Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 222/МА2022/00005

 Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ч.Э-ийн “Зээлийн төлбөрт 8028000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, 

хариуцагч А.Ш-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжавын давж заалдах гомдлоор тус шүүх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.Ш, түүний өмгөөлөгч У.Х нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:  А.Ш-с зээлийн төлбөрт......... төгрөг гаргуулахыг хүссэн.  

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие хариуцагч А.Ш-тэй 2016-2017 оны үед найз нөхдийн холбоотой байсан. А.Ш нь 20 оны 0  дугаар сарын ....ны өдөр ......... авто захаас маркийн ..................улсын дугаартай авто машиныг худалдан авахад ......... төгрөг дутаад байна. Мөнгө байвал зээлээч удаахгүй, буцааж өгнө гэсэн. Ингээд А.Ш-ийн мөнгө шилжүүл гэсэн ........ банкны............ тоот данс руу .......... төгрөг шилжүүлсэн. Гэвч А.Ш нь зээлийн төлбөрийг буцаан шаардахад удаахгүй өгнө, хөдөө байна гэх зэргээр худлаа ярьж, улмаар миний утсыг блоклож, сураггүй алга болсон. Миний бие ...... оны ....дугаар сарын .......-ний өдөр ............................................. иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Мөн цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг прокурорын тогтоол, мэдэгдэх хуудсаар өгсөн. А.Ш-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг .......иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, түүний оршин суух хаягийг олж тогтоосон гэв.

2.Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А.Ш миний бие Ч.Э-тэй үерхдэг байх хугацаанд тэрээр уучлалт гуйж, өөрөө машин худалдан авч надад өгсөн. Би мөнгө зээлээгүй, машин худалдан авах төлөвлөгөө, боломж ч байхгүй байсан. Машинаа буцаагаад ав, эвлэрэхгүй гэхэд бэлэг өгчхөөд буцааж авахгүй гээд аваагүй, банк бусад хураагдсан. Олон жилийн дараа гэнэт зээлсэн мөнгөө буцааж авна гэж худал хэлж, шүүхэд хандсан байна гэв.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн хариуцагч А.Ш-ээс зээлийн төлбөрт ......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143398 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт хийсвэр шийдвэр гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь 39-96  улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан байдаг. Зохигчид уг үйл баримт дээр маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүрэг нь хариуцагч А.Ш-т байгаа юм. Гэтэл уг тээврийн хэрэгслийн төлбөрийг Ч.Э-ээр төлүүлсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар 8028000 төгрөгийг А.Ш нь буцаан төлөх үүрэгтэй.

4.в. Шүүх хуралдааны явцад гэрчээр Л.Солонгыг оролцуулахдаа хууль зүйн үр дагаврыг тайлбарлах, гэрчийг хуульд заасан журмын дагуу асуух ажиллагаа хийгдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна гэжээ.

5. Хариуцагч А.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э-тэй 2015 онд танилцаад түүнээс хойш үерхэж байгаад тэрээр Солонгос улсад ажиллахаар явсан. Тэр үед нь фейсбүүкээр холбогдож байгаад 2017 онд Монголд ирээд хоёулаа амьдаръя гэж шийдсэн юм. Гэтэл Монгол улсад ирэхээс өмнө сүүлийн 1 сар надтай ерөөсөө харьцахгүй байсан. Тэгээд Монголд ирэхээр нь уулзаад чи юу хийж явсан юм бэ гэхэд 50 гаруй насны эмэгтэй хүнтэй хамт амьдарч байсан юм билээ. Тэгээд би уурлаад чамтай дахиж уулзахгүй гэсэн. Хэрүүл маргаан болоод надаас уучлалт гуйгаад, чи машин авмаар байна уу гээд байсан. Тэгээд тооцоо хийгээд үлдсэн мөнгөн дээр нь банк бусаас зээл авч өгсөн. Энэ мөнгийг чи өөрөө төлөөрэй гэсэн. Тэгээд манай найз Солонгын гэрт хамт очоод надад машин авч өгсөн гэж хэлсэн. Бид хоёрын байдал гайгүй болж байгаад дахиад нэг өдөр Э алга болсон. Тэгснээ согтуу “би өөр охинтой уулзсан” гээд над руу эсэн шидээр яриад байсан юм. Тэгээд би утсаа аваагүй. Дахиад нэг удаа яриад би машинаа авна гэхээр нь би ав ав, би ч бас зээл төлж байгаа. Надаас гарсан мөнгийг өгөөрэй гэсэн чинь за за би өгсөн бэлгээ авахгүй, би чамайг хүлээнэ гээд над руу байнга залгадаг байсан. Би хүүхдээ 2019 онд гаргасан. ................ аймгийн бэр болоод ирсэн байсан. Миний амьдралыг ерөөсөө сонин болгож байгаа. Одоо би 2 настай хүүхэдтэй, жирэмсэн гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч У.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрөө анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо би зээлсэн гэж байсан. Шүүх хуралдааны явцад өөрийнх нь болон гэрч нарын тайлбараар, мөн ХААН банкны дансны шилжүүлгээр нотлогддог. Дансны хуулга дээр гүйлгээний утгаа “хайр” гэж бичээд хариуцагчид мөнгө шилжүүлснээс харахад энэ хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг нь нотлогддог. Хоорондоо гэрлэхээр тохиролцсон гэдэгтэй бол талууд өөрсдөө маргадаггүй байгаа. Мөн  асуулт хариултын шатанд “Ш өөртэй чинь суусан бол  төгрөгийг та шаардах байсан уу” гэхэд хариуцагч: “Надтай суусан бол би энэ мөнгийг авахгүй байсан” гэж хариулсан. Энэ мэдүүлгээс үзвэл зээлийн гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл Ш 281 дүгээр зүйлд заасан буцааж төлөх үүрэг хүлээгээгүй байдаг. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд гомдол гаргасан байна. 496 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл нь бол хэн нэгэн этгээдийн өр төлбөрийг сайн дураараа мэдэж байж төлсөн байх асуудал яригддаг. Гэтэл энэ нөхцөл байдлын тухайд өр төлбөр үүсээгүй байгаа. Мөн гэрчид хууль сануулаагүй гэж гомдол гаргасан байна. Шүүх хуралдааны бичлэгээр бол гэрчид хууль сануулж, баримтыг уншиж өгч, үүн дээр гарын үсэг зурна буцаагаад явуулаарай гэж хэлж байсан. Анхан шатны шүүх процессын зөрчил гаргаагүй. 276 дугаар зүйлийн 276.1-д хариу төлбөргүйгээр шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээ гэж заасан. Бэлгээ буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх 1 жилийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ч.Э нь А.Ш-т холбогдуулан “.......төлбөрт .....төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Ч.Э надтай үерхдэг байхдаа өөрөө машин худалдан авч өгсөн. Би мөнгө зээлээгүй.” гэж маргажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг бүрэн нотолсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй байна. Тухайлбал:

4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч.Э-ийн  “Ш өөрөө надаас машин аваад өгөөч гээд гуйгаад байсан. Маш их итгэсэн болохоор аваад өгсөн...” гэх тайлбар /хх 25/,

хариуцагч А.Ш-ийн “2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А.Ш миний бие Ч.Э- тэй үерхдэг байх хугацаанд тэрээр уучлалт гуйж, өөрөө машин худалдан авч надад өгсөн. Би мөнгө зээлээгүй. Машинаа буцаагаад ав, эвлэрэхгүй гэхэд бэлэг өгчхөөд буцааж авахгүй гээд аваагүй, банк бусад хураагдсан. Олон жилийн дараа гэнэт зээлсэн мөнгөө буцааж авна гэж худал хэлж, шүүхэд хандсан байна...” гэх тайлбар,

гэрч Л.С-ын “Ч.Э, А.Ш нар нь нэг нэгэндээ сайн гээд үерхэж машин худалдаж аваад манайд ирсэн. Тэгээд А.Ш нь надад Ч.Э машин авч өгсөн, бэлэглэсэн гэж ярьсан. Зээл гэж яриагүй...” гэх мэдүүлэг /хх 64/,

Нэхэмжлэгч Ч.Э-ийн “Миний бие бүх бололцоог ашиглан ханиа тогтоохыг хичээсэн боловч олдохгүй байна. Би түүнд зээлдүүлээгүй. Машин авах гэхэд нь мөнгө өгсөн. Би чамд хайртай, сууна гэхээр нь итгэж байсан боловч эргэж уулзаагүй...” гэх өргөдөл /хх 32/,

Ч.Э-ийг хохирогчоор асуусан “Би 2015 оны хавар Солонгос улсаас ирээд танилцсан. Түүнээс хойш фейсбүүкээр харилцаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 05-нд Монголд ирээд уулзсан. 2017 оны 06 дугаар сарын 27-нд Шинэцэцэгтэй хамт “........” авто худалдааны төв дээрээс автомашин авахаар тохироод ......................төгрөгийг машин зарсан Б-ийн данс руу шилжүүлсэн. Машин авч өгөөд Ш-тэй уулзъя гэхээр хөдөө аавындаа байна, завгүй байна гэж хэлээд зугтаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/

Нэхэмжлэгч Ч.Э-ийн хаан банкны дансны хуулга /хх 6/ зэрэг баримтуудаас үзэхэд А.Ш, Ч.Э нар нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.Б-с машин худалдан авч, нэхэмжлэгч түүний дансанд ............................ төгрөг шилжүүлж төлбөр төлсөн, хариуцагч уг машиныг өөрийн нэр дээр эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

5.Харин зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, нэг талын буюу бэлэглэлийн гэрээ эсхүл хоёр талт зээлийн гэрээний аль нь байгуулагдсан болох нь тэдний хооронд үүссэн маргааны зүйл болсон байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, нэхэмжлэгчийн шаардах эрхийн болон хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

6. Хариуцагч А.Ш нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн үүргийг буюу.........төгрөгийг тодорхой хугацааны дотор буцаан өгөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

7.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаас гадна Ч.Э-ийн .....................................цагдаагийн газарт хохирогчоор асуугдсан “Би А.Ш-тэй хамт амьдарна гэж яриад, тэр ярианд нь итгээд машин авч өгсөн”  гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Ч.Э, А.Ш нар нь үерхэж байх хугацаандаа цаашид хамт амьдрахаар ярилцаж, улмаар хариуцагчийн худалдан авсан машины төлбөрөөс ...................... төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” гэж, энэ зүйлийн 276.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.  /хх 33-34/

8. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дахь заалт, 280.2 дахь хэсэгт тус тус зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол шаардах эрх үүссэнээс хойш 1 жил дотор бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч шаардах эрхтэй болохыг хуульчилсан байдаг. Гэвч бэлэглэгч буюу нэхэмжлэгч Ч.Э нь хуульд заасан хугацаанд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагаа шүүхэд гаргаагүй байна. 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь 39-96  улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүрэг нь хариуцагч А.Ш-т байгаа юм. Гэтэл уг тээврийн хэрэгслийн төлбөрийг Ч.Э-ээр төлүүлсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар .................төгрөгийг А.Ш нь буцаан төлөх үүрэгтэй.” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Энэ үндэслэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй, анхан шатны шүүх хуралдаанд талууд энэ талаар мэтгэлцээгүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болно.   

10.Түүнээс гадна анхан шатны шүүх шүүх хуралдаанд цахимаар оролцуулж, хууль сануулсан болох гэрч Л.С шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  

11.Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дугаар сарын -ны өдрийн   дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэг, 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт” гэж, 2 дахь заалтын “143398” гэснийг “143898” гэж тус тус өөрчилсүгэй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                          О.БААТАРСҮХ

                                                                                Д.БАЙГАЛМАА

 Ч.Эрдэнэмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнхийн “Зээлийн төлбөрт 8028000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, 

хариуцагч А.Шинэцэцэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжавын давж заалдах гомдлоор тус шүүх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.Шинэцэцэг, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнхийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:  А.Шинэцэцэгээс зээлийн төлбөрт 8028000 төгрөг гаргуулахыг хүссэн.  

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие хариуцагч А.Шинэцэцэгтэй 2016-2017 оны үед найз нөхдийн холбоотой байсан. А.Шинэцэцэг нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Да хүрээ” авто захаас тоёота приус 20 маркийн 39-96  УБЯ улсын дугаартай авто машиныг худалдан авахад 8028000 төгрөг дутаад байна. Мөнгө байвал зээлээч удаахгүй, буцааж өгнө гэсэн. Ингээд А.Шинэцэцэгийн мөнгө шилжүүл гэсэн Хаан банкны 5018401361 тоот данс руу 8028000 төгрөг шилжүүлсэн. Гэвч А.Шинэцэцэг нь зээлийн төлбөрийг буцаан шаардахад удаахгүй өгнө, хөдөө байна гэх зэргээр худлаа ярьж, улмаар миний утсыг блоклож, сураггүй алга болсон. Миний бие 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Мөн цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний маргаан тул шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг прокурорын тогтоол, мэдэгдэх хуудсаар өгсөн. А.Шинэцэцэгийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, түүний оршин суух хаягийг олж тогтоосон гэв.

2.Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А.Шинэцэцэг миний бие Ч.Эрдэнэмөнхтэй үерхдэг байх хугацаанд тэрээр уучлалт гуйж, өөрөө машин худалдан авч надад өгсөн. Би мөнгө зээлээгүй, машин худалдан авах төлөвлөгөө, боломж ч байхгүй байсан. Машинаа буцаагаад ав, эвлэрэхгүй гэхэд бэлэг өгчхөөд буцааж авахгүй гээд аваагүй, банк бусад хураагдсан. Олон жилийн дараа гэнэт зээлсэн мөнгөө буцааж авна гэж худал хэлж, шүүхэд хандсан байна гэв.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнхийн хариуцагч А.Шинэцэцэгээс зээлийн төлбөрт 8028000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143398 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжавын давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт хийсвэр шийдвэр гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь 39-96  улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан байдаг. Зохигчид уг үйл баримт дээр маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүрэг нь хариуцагч А.Шинэцэцэгт байгаа юм. Гэтэл уг тээврийн хэрэгслийн төлбөрийг Ч.Эрдэнэмөнхөөр төлүүлсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар 8028000 төгрөгийг А.Шинэцэцэг нь буцаан төлөх үүрэгтэй.

4.в. Шүүх хуралдааны явцад гэрчээр Л.Солонгыг оролцуулахдаа хууль зүйн үр дагаврыг тайлбарлах, гэрчийг хуульд заасан журмын дагуу асуух ажиллагаа хийгдээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна гэжээ.

5. Хариуцагч А.Шинэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Эрдэнэмөнхтэй 2015 онд танилцаад түүнээс хойш үерхэж байгаад тэрээр Солонгос улсад ажиллахаар явсан. Тэр үед нь фейсбүүкээр холбогдож байгаад 2017 онд Монголд ирээд хоёулаа амьдаръя гэж шийдсэн юм. Гэтэл Монгол улсад ирэхээс өмнө сүүлийн 1 сар надтай ерөөсөө харьцахгүй байсан. Тэгээд Монголд ирэхээр нь уулзаад чи юу хийж явсан юм бэ гэхэд 50 гаруй насны эмэгтэй хүнтэй хамт амьдарч байсан юм билээ. Тэгээд би уурлаад чамтай дахиж уулзахгүй гэсэн. Хэрүүл маргаан болоод надаас уучлалт гуйгаад, чи машин авмаар байна уу гээд байсан. Тэгээд тооцоо хийгээд үлдсэн мөнгөн дээр нь банк бусаас зээл авч өгсөн. Энэ мөнгийг чи өөрөө төлөөрэй гэсэн. Тэгээд манай найз Солонгын гэрт хамт очоод надад машин авч өгсөн гэж хэлсэн. Бид хоёрын байдал гайгүй болж байгаад дахиад нэг өдөр Эрдэнэмөнх алга болсон. Тэгснээ согтуу “би өөр охинтой уулзсан” гээд над руу эсэн шидээр яриад байсан юм. Тэгээд би утсаа аваагүй. Дахиад нэг удаа яриад би машинаа авна гэхээр нь би ав ав, би ч бас зээл төлж байгаа. Надаас гарсан мөнгийг өгөөрэй гэсэн чинь за за би өгсөн бэлгээ авахгүй, би чамайг хүлээнэ гээд над руу байнга залгадаг байсан. Би хүүхдээ 2019 онд гаргасан. Сүхбаатар аймгийн бэр болоод ирсэн байсан. Миний амьдралыг ерөөсөө сонин болгож байгаа. Одоо би 2 настай хүүхэдтэй, жирэмсэн гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өөрөө анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо би зээлсэн гэж байсан. Шүүх хуралдааны явцад өөрийнх нь болон гэрч нарын тайлбараар, мөн ХААН банкны дансны шилжүүлгээр нотлогддог. Дансны хуулга дээр гүйлгээний утгаа “хайр” гэж бичээд хариуцагчид мөнгө шилжүүлснээс харахад энэ хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг нь нотлогддог. Хоорондоо гэрлэхээр тохиролцсон гэдэгтэй бол талууд өөрсдөө маргадаггүй байгаа. Мөн  асуулт хариултын шатанд “Шинэцэцэг өөртэй чинь суусан бол 8000000 гаран төгрөгийг та шаардах байсан уу” гэхэд хариуцагч: “Надтай суусан бол би энэ мөнгийг авахгүй байсан” гэж хариулсан. Энэ мэдүүлгээс үзвэл зээлийн гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл Шинэцэцэг 281 дүгээр зүйлд заасан буцааж төлөх үүрэг хүлээгээгүй байдаг. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд гомдол гаргасан байна. 496 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл нь бол хэн нэгэн этгээдийн өр төлбөрийг сайн дураараа мэдэж байж төлсөн байх асуудал яригддаг. Гэтэл энэ нөхцөл байдлын тухайд өр төлбөр үүсээгүй байгаа. Мөн гэрчид хууль сануулаагүй гэж гомдол гаргасан байна. Шүүх хуралдааны бичлэгээр бол гэрчид хууль сануулж, баримтыг уншиж өгч, үүн дээр гарын үсэг зурна буцаагаад явуулаарай гэж хэлж байсан. Анхан шатны шүүх процессын зөрчил гаргаагүй. 276 дугаар зүйлийн 276.1-д хариу төлбөргүйгээр шилжүүлсэн бол бэлэглэлийн гэрээ гэж заасан. Бэлгээ буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх 1 жилийн хугацаа хэтэрсэн гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжавын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнх нь А.Шинэцэцэгт холбогдуулан “Зээлийн төлбөрт 8028000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Ч.Эрдэнэмөнх надтай үерхдэг байхдаа өөрөө машин худалдан авч өгсөн. Би мөнгө зээлээгүй.” гэж маргажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг бүрэн нотолсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй байна. Тухайлбал:

4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнхийн  “Шинэцэцэг өөрөө надаас машин аваад өгөөч гээд гуйгаад байсан. Маш их итгэсэн болохоор аваад өгсөн...” гэх тайлбар /хх 25/,

хариуцагч А.Шинэцэцэгийн “2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр А.Шинэцэцэг миний бие Ч.Эрдэнэмөнхтэй үерхдэг байх хугацаанд тэрээр уучлалт гуйж, өөрөө машин худалдан авч надад өгсөн. Би мөнгө зээлээгүй. Машинаа буцаагаад ав, эвлэрэхгүй гэхэд бэлэг өгчхөөд буцааж авахгүй гээд аваагүй, банк бусад хураагдсан. Олон жилийн дараа гэнэт зээлсэн мөнгөө буцааж авна гэж худал хэлж, шүүхэд хандсан байна...” гэх тайлбар,

гэрч Л.Солонгын “Ч.Эрдэнэмөнх, А.Шинэцэцэг нар нь нэг нэгэндээ сайн гээд үерхэж байсан. Ч.Эрдэнэмөнх, А.Шинэцэцэг нар  машин худалдаж аваад манайд ирсэн. Тэгээд А.Шинэцэцэг нь надад Ч.Эрдэнэмөнх машин авч өгсөн, бэлэглэсэн гэж ярьсан. Зээл гэж яриагүй...” гэх мэдүүлэг /хх 64/,

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнхийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст гаргасан “Миний бие бүх бололцоог ашиглан ханиа тогтоохыг хичээсэн боловч олдохгүй байна. Би түүнд зээлдүүлээгүй. Машин авах гэхэд нь мөнгө өгсөн. Би чамд хайртай, сууна гэхээр нь итгэж байсан боловч эргэж уулзаагүй...” гэх өргөдөл /хх 32/,

Ч.Эрдэнэмөнхийг хохирогчоор асуусан “Би 2015 оны хавар Солонгос улсаас ирээд танилцсан. Түүнээс хойш фейсбүүкээр харилцаж байгаад 2017 оны 06 дугаар сарын 05-нд Монголд ирээд уулзсан. 2017 оны 06 дугаар сарын 27-нд Шинэцэцэгтэй хамт “Да хүрээ” авто худалдааны төв дээрээс автомашин авахаар тохироод 8028000 төгрөгийг машин зарсан Булганхүүгийн данс руу шилжүүлсэн. Машин авч өгөөд Шинэцэцэгтэй уулзъя гэхээр хөдөө аавындаа байна, завгүй байна гэж хэлээд зугтаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх 33-34/

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнхийн хаан банкны дансны хуулга /хх 6/ зэрэг баримтуудаас үзэхэд А.Шинэцэцэг, Ч.Эрдэнэмөнх нар нь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.Булганхүүгээс машин худалдан авч, нэхэмжлэгч түүний дансанд 8028000 төгрөг шилжүүлж төлбөр төлсөн, хариуцагч уг машиныг өөрийн нэр дээр эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

5.Харин зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, нэг талын буюу бэлэглэлийн гэрээ эсхүл хоёр талт зээлийн гэрээний аль нь байгуулагдсан болох нь тэдний хооронд үүссэн маргааны зүйл болсон байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, нэхэмжлэгчийн шаардах эрхийн болон хариуцагчийн татгалзлын үндэслэлийн талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

6. Хариуцагч А.Шинэцэцэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн үүргийг буюу 8028000 төгрөгийг тодорхой хугацааны дотор буцаан өгөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

7.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаас гадна Ч.Эрдэнэмөнхийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт хохирогчоор асуугдсан “Би А.Шинэцэцэгтэй хамт амьдарна гэж яриад, тэр ярианд нь итгээд машин авч өгсөн”  гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Ч.Эрдэнэмөнх, А.Шинэцэцэг нар нь үерхэж байх хугацаандаа цаашид хамт амьдрахаар ярилцаж, улмаар хариуцагчийн худалдан авсан машины төлбөрөөс 8028000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт “бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” гэж, энэ зүйлийн 276.2 дахь хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.  /хх 33-34/

8. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дахь заалт, 280.2 дахь хэсэгт тус тус зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол шаардах эрх үүссэнээс хойш 1 жил дотор бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэглэгч шаардах эрхтэй болохыг хуульчилсан байдаг. Гэвч бэлэглэгч буюу нэхэмжлэгч Ч.Эрдэнэмөнх нь хуульд заасан хугацаанд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагаа шүүхэд гаргаагүй байна. 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжав Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь 39-96  улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүрэг нь хариуцагч А.Шинэцэцэгт байгаа юм. Гэтэл уг тээврийн хэрэгслийн төлбөрийг Ч.Эрдэнэмөнхөөр төлүүлсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар 8028000 төгрөгийг А.Шинэцэцэг нь буцаан төлөх үүрэгтэй.” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Энэ үндэслэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоогүй, анхан шатны шүүх хуралдаанд талууд энэ талаар мэтгэлцээгүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болно.   

10.Түүнээс гадна анхан шатны шүүх гэрч Л.Солонгыг шүүх хуралдаанд цахимаар оролцуулж, хууль сануулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  

11.Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжавын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанжавын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэг, 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт” гэж, 2 дахь заалтын “143398” гэснийг “143898” гэж тус тус өөрчилсүгэй.