| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00766/И |
| Дугаар | 137/ШШ2026/00545 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2026/00545
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ч , Б.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,375,628.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. төвд байрлах, Г банк ХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Ч , батлан даагч Б.Г нар нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Х Банктай ..дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 20,000,000 (Хорин сая) төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Банк нь зээлдэгч Э.Ч-ын Х Банк дахь .. дугаартай дансанд 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдөр 20,000,000 (Хорин сая) төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2026 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 214 хоног Банкны зүгээс Э.Ч , Б.Г нарт хугацаа хэтрүүлээд байна. гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390085267 дугаартай Зээлийн гэрээг тус тус үндэслэж, 2026 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:
1. Үндсэн зээл: 5,555,555.7 төгрөг
2. Зээлийн хүү: 761,325.57 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүү: 58,747.03 төгрөг
4. Төлбөрийн нийт үлдэгдэл: 6,375,628.3 төгрөг
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн нийт 6,375,628.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, Д овогт Э-ын Ч /РД: .., утас: ../,
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, . тоотод оршин суух, Б овогт Б-ын Г /РД: .., утас: ../ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Ч , Б.Г бид Х банк ХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн нийт 6,375,628.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Э.Ч , Б.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,375,628.3 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ч , Б.Г нар нь зээлийн 6,375,628.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Ч , Б.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 6,375,628.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ч , Б.Г нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,960 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 58,480 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 58,480 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б