Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 22/МА2022/00004

 

А.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дугаар сарын -ны өдрийн шийдвэртэй,

нэхэмжлэгч А.О-ын  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, 

хариуцагч Ж.Б-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор тус шүүх 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******,*******, нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.О-ын нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн хохиролд илүү төлсөн .........................төгрөгийг хариуцагч Ж.Б-өөс гаргуулахыг хүссэн.  

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Би 2017 оноос эхлэн Амарбаатар гэх хүний малыг 2 жил маллаж, малчнаар нь ажилласан. Манайх Баттөрийнхтэй ойрхон голын баруун, зүүн талаар нутагладаг байсан. 2019 оны 5 сарын эхээр Баттөрийн мал тасарч манай малд ирж нийлсэн. Нийлсэн мал нь 38 толгой мал байсан. Би 30 тооны малыг ялгаж, Жанчив гэдэг айлын малд аваачиж тавьсан. 8 толгой малыг үлдээсэн. Баттөрийн малчин ирээд 8 толгой малаа аваад явсан. Баттөр Жанчивын малыг шүүж миний тавьсан 30 малыг таньж, авсан байсан. Баттөр нь эргэж ирээд манай малаас нийт******* мал дутсан чи л авсан, одоо үлдэгдэл 42 толгой малыг төл, төлчих юм бол ахдаа хэлээд чамд гомдолгүй гэж хэргээс чинь салгана гэж хэлсэн. Би өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээд ялтай байсан тул айгаад 42 толгой малыг өөрийнхөө малаас барьж өгсөн. Энэ асуудлаар шалгагдаж эрүүгийн хэрэг үүсэж, шүүхийн шатанд 72 толгой малаас 42 тооны мал хулгайлсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гээд шүүх 42 хонь хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Хүний мал хулгайлсан гэх хэрэгтээ ял эдлээд ирсэн. Баттөр нь цагдаа ахаараа айлган сүрдүүлж, манай малд ирж нийлээгүй 42 толгой малыг илүү төлүүлж намайг хохироосон гэв.

 

2.Хариуцагч Ж.Баттөрийн тайлбарын агуулга:

2.а. Хулгайд алдсан малын хохиролд авсан 42 толгой малыг буцаан төлөхийг зөвшөөрөхгүй.

2.б. Миний бие 20 оны ....сард ,.........аймгийн ......... сумын нутаг ...........гэх газар хаваржиж байгаад ..........тооны малаа хулгайд алдсан тул тус сумын Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Миний өргөдлийг цагдаагийн байгууллага шалгаад уг хэргийг үйлдсэн хүмүүсийг олж тогтоон, хэрэг бүртгэлийн шатанд миний хохирлыг хэргийн холбогдогч нараар төлүүлсэн нь үнэн. Уг хэргийг үйлдсэн этгээд хохирлоо төлсөн бөгөөд өөрийн хийсэн хэргээ хүлээсэн боловч тэнсэн харгалзах ялтай үедээ дахин хулгай хийсэн учраас шүүхээр шийтгүүлж, ял авсан. Тийм байтал надаас нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-с ......толгой бог мал /хургатай эм хонь ......тооны, хурга ....тооны, борлон .....ооны, төлөг ......ы/-ыг буюу .....төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас .......... төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 68334 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч Ж.Б давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.б. Хавтаст хэрэгт сэжигтэн, гэрч нар мэдүүлэхдээ: Олон тооны хонь авсан нь үнэн. Үүнээс Ж-ын хонинд нийлүүлсэн 30 хонь, мөн манайд байсан 8 хонь буюу нийт 38 хонийг зүс, имээр нь өгсөн. Үлдсэн 34 хониноос 10 эр ямааг зарсан бусад 24 малыг мэдэхгүй гэсэн байтал надаар илүү мал төлүүлэх шийдвэр гаргасан. Уг нь би хохирогчоор татагдаж хэрэг үүсгэн шалгуулсан байтал одоо хариуцагчаар татагдаж, өөрийнхөө малыг бусдад эргүүлэн төлж, хохирол барагдуулах болсонд маш их харамсаж байна. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч ял авсан хүн нь гомдол гаргаж, хохирогчоос нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хэргийг дахин нягтлан үзэж шийдвэртээ үнэлэлт дүгнэлт хийхийг хүсэж байна. Уг хэргийг бүлэглэн үйлдсэн байтал 1 хүнд ял оноосон. Нийт 72 мал алдсан, үүнээс 38-ийг зүс, имээр нь олж авсан. Хэрэг бүртгэлтийн шатанд 10 эр ямааг бусдад зарсан гэдгийг нотолсон боловч хохирлоо хэрхэн барагдуулах талаар нотлох баримт байхгүй. Үлдсэн 24 малыг ямар замаар зарж үрсэн эсэхийг шалгаагүйн улмаас өнөөдөр ийм асуудал гарч байна. Миний малыг хулгайлсан гэдгээ Отгонбаяр өөрөө ирж бүх хохирлоо барагдуулж******* мал өгсөн гэдэг нь хэрэгт тодорхой байгаа. Өгсөн мал бүгд манай имтэй байсаар байтал ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн техникийн шинжтэй алдааг залруулж, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

 

1.Нэхэмжлэгч А.О нь “хариуцагч Ж.Б мал хулгайлах гэмт хэргийн хохиролд илүү төлсөн  .....толгой бог мал буюу тухайн малын үнэ.......төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Б нь “миний ..... ...... тооны малыг буцаан өгөх үндэслэлгүй, зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг бүрэн нотолсон байхад хариуцагч түүнийг үгүйсгэж, “нэхэмжлэгч А.О миний .....тооны бог малыг хулгайлж, хохирол учруулсан” гэх татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй байна. Тухайлбал:

3.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг хохирогч Ж.Бн 30 тооны бог малыг хулгайлсан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэж, хохирогч Ж.Баттөрийн 42 тооны бог малыг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 6-15/

4. Түүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар А.О нь Ж.Б ийн 42 тооны бог малыг хулгайлсан гэх үйлдлийг нотлогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, түүнийг дахин нотлохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

5.Нэхэмжлэгч А.О нь Ж.Бийн малыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ Ж.Бийн 30 бог малыг буцаан өгч, өөрийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг бүрэн барагдуулснаас гадна өөрийн малаас 42 тооны бог малыг хариуцагчид илүү өгсөн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар /хх-1, 22, 51-52/,

гэрч Д.А-ийн “А.О-ын маллаж байсан малд айлын мал нийлснийг ялгаад 30 гаруй тооны хонь, ямаа өгсөн гэж сонссон. Дараа нь намайг хөдөө гэртээ байхад А.О нь өөрийнхөө малаас 40 гаруй тооны бог мал ачаад явсан.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дүгээр сарын -ны өдрийн .....дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн хохирогч Ж.Б-ийн “Үлдэгдэл 41 мал дутсан байсан чинь О гүйцээж өгье гээд 41 тооны мал авч ирсэн. Хурга, ишиг орсон байсан.” гэх мэдүүлэг / хх 7/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-41/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

6.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй учраас нэхэмжлэгч А.О нь хариуцагч Ж.Б-д дээр дурдсан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд илүү төлсөн 42 тооны бог малыг буцаан шаардах эрхтэй юм.

7.Нөгөө талаас иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.О-ыг хариуцагч Ж.Б-ийн 42 тооны бог малыг хулгайлсан гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөх, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэмж тогтоох эрх хэмжээгүй тул хариуцагч Ж.Б-ийн “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргаж байна. Хэргийг дахин нягталж үзэн гаргасан шийдвэртээ үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэж байна” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

8.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөрөнгийн үнэлгээний зөрүү 33467 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

хариуцагч Ж.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хариуцагч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “42 толгой бог мал /хургатай эм хонь 11 тооны,*******,*******, төлөг 11 тооны/” гэснийг  “42 толгой бог мал /эм хонь, борлон, төлөг тус бүр 11, хурга 9/” гэж өөрчилсүгэй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                          О.БААТАРСҮХ

                                                                                Д.БАЙГАЛМАА