| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/00136/э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 142
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.А-д холбогдох 1826002540149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* овогт Б.А
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 2-дугаар багийн нутаг "******* гэр гуанз гэх газарт "Тоёота Кровн" маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2 дугаар бүлгийн 5б дэх заалт, 15 дугаар бүлгийн 1а дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Л-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч М.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... ******* гуанзнаас наашаа явж байх үед тойрог хэсэг дээр ачааны том машин гэрлээ шилжүүлэхгүй өмнөөс ирсэн чинь машины хойд хэсэгт сууж явсан О эгч замын хажуу тал руугаа шахаад яваад бай гэсэн чинь А замын хажуу руу шахаад явж байтал гэнэт өмнө шонгийн мод гараад ирсэн чинь А машиныхаа жолоог эсрэг тал руугаа дараад зам хөндлөн гараад замын хойд тал руу унасан. Энэ үедээ А эрчтэй явж байсан болохоор зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан. ...Осол гарсны дараа зам дээр гарч таксинд сууж шууд эмнэлэг дээр очсон. Тэр үед А, О эгч бид нар хамт явж эмнэлэг ороод А машинд утсаа мартчихаж гээд буцаад осол болсон газар луу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
Гэрч Ц.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны шөнө ажил дээрээ байж байгаад 06 дугаар сарын 04-нд шилжих шөнө 01 цагийн үед Л, А нарын хамт Х гэх залуугийн тээврийн хэрэгслийг асууж аваад ******* гуанз орж хоол идэх гэж яваад хоолтой газар байхгүй болохоор нь буцаад аймгийн төв рүү орж ирж байхдаа өмнөөс ирж байгаа машины гэрэл нь хурц тусаад байсан учир замын хажуу талын шороогоор явчих гэж жолооч А-д хэлсэн чинь шороог нь дагаж явж байсан чинь өмнөөс нь замын хажуу талын босоо шон гэрэлд ороод ирэхээр нь Л бид 2 чангаар орилсон ба Л А-г хажуу талаас нь бариад авсан чинь жолооч А сандарсандаа зам руу хүчтэй дараад замын эсрэг тал руу уначихсан. Тэгээд гурвуулаа машинаасаа гараад шууд эмнэлэг явсан. Одоо Л-н зүүн талын гар нь бугалганы хэсгээр хугарсан гэмтэлтэй. Алтаншагай бид хоёрт ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-18 дугаар хуудас/,
Гэрч Э.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Надаас машин авахдаа А ганцаараа ирсэн ба эрүүл байсан. ...Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ одоохондоо бол “Хустын ургац” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байгаа. ...Би өөрийн машиныг янзлуулаад л авчих юм бол ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ... Надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Шинжээч эмч Э.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Дээрх гэмтэл нь атгаал ясны далд хугарал тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 362 дугаартай: “... М.Л-н биед зүүн гарын атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай: “...Зам нөхцөл байдал осол хэрэг гарахад нөлөөлөөгүй ба энэ нь гэрч Ц.О-г болон “Тоёото Кровн” маркийн автомашиныг жолоодож явсан Б.А нарын өгсөн мэдүүлэгээс харагдаж байна. ...Жолооч Б.Алтаншагай Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 1 дэх заалт “...жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...” заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 5б дэх заалт “...3ам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага \ажилтан\-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх...” гэсэн заалтыг, мөн замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 1а дах заалт “...Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрлээр шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ... Жолооч Б.А-н замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Зам тээврийн осолд тогтоосон акт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.А-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 70-72, 76 дугаар хуудас/,
Хохирогч Б.Л-н №3449 дугаартай өвчний түүх /хх-ийн 95-111 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын хоёр дугаар багийн нутаг "******* гуанз” гэх газарт “Тоёота Кровн” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2 дугаар бүлгийн 5б дэх заалт, 15 дугаар бүлгийн 1а дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.Л-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгтт авагдсан хохирогч М.Л-н “...шүүгдэгч Б.А-тай явж байгаад осолд орсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-14/, гэрч Ц.О-н “...шүүгдэгч Б.А-тай явж байгаад осолд орсон, Б.А бид хоёр бэртээгүй, хохирогч М.Л бэртсэн талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 15-18/, Гэрч Э.Х-н “... Надаас машин авахдаа А ганцаараа ирсэн ба эрүүл байсан. ... Миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм. ... Надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/, Шинжээч эмч Э.Х-н “... Дээрх гэмтэл нь атгаал ясны далд хугарал тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/, шүүгдэгч Б.А-н үйлдлийн улмаас хохирогч М.Л-д хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 362 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/, Техникийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, Зам тээврийн осолд тогтоосон акт /хх-ийн 8-9/, Хохирогч Б.Л-н №3449 дугаартай өвчний түүх /хх-ийн 95-111/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтаншагайд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А-н В ангиллын №891543 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Б.А-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Хохирогч М.Л нь 3.000.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.А нь 1.000.000 төгрөг төлсөн, 2.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн бөгөөд хохирогч М.Л нь шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Л-д 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.6. Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Л-д 2.000.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдаж, хохирогч М.Л нь шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.А-н В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Б.А-д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.