Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/01955

 

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 200/МА2022/00955

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШШ2022/00080 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч С.М ХХК, Х.Б, Б.Д нарт холбогдох 444,540,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Х.Б, С.М ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

0. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч С.М ХХК, Х.Б нар нь 2008 оны 00 дүгээр сарын 02-ны өдөр “Т.Б ХХК-тай 0090/08/00 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 800,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр 0090/08/00-00 дугаартай барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 00-р баг, 0-р хороолол, 0000-р байр, 00 тоот, 0000-р байр, 00 тоот, мөн хаягт байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай, 550 м.кв талбайтай газар, нэгж талбарын 4505000500 дугаартай, 500 м.кв талбайтай газар зэрэг 4 үл хөдлөх эд хөрөнгийг дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Хариуцагч нар нь зээлийг зориулалтын бусаар ашигласан болон бусад шалтгааны улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Т.Б ХХК нь хариуцагч нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн 2020 оны 00 дүгээр сарын 02-ны өдөр 00809 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Г.Б нь шийдвэрийг сайн дураар биелүүлж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буюу 0000-р байр, 0 тоот хаягт байрлах 220 м.кв амины орон сууцыг 2022 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 200,000,000 төгрөгөөр, 0000-р байр, 0 тоот хаягт байрлах 220 м.кв амины орон сууцыг 2022 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 200,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангасан.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний барьцаанд тавихдаа “бид зээлийн эргэн төлөлтийг цаг тухай бүрд нь хийх тул санаа зоволтгүй, зөвхөн зээл гаргахад барьцаа хөрөнгө шаардлагатай байгаа тул барьцаанд тавьж тус болооч” гэж ятгасны үндсэн дээр тухайн хөрөнгүүдийг барьцаалсан атлаа хариуцагч нар нь өөрсдийн авсан зээлийг эргэн төлөөгүй бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч Г.Б өөрийн өмчлөлийн хөрөнгүүдээр тус зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн мөн өөрийн авч ашиглаагүй зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас дээрх зээлийг барьцаа хөрөнгөөр хангасан хэмжээ болох 400,000,000 төгрөгийг шаардаж байна.

Мөн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсны дараа Г.Б нь өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг алдахгүйн тулд тухайн зээлийн төлөлтөөс нь тодорхой хувийн төлөлт буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 00,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 0,504,408 төгрөг, 2020 оны 00 дүгээр сарын 20-ны өдөр 00,000,000 төгрөг нийт 20,504,408 төгрөгийг зээлдэгч нарын өмнөөс төлсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар тухайн зээлийн төлбөрийг хариуцагч нараас хамтран төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэн нэгэнд нь тодорхой үнийн дүнгээр харьцуулан тогтоосон зүйл байхгүй.

Түүнчлэн, хариуцагч Б.Д нь зээлийг зориулалтын бусаар ашигласан болон бусад шалтгааны улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 444,504,408 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Б.Д нь хамтран хариуцагч болно. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.0 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид хамаарах тул хамтад нь шаардаж байна. Иймд хариуцагч нараас 444,504,408 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Бид хамтран бизнес хийхээр төлөвлөн эмнэлэг байгуулах төсөлд хамтарч ажилласан. Тодорхой хэмжээний зээлийг хариуцагч нар төлж байсан. Нэхэмжлэгч нь өөрийн төлнө гэсэн хэсгийг төлөөгүй тул зээлийн гэрээний маргаан үүссэн. Иргэний хуулийн 050 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгөө суллаж авах талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаж байгаагүй. Зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу юу эсхүл гэм хорын дагуу тус мөнгийг нэхэмжилж  байгаа нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой. Хавтаст хэргийн 0-9, 44-40 дугаар талд авагдсан меморил баримтаар хэн, хэзээ төлсөн нь тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмнө ямар үүрэг хүлээснийг тодорхойлохгүй байна гэжээ.

0. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 490.0 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М ХХК, Х.Б, Б.Д нараас 444,504,408 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.0, 00 дугаар зүйлийн 00.0 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,080,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М ХХК, Х.Б, Б.Д нараас 2,080,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 0090/08/00 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нь хариуцагч С.М ХХК, Х.Б, Б.Д нар байх тул хариуцагч нарын төлөөлөгчийн нэхэмжлэгч нь мөн адил зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой гэх тайлбар нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.00 дэх хэсэгт заасны дагуу 2008 оны 00 дүгээр сарын 02-ны өдрийн 0090/08/00-00 дугаартай барьцааны гэрээнээс харагддаг. Барьцааны гэрээг байгуулахын тулд нэхэмжлэгч тал хариуцагч нарт Иргэний хуулийн 02, 04 дүгээр зүйлд зааснаар төлөөлөх бүрэн эрх олгосон. Уг эрхийг олгохдоо өөрийн үйлдлийн үр дагавар, түүнээс бий болох эрсдлийг мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой гомдол гаргаж байгаагүй тул хуулийн хувьд хүчин төгөлдөр гэж үзнэ. Тус барьцааны гэрээний нэг талаас Т.Б ХХК /барьцаалагч/, нөгөө талаас Х.Б , Г.Б нар нь /барьцаалуулагч/ байгуулсан. Уг гэрээний дагуу зээлийн гэрээнд заасан үнийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэж итгэмжлэл олгосон тул хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид болох бөгөөд үүргийг тэнцүү хуваааж биелүүлэх ёстой гэжээ.

4.б. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 05 дугаар зүйлийн 05.0.00, мөн хуулийн 02 дугаар 02.0.4-т тус тус заасныг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэм хор учирсан гэж тайлбарладаг. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн боловч өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж нэхэмжлэгч талд ашигтай байдлаар буюу Иргэний хуулийн 490 дугаар зүйлд зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх агуулгаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэрэг 0 хариуцагчтай. Хариуцагч “С.М ХХК Б.Д нар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Х.Б нь Г.Б хөрөнгөө буцаасан учраас зээлийн гэрээний үүргийг хамтарч төлөх ёстой гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Уг тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч, барьцаалагч гэдэг нь тус тусдаа эрх, үүрэгтэй бие даасан этгээдүүд юм. Банкнаас авсан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан нь тухайн авсан зээлийг өмнөөс нь төлөх, хамтарч хариуцах үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл болохгүй. Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй С.М ХХК, Х.Б,Г.Б нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Тус шийдвэрээр Б.Д, Х.Б, С.М ХХК нар Т.Б ХХК-аас 800,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй учраас буцаан төлөх үүрэгтэй. Зээлийг эргэн төлөхийг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь зээлийн барьцаанд барьцаалсан 2 үл хөдлөх хөрөнгийг нийт 400,000,000 төгрөгөөр, бэлнээр 00,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч болон зээлийн батлан даалтын сангаар зээлийг төлүүлсэн атлаа энэ талаар өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол болон бусад үндэслэлээр өөрчлөх хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

0. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Б хариуцагч С.М ХХК, Х.Б, Б.Д нарт холбогдуулан 444,504,408 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

0. Хариуцагч С.М ХХК, Х.Б, Б.Д нар нь “Т.Б ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн барьцаанд нэхэмжлэгчГ.Б нь банкинд өөрийн үл хөдлөх эд хөрөнгө дээр ипотекийн эрх олгосон байна. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Т.Б ХХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 00 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШШ2020/00809 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 00 дүгээр сарын 22-ны өдрийн 224 дугаар магадлалаар  С.М ХХК, Х.Б, Б.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 445,090,028 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Т.Б ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсанаарГ.Б нь банкинд зээлийг буцаан төлжээ. /хх 0-9, 44-40, 000-002/

ИйнхүүГ.Б хариуцагч нарын өмнөөс зээлийг төлснөөр Иргэний хуулийн 009 дүгээр зүйлийн 009.0 дахь хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөхийг шаардах эрх нь түүнд шилжинэ. Зээлийг буцаан төлөхийг шаардах банкны эрхийн хувьд биечлэн үүрэг гүйцэтгэгч нь нэхэмжлэгчГ.Б биш, хариуцагч С.М ХХК, Х.Б, Б.Д нар юм. Иймд “нэхэмжлэгч хамтран үүрэг гүйцэтгэгч тул үүргийг тэнцүү хуваана” гэх агуулгаар гаргасан хариуцагч Х.Б-ийн гомдол үндэслэлгүй.

 Нэхэмжлэгч нь хариуцагч нарын төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 020 дугаар зүйлийн 020.0 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрх Т.Б ХХК-аас нэхэмжлэгчид шилжсэн гэж үзнэ. /хх 000-002/ Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 490.0 дэх хэсгийг үндэслэсэн нь оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 490 дугаар зүйлийн 490.0 дэх хэсэгт өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн этгээд зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг зохицуулсан байх ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж банкны шаардлагыг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангасан байх тул түүнийг хариуцагч нарын өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

 

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.0.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

0. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШШ2022/00080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 0 дэх заалтын “490 дугаар зүйлийн 490.0-д” гэснийг “009 дүгээр зүйлийн 009.0 дахь хэсэгт” гэж өөрчилж, 2 дахь заалтын “00.0” гэсний дараа “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.0.0” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 002 дугаар зүйлийн 002.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,080,820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 000 дугаар зүйлийн 000.0, 002 дугаар зүйлийн 002.0 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 00 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.4, 009.0 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 00 хоног өнгөрснөөс хойш 00 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

                ШҮҮГЧИД                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                   Д.БЯМБАСҮРЭН