| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00373/И |
| Дугаар | 157/ШШ2026/00357 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2026/00357
2026 06 03 157/ШШ2026/00357
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-д холбогдох “5,588,673.88 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б овогтой О нь 2023 оны 6 дугаар сарыи 17-ны өдөр ТО-СТГ/2023-124397 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 3,405,900 төгрөгийн зээлийг нэг сарын 3.1800000000000002 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Зээлдэгч Бовогтой О нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 842 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5 зүйл Гэрээний нийт үнийн дүн нь түрээсийн төлбөр болон түүний нийт хүүг багтаасан дүн байна. Түрээсийн төлбөр нь түрээсийн зүйлийг худалдан авах, тээвэрлэх, ашиглалтад оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарсан зардал болон холбогдох татвар хураамж шимтгэлийг тооцсон дүн байна
2.1 Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байх бөгөөд түрээслэгч түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлөх хүртэл талууд түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргахгүй.
2.3 Түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлсөнөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжинэ гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл түрээсийн нийт төлбөр дотор эд зүйлийн үнэ багтаж байгаа нь энэхүү заалтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар түрээслэгч тал түрээсийн эд зүйлийг эзэмшиж ашиглаж байгаа ба гэрээний хугацаа дууссан хэдий ч өөрийн эзэмшилд ашиглалтлаа байлгасан ашигласан, түрээслүүлэгч талд түрээсийн эд зүйлийг буцаан өгөөгүй болох нь тоггоогдож байгаа тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан хэдий ч хугацаагүйгээр үргэлжилж байгаа тул шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний дагуу үүссэн үүргийг бүхэлд нь шаардаж байгаа болно.
Иймд түрээслэгч Бовогтой Оээс 2024 оны 1 сарын 10-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сар хүртэлх 5,588,673.88 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Бовогт Батмөнхийн О шүүхэд гаргасан тайлбартаа: “Х ХХК-ийн 5,588,673.88 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээ /лизинг/-ний үүрэгт 5,588,673.88 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.О нь 5,588,673.88 төгрөгийг “Х” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №ТО-СТГ/2023-124397 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,588,673.88 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,588,673.88 (таван сая таван зуун наян найман мянга зургаан зуун далан гурван төгрөг, наян найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,369 төгрөгийн тавин хувь 52,184 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,184 төгрөгийг, хариуцагч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамж 52,184 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 5,588,673.88 (таван сая таван зуун наян найман мянга зургаан зуун далан гурван төгрөг, наян найман мөнгө) төгрөгийг хариуцагч Б.О нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,369 төгрөгийн тавин хувь 52,184 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 52,184 төгрөгийг, хариуцагч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамж 52,184 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.О нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР