Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/01977

 

 

 

 

 

0022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА0022/01977

 

 

З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ0022/03647 дугаар шийдвэртэй З- ХХК-ийн нэхэмжлэлтэй, К-Э ХХК холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 00,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. З- ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлыг хийх зорилгоор К-Э ХХК--тай0000оны 08 дугаар сарын 19-ний өдөр 08 дугаар бүхий барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Ша- ХХК-ийн гүйцэтгэсэн 0000 оны 12 дугаар сарын ШИФР:0019HW001CS /DC06А,С/ өндөр хүчин чадалтай анхдагч тунгаагуур, Ша- ХХК-ийн гүйцэтгэсэн 0000 оны 12 дугаар сарын ШИФР:0019HW001SS /C23A,C/ метантенкийн хяналтын цамхагт оффисийн 2 барилгын зураг төслийн дагуу барилгын угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.

1.2. З- ХХК нь гэрээний дагуу урьдчилгаа 00,000,000 төгрөгийг0000оны 08 дугаар сарын 19-ний өдөр К-Э ХХК--ийн захирал Б.О-д бэлнээр төлсөн. К-Э ХХК- нь урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаар барилга угсралтын ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан боловч одоог хүртэл ажлыг эхлүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй, цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илэрхий болсон.

1.3. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан0000оны 08 дугаар сарын 19-ний өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг цуцлаж, К-Э ХХК--аас 00,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. З- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа 00,000,000 төгрөг хүлээн авч,0000оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс Төв цэвэрлэх байгууламжийн суурь цутгах ажлыг эхлэж, тоног төхөөрөмж болон ажиллах хүчээ төвлөрүүлэн татан ажилласан.

2.2. Гэвч нэхэмжлэгч компани нь гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу ажил явагдах хөрс ус газар тэгшлэх бэхжүүлэх ажлаа хийхгүй удаасан тул барилгын ажилд болон тоног төхөөрөмж удаан хугацаанд хагас цагаар ажиллаж, хугацаа болон бараа материал, ажилчид, тээвэр зэргээр хохирсон.0000 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 2 бригад ажиллаж, газар шорооны ажил, цахилгаан дамжуулах щит хамгаалалт суурилуулж, хөдөлмөрийн аюулгүй байдалд нийцсэн гадна самбар, тор хийсэн, бие засах газар хийсэн.

2.3. Өөрийн хийх ёстой ажлаа хийгээгүй атлаа0000оны 09 дүгээр сарын 07-ны өдөр З- ХХК-аас толгой компанитай гэрээгээ цуцалсан гэж манайд бичгээр мэдэгдэж, урьдчилгаа төлбөрт өгсөн 00,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, уг төлбөр нь гэрээний ажилд бүрэн зарцуулагдсан.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч К-Э ХХК--аас 8,641,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,359,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К-Э ХХК--аас 153,006 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг шүүгч нь гаргахдаа хууль буруу хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3 дахь хэсэгт Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг тус тус зөрчсөн, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой харьцуулж үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өерийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Тухайлбал хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бүхий л нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс маргасан нэг ч үйл баримт тогтоогдоггүй байдаггүй болно. Мөн үндэслэлгүйгээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулсан, хариуцагчийн зүгээс өөрсдийн татгалзлыг нотлох зорилгоор шүүхэд иргэн н.Г, Э.М нарыг шүүх хуралдаанд гэрчээр оруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан атлаа 0022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд ганцхан Э.Мыг гэрчээр оролцуулж түүний мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрсөн үйлдэл гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан заасан нь хуулийг буруу хэрэглэж хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байх тул уг заалтыг хүчингүй болгож өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд манай талаас оролцож чадаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 00,000,000 төгрөгөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч З- ХХК нь хариуцагч К-Э ХХК холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 00,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд0000оны 08 дугаар сарын 19-ний өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн газар дээр гэрээний тусгай нөхцөлд заасан гэрээт ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэсний хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлжээ.

4. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй.

Захиалагчаас дээрх барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу ажлын хөлсөнд 00,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

Хариуцагч талаас хэрэгт нийт 8,809,500 төгрөгийн зарлагын тооцоолол гаргаж өгсөн боловч тооцоололд хавсаргасан төлбөрийн баримтуудаар кабель 1,885,000 төгрөг, хамгаалалтын хоолой 450,000 төгрөг, холболтын мувьт 115,000 төгрөг гэсэн зардлууд нотлогдоогүй тул зардлаас хасаж тооцох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн гэрч Э.М-ын мэдүүлэгт үндэслэн ажлын хөлсөнд нийт 5,000,000 сая төгрөгийн зардал гаргасан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдолдоо хариуцагчийн зүгээс өөрсдийн татгалзлыг нотлох зорилгоор иргэн н.Г, Э.М нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан атлаа шүүх хуралдаанд ганцхан Э.Мыг гэрчээр оролцуулж түүний мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан... гэх боловч 0000оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1697 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...гэрч ар гэрийн гачигдал гарсан учраас ирээгүй байна, гэрч Р.Г-оос татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна... гэж шүүхэд гаргасан гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохоо илэрхийлсэн тул хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болох нь тогтоогдсон.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ0022/03647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч К-Э ХХК--аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.БЯМБАСҮРЭН