Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2026/00535

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэлтэй хариуцагч Л.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч 2026 оны 06 сарын 02-ны ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот Х дүүрэг ...-р хороо, Б хорооллын ...-р байр ... тоотод оршин суух Ц овогт Г.Х /РД: ...., утас: ...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Х  /........../ нь З сумын иргэн Л.С 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар 19-ний өдөр охин М дансаар 1,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг аман гэрээгээр зээлдүүлсэн бөгөөд одоо болтол авч чадаагүй учраас нэхэмжилж байна. Иймд гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д аймгийн З сумын .-р баг ....., тоотод оршин суух, А овогт Л.С /РД: ......., утас: ........./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л.С миний бие нь Г.Х ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн үнийн дүн болох 4,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэлтэй хариуцагч Л.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.С нь зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэлтэй хариуцагч Л.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.С нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 39,475 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 39,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Л.С нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Э.БОЛОРМАА