| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00348/И |
| Дугаар | 157/ШШ2026/00355 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 157/ШШ2026/00355
2026 06 02 157/ШШ2026/00355
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Хбанк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Эд холбогдох “3,595,637.73 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч авч, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хбанк" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б овогтой Эн нь ХБанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 07 сарын 09-ний өдөр 1430089103 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,443,799.10 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 07 сарын 09-ний өдөр зээлдэгч Б.Эы ХБанк дахь 5005690237 тоот дансанд 10,443,799.10 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430089103 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2026 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй 33 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 3ээлийн гэрээний үүрэгт 2026 оны 05 сарын 18-ны байдлаарх 3,595,637.73 төгрөгийг Б.Эаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Х овогт Бы Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Х банкнаас зээл авсан. Үлдэгдэл 3,595,637.73 төгрөгийг төлөх нь үнэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Хбанк” ХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,595,637.73 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Э нь 3,595,637.73 төгрөгийг “Хбанк” ХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №1430089103 дугаартай зээлийн гэрээ, дансны хуулганууд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,595,637.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,595,637.73 (гурван сая таван зуун ерэн таван мянга зургаан зуун гучин долоон төгрөг, далан гурван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасан.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,480 төгрөгийн тавин хувь 36,240 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,240 төгрөгийг, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 36,240 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хбанк” ХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хбанк” ХК-ийн нэхэмжилсэн 3,595,637.73 (гурван сая таван зуун ерэн таван мянга зургаан зуун гучин долоон төгрөг, далан гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Э нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,480 төгрөгийн тавин хувь 36,240 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,240 төгрөгийг, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамж 36,240 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хбанк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР