| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00123/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 133
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Хохирогч: Б.Г,
Хохирогчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Шүүгдэгч Л.Б өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүгдэгч Н.Ш өмгөөлөгч: Б.Хандмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: Л.Б, Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Том овогт Л.Б, Урианхай овогт Н.Ш нарт холбогдох 1726000890062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Том овогт Л.Б
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Урианхай овогт Н.Ш
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бумбат” гэх газраас хохирогч Б.Г 9 тооны буюу олон тооны бод малыг хулгайлан 6600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн. Энэ хүн бие нь өвдөөд хот руу явсан учир би хэргээ даасан. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Н.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр онгоцны буудлын хажуугаас адууг нь тууж айлын хашаанд хүргэж өгсөн. Би адуу хамт тууж явсан болохоор энэ гэмт хэрэгт оролцсон гэж бодож байна. Б.Г-н адуу байна гэдгийг таниагүй. Ахиж ийм зүйл хийхгүй. Хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Б.Гд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой төв дээр байсан. Тэр орой манай хүү адуундаа яваад морьд байхгүй байна гэж ирсэн. Тэгээд адуундаа яваад олоогүй. Тэгтэл А-н хүүхэд нь Б.Г ахын морьд манай адуутай хамт байна гэж манай саахалтын айлд хэлсэн байсан. Би А-тай таараад морьдоо асуухад хараагүй гэж хэлсэн. Л.Б надад хэлэхдээ Н.Ш бид 2 хоорондоо ярьж байгаад танай морьдыг цуг тууж явсан гэсэн. Миний морьд унаган морьд байсан. Хохирол төлбөрт Л.Б-с 2800000 төгрөг, Н.Ш-с 3150000 төгрөг тус тус авсан. Бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө томгууртай онги тамгатай зээрд зүсмийн бүдүүрсэн морь 1, бундан тамгатай хар зүсмийн соёолон насны үрээ 1, бусад нь бүгд 999 тамгатай хавчиг насны шар зүсмийн морь 1, бүдүүрсэн морь 1, хул зүсмийн бүдүүрсэн морь 1, хондон зүсмийн бүдүүрсэн морь 1, ухаа цавидар зүсмийн соёолон насны морь 1, зээрд зүсмийн соёолон насны морь 1, зээрд зүсмийн соёолон насны байдсан гүү 1 толгой буюу нийт 9 тооны адууг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Арцын бумбат” гэх газраас алдсан. Тэгээд энэ жил 2017 оны 08 дугаар сарын 13-нд сүүлийн зээрд зүсмийн соёолон насны байдсан гүүг олж авсан. 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-ний өдрийн үед Л.Б хэлэхдээ Н.Ш өөрийнхөө мотоцикльтой, би А-н морьтой явж тууж ирж энд адуунуудыг барьсан. Тэндээс би хоёрыг нь бүсээрээ, нэгийг нь дээсээр оосорлоод унаж явсан. А-д морио уяад би морьтой, Н.Ш мотоцикльтой Баянхонгор аймаг руу туусан. Нарийны аманд очоод адуунуудаа баглаад эргээд хамт мотоцикльтой ирээд адуу барьсан газраасаа А-н морийг аваад шөнөдөө А-н гэрт ирж хоносон гэж ярьсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын эхээр байх Н.Ш Л.Бхоёр замд таараад та хоёр хохирлоо яах гэж байна гэхэд Н.Ш бид хоёр хувааж төлөх нь үнэн юм байна. Тэр битгий хэл мотоцикль унаагаар хангасан гэж мотоциклийг улсын орлого болгох юм байна гэсэн. /1-р хх-ийн 5-8, 214-215 хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ч.О гэдэг хүнээс 9 тооны адуу авсан. Адуу авахад онгоцны буудлын тэнд Л.Б, Н.Ш нар адуугаа манаад байж байсан. Нэг нь морь унасан, нөгөө нь мотоцикльтой байсан. О эгч над руу утсаар яриад 9 адуу аваад ирлээ, авах уу? гэхээр нь би авъя гээд онгоцны буудлын урд очиж адуунуудыг нь үзээд авсан. Хүрэн зүстэй ширээтэй бундан тамгатай хязаалан морь, хар зүстэй ширээтэй бундан тамгатай бүдүүрсэн морь, хондон зүстэй насыг нь сайн санахгүй байна бусад нь шарга 2, зээрд 3, хул 1 тооны адуунууд бүгд 999 гэсэн тамгатай адуу байсан. Нэг зээрд гүү нь хээлтэй байхаар нь би адуундаа авсан. Би нийт 9 тооны адууг худалдаж авсан. Үүнээс 1 тооны гүүг хохирогч Б.Г надаас авсан. би уг гүүний үнийг үнэлгээнд тусгагдсан үнээр буюу 700000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. 2017 оны 02 дугаар сард Л.Б, Н.Ш гэх 2 хүн 9 тооны адууг надад худалдсан. Л.Б нь зарсан мориноос нэгийг нь уначихсан, нөгөө нь мотоцикльтой байсан. Би О эгчийн данс руу 2200000 төгрөг хийсэн. /1-р хх-ийн 10-14, 216 хуудас/,
Гэрч Ч.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 02 дугаар сард байх, би он сар, өдрийг нь сайн санахгүй байна. Миний хамтран амьдрагч Л.Б над руу утсаар яриад адуу авдаг хүн таних уу? гэж надаас асуухаар нь би манай сумын Б гэдэг залуу ченж хийдэг, тэр хүнд би хэлээд өгөх үү? гэхэд тэг тэг, Баянхонгор аймгийн онгоцны буудлын тэнд адуу байгаа, нөгөө ченжийгээ дагуулаад хүрээд ир гэхээр нь би Б руу утсаар залгаад манай Л.Б адуу өгнө гээд байна. Авах уу? гэхэд авъя гэж Б хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Б-тэй замд утсаар ярьж байгаад уулзаад Б-н машинд суугаад очиход онгоцны буудлын урд Л.Б Ш гэдэг хүнтэй хамт адуугаа манаад байж байсан. Л.Б тухайн адууг манай найз Ш-н адуу гэж надад хэлсэн ба би ч тэр Ш гэх хүний адуу юм байна гэж ойлгосон. Болдоо адуунуудыг үзээд 2200000 төргөрөөр 9 тооны адууг байсныг бүгдийг нь авсан. 2018 оны 03 дугаар сард Л.Б шүүх хурлаас өмнө надтай хамт хулгай хийсэн Н.Ш нь хохирол хувааж төлнө, намайг даачих гэчихээд хэл сураггүй зугтаагаад олдохгүй байна гэж яриад байсан. Би бодохдоо Л.Б-г мөнгөө хувааж авсан байх, хохирлоо хувааж төлөхгүй болохоор хэргээ задална гэж яриад байна гэж ойлгосон. /1-р хх-ийн 18-19, 216-217 хуудас/,
Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр үед 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр байсан санагдаад байна. Яг хэдний өдөр байсныг нь би одоо санахгүй байна. Б.Г ах өдөр судрыг нь сайн мэдэж байгаа байх. Н.Ш нэг танихгүй хүн дагуулаад хүрээд ирсэн. Мал дээрээ 7 хоног болно гэж байсан. Би гэртээ 3 хоносон. Мал дээрээ отрын гэрт очсон. Учир нь Н.Ш утсаар яриад Л.Б-д ажил гарчихлаа, маргааш ир гэж урд орой нь ярьсан. Тэгэхээр нь маргааш нь Найдан бид хоёр отрын гэр дээр очиход Н.Ш, Л.Б хоёр зөрөөд хоёулаа явсан. /1-р хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 02 дугаар сарын эхээр байсан байх. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тэр үеэр манай гэрийн доогуур арцын голын ус уугаад Б.Г ахын адуунууд байсан. Д.А-н адуу ч бас байсан. Тэрийг би өөрөө харсан. Харсан талаараа сүүлд нь Б.Г ахыг адуугаа алдчихлаа гэхээр нь хэлсэн. Хэдний өдөр тэр адуунуудыг харсан гэдгээ одоо санахгүй байна. Ямар ч байсан 2017 оны 02 дугаар сарын эхээр байсан санагдаж байна. /1-р хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 02 дугаар сард Б.Г ах адуугаа алдсан талаар мэдээгүй. Харин 2017 оны 09 дүгээр сард байх Б.Г ах манайд ирээд А-тай хэрүүл хийгээд байсан. А-г тухайн адууг хулгайлсан гэх аястай юм яриад байхаар нь би цагдаа шүүх нь үнэн худлааг нь тогтоох байх гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын эхээр байх манай нөхөр А Н.Ш ах утсаар яриад байна, хамт явсан хүнд нь ажил гарчихлаа гээд намайг дуудаад байна гээд мал руугаа явсан. Н.Ш бас нэг хүнтэй ирсэн байсан ба тухайн хүнийг хэн гэдэг болон хаанаас ирсэн талаар нь асуугаагүй. /1-р хх-32-33 хуудас/,
Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 02 дугаар сарын үед ямар ч байсан цагаан сараас өмнө Н.Ш, Л.Б ах хоёр мотоцикльтой Ганчулууныд ирээд архи уучихаад хоол унд идчихээд явсан. Ямар мотоцикльтой явсныг нь сайн анзаараагүй. Тэр хоёр мал дээрээ оччихоод Нарийнтээл сумаас ирсэн гэж ярьж байсан. /1-р хх-34-35 хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан Цагаан сараас өмнө гэхээр 02 сарын эхээр байх Н.Ш болон Л.Б ax хоёртой Гурван овоо гэдэг Сэртэнгийн нурууны нэг газар тааралдахад Н.Ш, Л.Б ах хоёр нэг 0.5 литрийн Харзтай нэртэй архи хувааж уугаад сууж байхаар нь би та хоёр гадаа хүйтэнд сууж байхаар манайд оч гэж хэлээд бид гурав манайд очсон. /1-р хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай аав Б.Г Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг Арцын бумбат гэх газраас тусдаа явдаг хэсэг адуу болох 9 тооны адууг хулгайд алдсан. Уг хэргийг үйлдсэн Б гэх хүнтэй сумын хэсгийн төлөөлөгчийн ажлын байранд уулзсан. Тухайн үед Л.Б нь би болон манай аав Б.Г, хэсгийн төлөөлөгч Ууганбаатар, Цолмонбаяр нарын хамт явж адуу барьсан газраа зааж өгсөн. Тухайн газар очихдоо Л.Б нь Н.Ш бид хоёр хамт хулгай хийсэн гэж ярьж байсан. Буцааж хэсгийн төлөөлөгчийн ажлын байранд очиход Н.Ш би үнэнээ хэлье, бид хоёр хамт адуу туусан гэж хэлсэн. /1-р хх-222-223/,
Гэрч Э.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Анх Л.Б-с хаана адуу барьж авсныг нь заалгахаар цагдаа Цолмонбаяр, хохирогч Б.Г болон түүний хүүхэд Л.Б нарын хамт явахад Л.Б Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг Арцын ам гэх нэг айлын хаваржааг зааж өгөөд адуунуудыг Н.Ш-тэй хамт тууж ирээд энд 2 адууг нь барьж аваад нөгөө хэдийг нь туугаад уулынхаа баруун талаар тойрч замдаа үлдээгээд явсан. Өөрөө нэгийг нь унаж явсан. Н.Ш мотоцикльтой тууж явсан гэж ярьж байсан. Л.Б-н яриаг сонсоод сумын төвд ирээд Н.Ш-тэй уулзаж асууж тодруулахад намайг гүтгэж байна. Би хамт хулгай хийгээгүй. Хэд хоногийн дараа Л.Б-тэй тааралдахад манай хэдэн адуу онгоцны буудлын тэнд байгаа, хамт туулцаад өгөөч гэсэн болохоор нь адууг нь туулцаж хашаанд оруулж өгчихөөд явсан гэж хэлсэн. Л.Б нь Н.Ш-г хамт адуу туулцчихаад орой нь мөнгөө аваад хуваасан гэж ярьдаг. /1-р хх-ийн 228-230 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №11/30, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №06/40 дугаартай үнэлгээний тайлангууд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Л.Б-н гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн баримт, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Ч.Б-н хохирлоо бүрэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /1-р хх-ийн 57-58, 67-70, 77, 109-119, 205-208, 212-213, 244 хуудас/,
Шүүгдэгч Л.Б-н хувийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 952 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 80, 87 хуудас/,
Шүүгдэгч Н.Ш-н хувийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 10 хуудас/,
Шүүгдэгч Л.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 81 хуудас/,
Шүүгдэгч Н.Ш-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 1 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Арцын бумбат” гэх газраас хохирогч Б.Г-н өмчлөлийн 9 тооны буюу олон тооны бод малыг хулгайлж түүнд 6600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б, Н.Ш нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Г-н би 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой сумын төв дээр байхад орой манай хүү адуундаа яваад морьд байхгүй байна гэж ирсэн. Л.Б, Н.Ш нар бид 2 хоорондоо ярьж байгаад танай морьдыг цуг тууж явсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г-н 2017 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө өөрийн 9 тооны адууг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Арцын бумбат” гэх газраас алдсан. Л.Б хэлэхдээ Н.Ш өөрийнхөө мотоцикльтой, би А-н морьтой явж тууж ирж энд адуунуудыг барьсан гэж ярьсан. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын эхээр байх Н.Ш Л.Б хоёр замд таарахад Н.Ш бид хоёр хувааж төлнө гэж хэлсэн. Гэрч, иргэний нэхэмжлэгч Ч.Б-н би 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ч.О гэдэг хүнээс 9 тооны адуу авсан. Адуу авахад онгоцны буудлын тэнд Л.Б, Н.Ш нар адуугаа манаад байж байсан. Гэрч Ч.О-н 2017 оны 02 дугаар сард Б руу утсаар залгаад манай Л.Б адуу өгнө гээд байна, авах уу? гэхэд авъя гэж хэлсэн. Тэгээд би Б-той хамт онгоцны буудлын урд очиход Л.Б Н.Ш гэдэг хүнтэй хамт адуугаа манаад байж байсан. Л.Б тухайн адууг манай найз Н.Ш-н адуу гэж надад хэлсэн. Б адуунуудыг үзээд 9 тооны адууг байсныг бүгдийг нь авсан. 2018 оны 03 дугаар сард Л.Б шүүх хурлаас өмнө надтай хамт хулгай хийсэн Н.Ш нь хохирол хувааж төлнө, намайг даачих гэчихээд хэл сураггүй зугтаагаад олдохгүй байна гэж яриад байсан. Гэрч Д.А-н Н.Ш нэг танихгүй хүн дагуулаад хүрээд ирсэн. Мал дээрээ 7 хоног болно гэж байсан. Н.Ш утсаар яриад Л.Б-д ажил гарчихлаа, маргааш ир гэж урд орой нь ярьсан. Тэгэхээр нь маргааш нь Найдан бид хоёр отрын гэр дээр очиход Н.Ш, Л.Б хоёр зөрөөд хоёулаа явсан. Гэрч З.Б 2017 оны 02 дугаар сарын эхээр манай гэрийн доогуур арцын голын ус уугаад Б.Ганболд ахын адуунууд байсан. Сүүлд нь Б.Г ахыг адуугаа алдчихлаа гэхээр нь хэлсэн. Гэрч Б.Х 2017 оны 09 дүгээр сард байх Б.Га ах манайд ирээд А-тай хэрүүл хийгээд байсан. А-г тухайн адууг хулгайлсан гэх аястай юм яриад байсан. 2017 оны 02 дугаар сарын эхээр байх манай нөхөр А Н.Ш ах утсаар яриад байна, хамт явсан хүнд нь ажил гарчихлаа гээд намайг дуудаад байна гээд мал руугаа явсан. Н.Ш бас нэг хүнтэй хамт ирсэн байсан. Гэрч Н.Э 2017 оны 02 дугаар сарын үед ямар ч байсан цагаан сараас өмнө Н.Ш, Л.Б ах хоёр мотоцикльтой Г-д ирээд архи уучихаад хоол унд идчихээд явсан. Гэрч Б.Г Н.Шагдарсүрэн болон Л.Б ax хоёртой Гурван овоо гэдэг Сэртэнгийн нурууны нэг газар тааралдахад Н.Ш, Л.Б ах хоёр нэг 0.5 литрийн Харзтай нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Гэрч Г.С-н 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай аав Б.Гд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг Арцын бумбат гэх газраас тусдаа явдаг хэсэг адуу болох 9 тооны адууг хулгайд алдсан. Л.Б нь би болон манай аав Б.Г, хэсгийн төлөөлөгч Ууганбаатар, Цолмонбаяр нарын хамт явж адуу барьсан газраа зааж өгсөн. Тухайн газар очихдоо Л.Б нь Н.Ш бид хоёр хамт хулгай хийсэн гэж ярьж байсан. Гэрч Э.У-н Л.Б-с хаана адуу барьж авсныг нь заалгахаар цагдаа Цолмонбаяр, хохирогч Б.Г болон түүний хүүхэд, Л.Б нарын хамт явахад Л.Б Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг Арцын ам гэх нэг айлын хаваржааг зааж өгөөд адуунуудыг Н.Ш-тэй хамт тууж ирээд энд 2 адууг нь барьж аваад нөгөө хэдийг нь туугаад уулынхаа баруун талаар тойрч замдаа үлдээгээд явсан. Өөрөө нэгийг нь унаж явсан. Н.Ш мотоцикльтой тууж явсан гэж ярьж байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №11/30, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №06/40 дугаартай үнэлгээний тайлангууд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Л.Б-н гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлсөн баримт, хохирол хүлээлцсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Ч.Б-н хохирлоо бүрэн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Б, Н.Ш нарын эрх зүйн байдал дээрдэж байх тул Том овогт Л.Баттулга, Урианхай овогт Н.Ш нарт Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон нийцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Б, Н.Ш нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Л.Б, Н.Ш нараас нийт 13634390 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нэхэмжлэлд шүүгдэгч нараас иргэний нэхэмжлэгч Ч.Б-д төлсөн 700000 төгрөгийн хохирол багтаж байгаа тул уг 700000 төгрөгийг болон шүүгдэгч нараас хохирогч Б.Г-д хохирол төлбөрт төлсөн нийт 5950000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 6984390 төгрөгийн нэхэмжлэлээс хохирогч нь 4435090 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хохирогчийн тэтгэврийн зээл гэх 2549300 төгрөгийн нэхэмжлэл нь уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш тул хэрэгсэхгүй болгож, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхгүй болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж,
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Г-д шүүгдэгч Л.Б-с 2800000 төгрөг, Н.Ш-с 3150000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д шүүгдэгч Л.Б-с 350000 төгрөг, Н.Ш-с 350000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Г, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Том овогт Л.Б, Урианхай овогт Н.Ш нарт Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Том овогт Л.Б, Урианхай овогт Н.Ш нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт эд хөрөнгө хураахгүйгээр, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Ш нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Г-н нэхэмжлэлээс тэтгэврийн зээл гэх 2549300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг нэхэмжлэлийг дахин гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн хохирогч нь 4435090 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг, шүүгдэгч Л.Б, Н.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Г-д шүүгдэгч Л.Б-с 2800000 төгрөг, Н.Ш-с 3150000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Б-д шүүгдэгч Л.Б-с 350000 төгрөг, Н.Ш-с 350000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Г, иргэний нэхэмжлэгч Ч.Б нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Б, Н.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.