашиныг буцааж өгч чадаагүй хохирч байна. М.Т- нь миний утсыг авдаггүй, надтай ярьдаггүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч М.Т-т холбогдуулан худалдах-

худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 24,500,000 төгрөг, оношилгооны зардал 39,600 төгрөг, нийт 24,539,600 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, доголдолгүй автомашин худалдсан гэж маргажээ.

3. Хариуцагч М.Т-аас нэхэмжлэгч Б.Г- нь 0000УАЕ улсын дугаартай,

Mini Cooper маркийн автомашин худалдан авсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах тухай шаардлага гаргах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

4. Б.М ХХК-аар-ийн техникийн дүгнэлтээр автомашины хөдөлгүүрт

ноцтой гэмтэл үүссэн гэсэн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч автомашиныг хүлээж авах үед моторын чекний гэрэл асч байсныг хариуцагч “бензинээ голоод асч байгаа юм” гэж тайлбарлаж байсан байх бөгөөд хариуцагч нь доголдолгүй автомашин худалдсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчаас 24,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй

байна.

            5.а. Анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШВ2022/9 дүгээр шийтгэврээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр мөнгөн торгууль оногдуулсан байх тул шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дэг зөрчсөн үйлдлийг таслан зогсоохгүйгээр шүүх хуралдаан үргэлжилснээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарыг бүрэн хэлж мэтгэлцэж чадаагүй гэх гомдол үндэслэлгүй.

            5.б. Анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай 181/ШЗ2022/08831 дүгээр захирамжаар нотлох баримт бүрдүүлэх тухай зохигчдын хүсэлтийг хангаж, үзлэг хийх болон А.Т.Ү.Т Б.М ХХК-аар-аас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба тухайн байгууллагууд шүүхээс шаардсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн, шүүх зохигчдын харилцсан цахим мессеж, чатанд үзлэг хийсэн байх тул шүүгчийн захирамжид заасан нотлох баримт хангалттай цуглараагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.