| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00628/И |
| Дугаар | 137/ШШ2026/00486 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2026/00486
2026 06 08 137/ШШ2026/00486
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Н... кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,761,445 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У... хот, Б... дүүрэг, Г... плаза цогцолбор, ... тоотод байрлах, Н... кредит ББСБ ХХК /ХХД: ..., РД:..., утас:..../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь Н... кредит ББСБ- тай 2024-09-14 өдөр 40028315006 тоот Цахим зээлийн гэрээ, цахим аппликейшн ашигласан гэрээ байгуулан 18 сарын хугацаатай, 6,720,000 төгрөгийг, жилийн 49.2 хүүтэй, 2024-09-12 өдөр 40028315005 тоот Цахим зээлийн гэрээ, цахим аппликейшн ашигласан гэрээ байгуулан 9 сарын хугацаатай, 1,660,000 төгрөгийг, жилийн 70.8 хүүтэй, 2024-09-07 өдөр 40028315004 тоот Цахим зээлийн гэрээ, цахим аппликейшн ашигласан гэрээ байгуулан 9 сарын хугацаатай, 1,010,000 төгрөгийг, жилийн 70.8 хүүтэй, 2024-07-30 өдөр 40028315003 тоот Цахим зээлийн гэрээ, цахим аппликейшн ашигласан гэрээ байгуулан 9 сарын хугацаатай, 690,000 төгрөгийг, жилийн 70.8 хүүтэй авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 15,761,445 төгрөгийг Н... кредит ББСБ ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг хасын гудамж ... тоотод оршин суух, Б... овогт Б-ийн Б... /РД:..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Б миний бие нь Н... кредит ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж буй үнийн дүн болох 15,761,755 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н... кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,761,445 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэг 15,761,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н... кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,761,445 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,757 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 118,378.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 118,378.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б