Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2026/02013

 

 

 

 

 

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2026/02013

Орхон аймаг

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан ***** орон сууцыг нэхэмжлэгч Б.*******, охин О.*******, хүү О.******* нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б.*******гаас 17,483,540 /арван долоон сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж хариуцагч Э.******* олгож, уг орон сууцыг нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшилд шилжүүлж өгөхийг хариуцагч Э.******* даалгаж, банкны орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөр 24,959,366 төгрөгийг нэхэмжлэгч Б.******* хариуцаж үргэлжлүүлэн төлж дуусгахыг мэдэгдсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э. улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулсан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар хариуцагч Э. шинжээчийн зардал 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ