Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2026/00532  

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,384,152.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, ..-р хороо, .. давхарт байрлах .. банк ХК /РД: ..., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.А  нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 10 сарын 27-нд .. тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан .. тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 111 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан .. тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 09 сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар .. тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 18,299,984 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт, 2,042,566.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 28,601.5 төгрөг, нотариатын төлбөрт 13,000 төгрөг, нийт 20,384,152.18 төгрөгийг зээлдэгч Н-ийн А-өөс гаргуулах хүсэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжид 259,871 төгрөг төлсөн болно гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Э  сум, ..-р баг, .. тоотод оршин суух, И овогт Н-ийн А  /РД: .., утас: ../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.А миний бие .. банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн нийт 20,384,152.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .. банк ХК нь хариуцагч Н.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 20,384,152.18 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А  нь зээлийн 20,384,152.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч .. банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 20,384,152.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,871 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 128,597.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 128,597.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Э.Б