| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00501/И |
| Дугаар | 137/ШШ2026/00483 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 137/ШШ2026/00483
2026 06 05 137/ШШ2026/00483
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т… ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 860,990.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч 2026 оны 04 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У… хот, С… дүүрэг, …-р хороо, С-ын талбай-02, Сентрал тауэр, 08 давхарт байрлах, Т.. ББСБ ХХК /ХХД: …, РД:…, утас:…/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Ж… С… нь Т… ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024.12.11-ний өдөр 1276719 тоот Т… кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т… аппликейшнээр дамжуулан авах үйлчилгээ худалдан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 1276719 тоот Т… кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 498,300 төгрөг, үндсэн хүүнд 306,808.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 45,581.85 төгрөг, шимтгэлд 1,300 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 860,990.72 төгрөгийг хариуцагч Ж-айн С-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д… аймгийн З… сумын …-р баг хасын … тоотод оршин суух, Д… овогт Ж-айн С… /РД: …, утас: …/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ж.С миний бие Т… ББСБ ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 860,990.72 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т… ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 860,990.72 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.С нь зээлийн гэрээний үүрэг 860,990.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т… ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 860,990.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.С нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,213.78 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 12,606.89 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 12,606.89 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Ж.С нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б