Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 22/МА2022/00006

 

“СБ" ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч “....................” ХХК-ийг төлөөлж өмгөөлөгч С.Ц/цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлоор  “үндсэн зээлийн төлбөр ............ төгрөг, зээлийн хүү ..........төгрөг, алданги ........ төгрөг, нийт .........................төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй хариуцагч “........................... ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ОНӨААТҮГ нь хариуцагч ........................ХХК-д холбогдуулан Үндсэн зээлийн төлбөр  төгрөг, зээлийн хүү төгрөг, алданги  төгрөг, нийт ...................төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай байгууллага нь хариуцагч .........ХХК-д 20 оны ...дугаар сарын -ны өдөр ........дугаартай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ байгуулан............... төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар олгосон байдаг. Сүхбаатар проимпекс ХХК-ийн удирдлагатай удаа дараа уулзаж төлбөр төлөх талаар албан бичгээр болон амаар хэлж, ярьж нэхэмжлэж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй бөгөөд гэрээ байгуулсан хугацаа дуусч уг зээл нь хугацаа хэтрэлттэй чанарын зээлийн ангилалд шилжин бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд Сүхбаатар проимпекс ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр болох дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр .........төгрөг, зээлийн хүү ...........төгрөг, алданги..........төгрөг, нийт...........төгрөгийг хариуцагч  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ................... ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй .................. ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй................ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.Манай компани нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Оёдлын үйлдвэрлэл, Сүлжмэлийн үйлдвэрлэл, Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл, Гадаад, дотоод худалдааны үйл ажиллагаа, Үйлдвэрлэлээ дэмжсэн үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба ..... оны .....дүгээр сард компанийн хувьцааны .......хувийн хувьцааг "......." ХХК, ...... хувийг .................ОНӨААТҮГ нь тус тус эзэмшихээр өөрчлөгдсөн билээ. Зүүн бүсийн нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгох үндсэн зорилгын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний савалгаа болох шуудай үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу бидэнд захиалагчтай холбоо тогтоож үйл ажиллагаа явуулахаар болсон ч БНХАУ-аас хямд үнэтэй шуудай импортоор орж ирдэг шалтгаанаас улбаалан мөн төр засгийн тогтворгүй үйл ажиллагаанаас болж бидний хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн. Ингээд бага хэмжээгээр ч болов үйлдвэрлэл явуулж байсан ба дэлхий дахинд үүссэн нөхцөл байдал Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаа бүрэн зогсож, захиалгын ажил орж ирээгүй, өнөөдрийн байдлаар ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа болно. Нэхэмжлэгч нь манай .........................ХХК-ийн ............хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд үүссэн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 20 оны дугаар сарын өдөр  ОНӨААТҮГ-тай Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ байгуулан ...........төгрөгийг зээлсэн ба уг мөнгө нь үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулалтын дагуу бүрэн ашиглагдсан юм. Дээрх нөхцөл байдлын улмаас компани нь үйл ажиллагаа явуулаагүй тул ямар нэгэн орлого олоогүй гэрээний 9-р зүйлд заасан хүндэтгэн үзэх нөхцөл байдал буюу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэхэд төлөвлөгдөөгүй эрсдэл үүссэнийг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл ........ төгрөг, зээлийн хүү ..........төгрөг, нийт ............төгрөгийн хэмжээнд маргаангүй ба хугацаа хэтэрсэн алдангид тооцсон .................... төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн өмгөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал үндсэн зээл, зээлийн хүүн дээр маргахгүй. Харин нэхэмжлэгч алдангид нэхэмжилсэн ............... төгрөгийн 50 хувиас чөлөөлье гэсэн боловч үлдэх 50 хувийг хариуцагчийн зүгээс төлөх боломжгүй байна. Нэгдүгээрт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрдугаарт гэрээг хуулийн дагуу тайлбарлавал  оны дугаар сарын  ны өдөр ...... сарын хугацаатай буюу  оны дугаар сарын -ны өдөр дуусахаар зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний 6.2-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаар алданги тооцох эрх үүснэ гэж тайлбарлана. Бид алдангийн хэмжээг 17 хоногийн хугацаагаар тооцвол алдангиас .......... төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссан гэдэг нь 20 оны  дугаар сарын -ны өдрөөс хойш хугацааг тооцно. Хугацаан дээр тохирвол маргах зүйлгүй. Дуусгавар болсон хугацаанаас хойш алданги тооцуулна. Миний хувьд хууль зүйн талаас нь гаргалгаа гаргаж эвлэрэх санал тавьж байгаа болохоос хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй тул шууд эвлэрэх, хүлээн зөвшөөрөх эрх хэмжээ байхгүй. Уг зээл нь банк болон түүнтэй адил эрх бүхий байгууллагаас олгож байгаа зээлийн хэлбэр биш учир шүүхэд хандах хүртэл хугацаагаар үүргийн гүйцэтгэл тоолох хугацаа зогсоно гэж тайлбарлаж байгаа. Зээлдэгчийн үүрэг болох тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т Зээлдэгч нь зээлийн төлбөрөө бүрэн төлнө, төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ. гэж заасан. Харин зээлийн гэрээний хугацаа гэдэг нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа 48 сар, 6.2-т зааснаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тооцоход хугацаа хэтэрснээс хойш шүүхэд хандах хүртэлх 17 хоногоор бодоход .................төгрөг дээр маргаан байхгүй тул алдангид илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт зааснаар хариуцагч ........................ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл ............. төгрөг, зээлийн хүү ...............төгрөг, алданги ..... төгрөг, нийт ....................... төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......... ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн ....................төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,015,809 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч ......................... ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: Тухайн зээлдэгч буюу хариуцагч нь  оны дугаар сарын -ны өдөр     тоот зээлийн гэрээний дагуу 20 оны  дугаар сарын -ыг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж зөвхөн хүүгийн төлбөрийг графикийн дагуу 20 оны -ээс .....дугаар саруудад төлж барагдуулсан. Харин 20 оны   дүгээр сарын -оос зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлж барагдуулж эхлэх гэрээний дагуу гэрээний үүргийг биелүүлээгүй ба нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Бидний тооцоолсноор зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөгдөөгүй хоног  оны  дүгээр сарын -оос 20 оны ... дүгээр сарын -ыг хүртэл  хоног, 20 оны дүгээр сарын -оос 20 оны  дугаар сарын -ыг хүртэл ............. хоног байна. Иймд тус зээл, зээлийн хүүгийн төлөгдөөгүй хоног нийт ............ хоног гэж тооцоход алдангийг .................. төгрөг гэж тооцсон. Гэхдээ бид энэ тооцооллыг хийж анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа тухайн тооцооллын үнийн дүн баримтлаагүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэснийг үндэсдэн үндсэн зээл ...............төгрөг, зээлийн хүү  төгрөг, нийт  төгрөгийг төлөгдөөгүй үнийн дүн гэж үзээд 50 хувиас хэтрүүлэхгүй гэсний дагуу тухайн төлбөрийн 50 хувь болох .........төгрөгийн алданги тооцож хүргүүлсэн болно. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа зээл, зээлийн хүүгийн хугацаа хэтэрсэн хоногийг 17 хоногоор тооцон шалтгаан үндэслэлээ тайлбарлаагүй, зээл, зээлийн хүүгийн төлөгдөөгүй үнийн дүнгийн алдангийг 17 хоног болгож багасган тооцсоноор манай байгууллагад..................төгрөгийн алдагдал, төлбөрийг багасгаж тооцсоноор улсын тэмдэгтийн хураамжийн зөрүүгээр байгууллага давхар хохирох нөхцөл бүрдэж байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 111 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны  төлөөлөгч О.Б-ын давж заалдах гомдлын дагуу түүнд заасан асуудлаар хязгаарлалгүй .......................ОНӨААТҮГ-ын “Үндсэн зээлийн төлбөр  төгрөг, зээлийн хүү төгрөг, алданги  төгрөг нийт  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, “.......” ХХК-д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

3. Зохигчид нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл  төгрөг, зээлийн хүү төгрөг нийт  төгрөгийн талаар маргаагүй.

4. Харин нэхэмжлэлийн зарим шаардлага болох алданги........төгрөгөөс хариуцагч гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн .......хоног буюу ......... төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад үнийн дүнгийн талаар маргаж байгаа болно.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн гэрээ, сар бүрийн үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь, төлбөрийн даалгаврууд, харилцагчийн гүйлгээнүүд, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17/02 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-6-12 тал/

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлйин 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус зааснаар  хүүтэй зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Зээлийн гэрээний харилцаа үүссэнээр зээлдүүлэгч ......төгрөгийг .... сарын хугацаатай, жилийн ............хувийн хүүтэйгээр зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх ба зээлдэгч шилжүүлэн авсан төгрөгөө сар бүрийн үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт заасан төгрөгөө буцаан өгөх  үүрэгтэй. Зээлдэгч зээлийн гэрээнийхээ энэ үүргийг  зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч  зээлдэгч буюу хариуцагчаас шаардах эрхтэй. 

8. Анхан шатны шүүх талуудын хоорондох зээлийн гэрээнээс үүссэн маргааны зүйлийг  тодорхойлж, эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч, нэхэмжлэгчийн алданги төлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хангах ёстой байтал түүний зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

8.1 Зээлдэгч “..................” ХХК нь сар бүрийн үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн хүүгийн төлбөрийг  оны дүгээр сарын ээс энэ оны  дүгээр сарын -ыг хүртэл, үндсэн зээл, түүний хүү  20 оны  дүгээр сарын -аас 20 оны  дугаар сарын -ийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул зээлийн гэрээний 6.2-т “зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсоны дагуу хариуцагч үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй.

8.2 Хариуцагч “............” ХХК нь зээлийн гэрээний үндсэн хугацааны дотор сар бүрийн хэлэлцэн тохиролцсон үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар 3 жил гаруй үндсэн зээл, зээлийн хүү төлөөгүй учир ........... ОНӨААТҮГ нь зээлдэгчийн хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцоход үнийн дүн нь үндсэн зээл, зээлийн хүүгээс хэд дахин давж гарсан тул  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу үндсэн зээл ......төгрөг, зээлийн хүү .....төгрөг нийт ....... төгрөгийн 50 хувь болох ...........төгрөгийн алдангийг хариуцагчаас нэхэмжилсэн нь хуульд нийцсэн.

9. Иймд нэхэмжлэгч “...." ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “........” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр .... төгрөг, зээлийн хүү  төгрөг, алданги төгрөг нийт .................төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "..........." ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сүхбаатар проимпекс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,343,930  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “........"-д ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "........" ОНӨААТҮГ-ын хууль ёсны  төлөөлөгч О.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр шийдвэрт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

1.1 Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “...." ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл  төгрөг, зээлийн хүү  төгрөг, алданги  төгрөг, нийт  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “...." ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид нэхэмжилсэн ............... төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “.................” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр  төгрөг, зээлийн хүү  төгрөг, алданги  төгрөг нийт ...................... төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.........."-д ОНӨААТҮГ-т олгосугай” гэж өөрчилсүгэй.   

1.2 Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,015,809 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "......" ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,343,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “..................................” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,343,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “.........." ОНӨААТҮГ-т олгосугай” гэж өөрчилсүгэй.

Хоёр. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “.............." ОНӨААТҮГ-ын хууль ёсны  төлөөлөгч О.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

Дөрөв. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.БААТАРСҮХ

                                     ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА

                                                                               С.ОЮУНТУНГАЛАГ