Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2026/00534

 

 

                               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М холбогдох зээлийн 23,346,255 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот С дүүрэг .-р хороо, У гудамж, Өөрийн байранд байрлах, К банк ХК /ХХД: ......, РД: ....., утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.М нь 2024 оны 08 сарын 16-ны өдөр No ....... тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 18,445,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Н.М нь зээл авснаас хойш үндсэн зээлд 958,929 төгрөг, үндсэн хүүнд 624,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 927 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 12 сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Н.М байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үндсэн зээл 17,486,071 төгрөг, үндсэн хүү 5,555,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 304,732 төгрөг. Иймд Н.М зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 23,346,255 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сум, .-р баг ..... тоотод оршин суух, Б овогт Н.М /РД: ....., утас: ......./ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.М нь К банкны нэхэмжилсэн 23,346,255 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К банк” ХК нь хариуцагч Н.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,346,255 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.М нь зээлийн гэрээний үүрэгт 23,346,255 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “К банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М холбогдох зээлийн гэрээний үүрэг 23,346,255 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,681 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 137,340.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 137,340.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

 3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                           ШҮҮГЧ                               Э.БОЛОРМАА