Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2026/00546  

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 283,881.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С  дүүрэг, ..-р хороо, .. . тоотод байрлах, С ББСБ ХХК /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Г  нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 05 сарын 01-ний өдөр ..0 дугаартай зээлийн гэрээг байгуулж 2024 оны 05 сарын 01-ний өдөр .. кодтой зээл болох 100,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатайгаар 8 хувийн хүүтэй, төлөөгүй хугацаа хэтэрснээс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар мэдэгдэл, мессеж бичдэг боловч утсаа авдаггүй. Фейсбүүк чатаар тухай бүр мэдэгдэж байсан боловч зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч өнөөдрийг хүрээд байна. Иймд зээлдэгч Г.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 283,881.81 төгрөг, нотариатын зардал болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ..-р баг, .. тоотод оршин суух, М  овогт Г-ийн Г  /РД: .., утас: ...  нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Г  би С  ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийн дүн нийт 283,881.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 283,881.81 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г  нь зээлийн 283,881.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 283,881.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,166 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 4,583 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4,583 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Э.Б