| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00695/И |
| Дугаар | 137/ШШ2026/00529 |
| Огноо | 2026-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2026/00529
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,952,837.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ..-р хороо, .. давхарт байрлах .. банк ХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С-н М Х зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-14-нд 6000330432 тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 28,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.65%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 10 сарын 14-нд ...тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.65%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 86 хоног, .. тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 67 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан .. тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 03 сарын 25-нд, .. тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 04 сарын 13-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар .. тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,464,505 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт, 992,248.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт, 73,648.1 төгрөг, 6000330439 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт, 1,337,274. төгрөг, үндсэн хүүний төлбөрт, 68,073.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт, 4,088.7 төгрөг, нотариатын төлбөрт 13,000, нийт 21,952,837.20 төгрөгийг зээлдэгч С-н М-ээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Н овогт С-н М /РД:.., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.М миний бие .. банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 21,952,837.20 төгрөгийг 2026 оны 07 сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 сарын 15-ны өдрийн хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 1,463,522.48 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч С.М-д холбогдуулан 21,952,837.20 төгрөгийг гаргуулахаар .. банк ХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 21,952,837.20 төгрөгийг 2026 оны 07 сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 сарын 15-ны өдрийн хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 1,463,522.48 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .. банк ХК нь хариуцагч С.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,952,837.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 121,952,837.20 төгрөгийг 2026 оны 07 сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 сарын 15-ны өдрийн хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 1,463,522.48 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.М-д холбогдох зээлийн гэрээний 21,952,837.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлага 21,952,837.20 төгрөгийг 2026 оны 07 сарын 15-ны өдрөөс 2027 оны 09 сарын 15-ны өдрийн хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 1,463,522.48 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,714 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 133,857 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 133,857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б