Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 198

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч, хохирогч: Б.М, Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Борынхон овогт Б.М, ******* овогт Э.Б нарт холбогдох 1826002160143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Борынхон овогт Б.М           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Э.Б

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй баарны гадна талын талбайд хохирогч *******ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй баарны гадна талын талбайд хохирогч Б.М-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Бид хоёр хохирол төлбөрийн асуудлаа харилцан тохиролцсон.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хохиролд 100000 гаран төгрөгийн эм тариа авч өгсөн. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Ярих зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Ярих зүйлгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр намайг ээжийнд байхад Б.М, Т 2 ******* бааранд байна гээд дуудаад байхаар нь харих замаараа дайраад гарсан. Тэгтэл ******* бааранд нэг шил архи талд нь оруулчихсан Т, Б.М хоёр сууж байсан. Тэгээд надад нэг хундага архи хийж өгөхөөр нь би түүнийг нь уучихаад ширээн дээрээс босоод бүжиглэсэн. Т, Б.М нар ширээн дээр суугаад байсан. Удалгүй баар хаах болсныг баарны хүмүүс бидэнд мэдэгдсэн. Тэгтэл Т надаас мөнгө байна уу? гэхээр нь би байхгүй, чи мөнгөгүй юм бол яах гэж намайг дуудсан юм бэ? гэж хэлэхэд Б.М миний хажуу талаас чи чинь байнга л мөнгөгүй явж байх юм даа гэсэн. Түүнээс болоод Б.М бид 2 хоорондоо хэрэлдээд баарнаас гарсан. Тэгтэл Б.М хоёулаа ийшээ явъя гэхээр нь чи яахаараа намайг ийшээ тийшээ гэдгийн гээд хоорондоо барилцаж аваад бие биенийгээ боосон. Миний хоолой боогдоод ухаан алдах гээд амьсгал боогдоод ирэхээр нь би түрүүлээд Б.М-г гараараа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгтэл Б.М намайг боож байсан гараа тавиад бид хоёр бие биенээ өшиглөж байгаад би баруун талаараа газар унахад Б.М миний дээрээс 6-7 удаа дэвссэн. Би босч ирээд дахиад барилцаад авсан ба Б.М-г өөр рүүгээ таттал Б.М газар унасан. Тэгэхээр нь би мөн дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн. Цагдаа дээр ирээд сууж байхдаа би Б.М-г чи миний хавиргыг хугалчихлаа, чи яах гэж тэгж байгаа юм бэ? би амьсгалж чадахгүй байна гэхэд миний өмнөөс чи ч гэсэн яасан хогийн хулгайч вэ гэхээр нь би уурлаад гараараа нүүрэн хэсэгт нь 1 удаа цохисон. /хх-ийн 8-9 хуудас/,

Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* бааранд Т гэх ахтайгаа хамт ганц нэг пиво уугаад сууж байхад Т ах Б гэх залууг дуудчихсан гэж байсан ба орой 22 цагийн үед Б орж ирээд манай ширээн дээр байсан архинаас хуваалцаж ууж байхдаа надаас хэрүүл өдөөд пизда, чацга гэх мэтээр намайг хэлээд байхаар нь баарнаас гарч хоорондоо зохицох санаатай Б-г дагуулж гарахад баарнаас гарч ирээд намайг шууд л цохиж аваад намайг түлхсэн. Тэгэхэд би газар унахад намайг өшиглөөд дэвсээд байсан. Цагдаад хэн дуудлага өгсөн талаар мэдээгүй. Цагдаа нар ирээд Б бид хоёрыг аваад цагдаагийн газар ирэхэд би үүдэнд нь Батмөнхтэй зэрэгцээд сандал дээр сууж байтал намайг мөн л хэл амаар доромжлоод байснаа миний нүүр рүү гараараа саваад цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад байхаар нь тонгойход дахин миний нүүр рүү гараараа саваад цохисон. /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч З.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би хамаатныхаа дүү Б.М-тай хамт ******* бааранд сууж нэг шил архи хувааж ууж байхдаа Э.Б-г машинтай явж байгаа байх гэж бодоод хүргүүлэх санаатай Э.Б-г дуудсан. Тэгтэл Э.Б тухайн бааранд 23 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирээд бааран дотор манай хамаатны дүүтэй жаахан маргалдсан юм шиг байсан. Миний хажууд бол нэг их юм яриагүй. Тэгээд арай ч хоорондоо муудалцаж зодолдохгүй байх гэж бодоод өөр тийшээ харж анхаарал жаахан сатаараад эргээд хартал Э.Б, Б.М нар гараад явчихсан байхаар нь баарнаас гараад иртэл Э.Б гэх залуу Б.М-г газар унагачихсан дээрээс нь өшиглөөд зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гээд ноцолдоод байж байтал цагдаа нар ирж салгасан. Тухайн үед баар хааж байсан учир би шууд гэр рүүгээ явсан. /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Б.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай ажлын газарт 22 цагийн үед Б.Мөнхбадрал ах бас нэг танихгүй ахтай хамт орж ирээд 0.75 литрийн архи авсан ба дуулж байтал гаднаас 23 цаг өнгөрч байхад Б.М ахтай зодолддог ах орж ирсэн. Тэгээд нөгөө хүнтэйгээ манай бааран дотор зодолдох гэхээр нь би очоод 2 ахаа гараад учраа олчихоорой гэж хэлэхэд нөгөө танихгүй сүүлд ирдэг ах нь би чамайг алнаа гээд Б.М ахыг дагуулаад баарнаас гараад явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гарахад Б.М ахыг газар унагачихсан зодож байсан. Тэгтэл цагдаа нар цаанаас нь ирээд аваад явсан. /хх-ийн 21-22 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №289 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Б.М-н биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салст, зүүн нүдний дотор булан, баруун гарын бугалга, баруун гуя, хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №299 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Э.Б-н биед баруун хавирга суганы дунд шугамаар ташуу хугарал /зөрөөгүй/ баруун дал, баруун суганы дунд шугамаар 5-6-9-р хавирганы төвшинд хэвлийн баруун доод хэсэг, хөхний доор, баруун ташаа, баруун гуяны дотор, дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 32 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 44 хуудас/,

Шүүгдэгч Б.М-н хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74-75 хуудас/,

Шүүгдэгч Э.Б-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 148 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-49 хуудас/,

Шүүгдэгч Б.М-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуудас/,

Шүүгдэгч Э.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” нэртэй баарны гадаа хохирогч Э.Б-г зодож, түүний эрүүл мэндэд баруун хавирга суганы дунд шугамаар ташуу хугарал /зөрөөгүй/ баруун дал, баруун суганы дунд шугамаар 5-6-9-р хавирганы төвшинд хэвлийн баруун доод хэсэг, хөхний доор, баруун ташаа, баруун гуяны дотор, дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 2018 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” нэртэй баарны гадаа хохирогч Б.М-г зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун нүдний салст, зүүн нүдний дотор булан, баруун гарын бугалга, баруун гуя, хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М, Э.Б нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Б-н Б.М бид хоорондоо барилцаж аваад бие биенийгээ боосон. Миний хоолой боогдоод ухаан алдах гээд амьсгал боогдоод ирэхээр нь би түрүүлээд Б.М-г гараараа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгтэл Б.М намайг боож байсан гараа тавиад бид хоёр бие биенээ өшиглөж байгаад би баруун талаараа газар унахад Б.М миний дээрээс 6-7 удаа дэвссэн. Би босч ирээд дахиад барилцаад авсан ба Б.М-г өөр рүүгээ таттал Б.М газар унасан. Тэгэхээр нь би мөн дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн. Цагдаагийн газрын гадаа би Б.М-н нүүрэн хэсэгт нь 1 удаа цохисон. Хохирогч Б.М-н Б баарнаас гарч ирээд намайг шууд л цохиж аваад намайг түлхсэн. Тэгэхэд би газар унахад намайг өшиглөөд дэвсээд байсан. Цагдаагийн газар ирэхэд миний нүүр рүү гараараа саваад цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад байхаар нь тонгойход дахин миний нүүр рүү гараараа саваад цохисон. Гэрч З.Т-н Э.Б, Б.М нар гараад явчихсан байхаар нь баарнаас гараад иртэл Э.Б гэх залуу Б.М-г газар унагачихсан дээрээс нь өшиглөөд зогсож байсан. Гэрч Б.И-н сүүлд ирсэн Э.Б гэх ах би чамайг алнаа гээд Б.Мл ахыг дагуулаад баарнаас гараад явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гарахад Б.М ахыг газар унагачихсан зодож байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №299, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №289 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.М, Э.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М, Э.Б нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж тэдэнд тус тус торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.М, Э.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Б.М, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.М, Э.Б нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Борынхон овогт Б.М, ******* овогт Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.Б нарт тус тус таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Э.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Б.М, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.М, Э.Бнар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.М, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.