| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00641/И |
| Дугаар | 137/ШШ2026/00510 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 137/ШШ2026/00510
2026 06 11 137/ШШ2026/00510
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Н… кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,045,163 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2026 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч 2026 оны 05 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, Б… дүүрэг, Гранд плаза цогцолбор, … тоотод байрлах, Н… кредит ББСБ ХХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Т нь Нөмөр кредит ББСБ ХХК-тай 2022.02.25-ны өдөр 2036188 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Нийт 5 удаагийн гүйлгээгээр 11,603,280 төгрөгийн зээл ба үүнээс үндсэн зээлд 2,547,326 төгрөг, зээлийн хүүнд 8,781,409 төгрөг, нийт 11,328,735 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь давхар олон зээл авч өрийн дарамтад орсон байна. Цахим зээлийн өрийн үлдэгдэл 2026.05.06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9,055,954 төгрөг, зээлийн хүү 6,593,085 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,230,491 төгрөг, олголтын шимтгэл 165,633 төгрөг, нийт 17,045,163 төгрөгийг зээлдэгч Ж.Т-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн З… сумын …-р баг соёмбын гудамжны … тоотод оршин суух, Б… овогт Ж-ны Т… /РД:…, утас:…/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Т миний бие нь Н… кредит ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж буй үнийн дүн болох 17,045,163 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н… кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,045,163 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Т нь зээлийн гэрээний үүрэг 17,045,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н… кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,045,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Төрболд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,176 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 121,588 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 121,588 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Ж.Т нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б