| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00366/И |
| Дугаар | 157/ШШ2026/00359 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2026/00359
2026 06 03 157/ШШ2026/00359
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А-д холбогдох “10,875,402.01 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн ууль эрсдэлийн удирдлагын газрын захирал П.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.А нь манай компанитай 2024 оны 2 сарын 7-ний өдөр L32904828 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 780304222900 зээлийн дансны дугаартай, 2,300,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5951136251 банкны тоот дансанд;
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 7100669663 зээлийн дансны дугаартай, 1,940,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 11 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.7 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5951136251 банкны тоот дансанд;
2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 7100936958 зээлийн дансны дугаартай, 5,550,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5951136251 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 4 сарын 23-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 2,069,999.06 төгрөг,
- Шимтгэл: 51,749.98 төгрөг,
- Үндсэн хүү: 288,211.92 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү: 43,350.89 төгрөг,
- Нийт: 2,453,311.85 төгрөг,
2. 2025 оны 11 дүгээр сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,919,999.03 төгрөг,
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 210,200.43 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү: 3,222.86 төгрөг,
- Нийт: 2,133,422.32 төгрөг,
3. 2025 оны 3 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 5,489,422.42 төгрөг,
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 786,145.43 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү: 6,599.99 төгрөг,
- Нийт: 6,282,167.84 төгрөг,
Иймд зээлдэгч М.Аээс үндсэн зээлийн төлбөрт 9,479,420.51 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,284,557.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,173.74 төгрөг, шимтгэл 51,749.98 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг, нийт 10,875,402.01 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б овогт М-ын Алтансүх шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие П ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 10,875,402.01 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“П ББСБ” ХХК нь хариуцагч М.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,875,402.01 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.А нь 10,875,402.01 төгрөгийг “П ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн L32504028 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, хариуцагчийн зээлийн дансны хуулганууд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,875,402.01 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,875,402.01 (арван сая найман зуун далан таван мянга дөрвөн зуун хоёр төгрөг, нэг мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,956 төгрөгийн тавин хувь 94,478 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 94,478 төгрөгийг, хариуцагч М.Аээс улсын тэмдэгтийн хураамж 94,478 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 10,875,402.01 (арван сая найман зуун далан таван мянга дөрвөн зуун хоёр төгрөг, нэг мөнгө) төгрөгийг хариуцагч М.А нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,956 төгрөгийн тавин хувь 94,478 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 94,478 төгрөгийг, хариуцагч М.Аээс улсын тэмдэгтийн хураамж 94,478 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-нд олгосугай..
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР