Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2026/00531

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,156,572.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, .-р хороо, .. давхарт байрлах .. банк ХК /РД: .., утас: .. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Д  нь 6000332813 тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 2024 оны 10 сарын 16-ны өдөр 18,410,000 төгрөгийг жилийн 22,2 хувийн хүүтэй авсан. Н.Д  нь үндсэн зээлд 7,993,031.96 төгрөг, хүү 3,930,898.67 төгрөг, нийт 11,923,930.63  төгрөгийг буцаан төлсөн. Зээлдэгч нь 2026.01.26-ны өдрөөс эхэлж зээлийн гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн байдаг. Иймд Н.Д-аас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл 11,143,572.61 төгрөг, нотариатын зардалд 13,000 төгрөг нийт 11,156,572.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, . тоотод оршин суух, Ш  овогт Н-н Д  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.Д  миний бие .. банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 11,156,572.61 төгрөгийг 2026 оны 07 сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,239,619.18 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Н.Д-д холбогдуулан 11,156,572.61 төгрөгийг гаргуулахаар .. банк ХК-аас нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 11,156,572.61 төгрөгийг 2026 оны 07 сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,239,619.18 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .. банк ХК нь хариуцагч Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,156,572.61 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 11,156,572.61 төгрөгийг 2026 оны 07 сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,239,619.18 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Д-д холбогдох зээлийн гэрээний 11,156,572.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлага 11,156,572.61 төгрөгийг 2026 оны 07 сарын 25-ны өдрөөс 2027 оны 03 сарын 25-ны өдрийн хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,239,619.18 төгрөгөөр төлж барагдуулахаар, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н нь зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193,455 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 96,727.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 96,727.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б