| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00658/И |
| Дугаар | 137/ШШ2026/00550 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2026/00550
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.А холбогдох 2,249,937.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч 2026 оны 06 сарын 02-ны ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг .-р хороо, ......, ..... тоотод байрлах Х ХХК /ХХД: ........, РД: ......., утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.А нь 2023 оны 02 дүгээр сарын 07-ны өдөр ....... тоот зээлийн гэрээ байгуулан 4,044,850.00 төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.78% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Ш.А нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 618 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ш.А барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл: 1,349,264.24 төгрөг, үндсэн хүү: 767,056.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 124,616.27 төгрөг, нийт: 2,249,937.12 /66/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний "7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулснаар гэрээг дуусгавар болсонд тооцно" гэж заасан байна. Талууд гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мөн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэлжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 24 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа тул гэрээг цуцалж, гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна. Иймд Ш.А ......... тоот зээлийн гэрээний дагуу үүссэн 2,249,937.12 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын .-р баг Э гудамж, .. тоотод оршин суух, М овогт Ш. А /РД: ........, утас: ......../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ш.А миний бие нь Х ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,249,937.12 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2026 оны 06 сарын 30-ны өдөр 1,124,968.56 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 1,124,968.58 төгрөгөөр төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ш.А нь нэхэмжлэлийн шаардлага 2,249,937.12 төгрөгийг 2026 оны 06 сарын 30-ны өдрөөс 2026 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хоёр хуваан төлөхөөр тайлбар ирүүлсэнтэй танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байх ба татгалзах зүйлгүй. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.А холбогдох 2,249,937.12 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.А нь нэхэмжлэлийн шаардлага 2,249,937.12 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2026 оны 06 сарын 30-ны өдөр 1,124,968.56 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 1,124,968.58 төгрөгөөр төлж барагдуулахаар хариу тайлбараа өгсөн. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ
1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.А холбогдох 2,249,937.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.А нь 2 сарын хугацаанд буюу 2026 оны 06 сарын 30-ны өдөр 1,124,968.56 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдөр 1,124,968.58 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,805 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 25,402.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 25,402.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч Ш.А нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА