Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2026/00533

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,302,945.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч 2026 оны 06 сарын 02-ны ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот С дүүрэг .-р хороо, П гудамж, ..... тоотод байрлах П ББСБ ХХК /ХХД: ........, РД: ......., утас: ......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э нь манай компанитай 2025 оны 05 сарын 20-ны өдөр ......дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 04 сарын 23-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 1. 2024 оны 11 сарын 09-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,404,798.46 төгрөг, шимтгэл 48,100 төгрөг, үндсэн хүү 1,544,078.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,544,078.95 төгрөг, нийт 4,284,445.68 төгрөг төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Э үндсэн зээлийн төлбөрт 2,404,798.46 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,544,078.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 287,468.95 төгрөг, шимтгэл 48,100 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 4,302,945.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын .-р баг ......, тоотод оршин суух, Б овогт Б.Э /РД: ........, утас: ......../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Э миний бие нь П ББСБ ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн үнийн дүн болох 4,302,945.68 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

         

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,302,945.68 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь зээлийн гэрээний үүрэг 4,302,945.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,302,945.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,797 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 41,898.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 41,898.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Б.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Э.БОЛОРМАА