Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 157/ШШ2026/00356

 

   2026          06          02                                   157/ШШ2026/00356

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бт холбогдох “1,217,615.93 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн хууль эрсдэлийн удирдлагын газрын захирал П.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2025 оны 7 сарын 21-ний өдөр L1000150389 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 7827753979 зээлийн дансны дугаартай, 828,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5945032169 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 4 сарын 23-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2025 оны 8 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 828,000 төгрөг

- Шимтгэл: 16,560 төгрөг

- Үндсэн хүү: 309,921.54 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 54,634.39 төгрөг

- Нийт: 1,209,115.93 төгрөг

Иймд зээлдэгч Б.Бээс үндсэн зээлийн төлбөрт 828,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 309,921.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,634.39 төгрөг, шимтгэл 16,560 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 1,217,615.93 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б овогт Б-ынБшүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 1,217,615.93 төгрөгийг тухайн байгууллагаас авсан нь үнэн. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа учир тодорхой хугацаанд хуваан төлнө. Маргаж, татгалзах зүйл байхгүй болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,217,615.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь 1,217,615.93 төгрөгийг “П ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн L1000150389 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, хариуцагчийн зээлийн дансны хуулга, нотариатын төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,217,615.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

 

  Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,217,615.93 (нэг сая хоёр зуун арван долоон мянга зургаан зуун арван таван төгрөг, ерэн гурван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,773 төгрөгийн тавин хувь 16,886 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,886 төгрөгийг, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамж 16,886 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,217,615.93 (нэг сая хоёр зуун арван долоон мянга зургаан зуун арван таван төгрөг, ерэн гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,773 төгрөгийн тавин хувь 16,886 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,886 төгрөгийг, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамж 16,886 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-нд  олгосугай..

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР