Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 144

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт С.Ө-д холбогдох эрүүгийн 1826002180162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/233 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, ******* овогт С.Ө

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Бор овоо” гэх газар хохирогч З.М-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... З.М-н мэдүүлэг нь эхнээсээ зөрүүтэй байгаа. Мөрдөгч хэргийг шалгахгүй их удсан. Улмаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга Ганбат хурандаа дээр энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгөөч гэж орсон. Гараа зангидаж байгаад цохьсон зүйл байхгүй. Ноцолдож байгаад газар унаад өнхөрч байхад гэмтэл авсан байх боломжтой. Маргалдаж байхад улсын начин Б.С-н нэрийг барьж намайг дарамталсан. Тэрнээс болж ийм асуудал болсон...” гэв.

Хохирогч З.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 цагаас 16 цагийн үед ******* сумын 1 дүгээр багийн “Бор овоо” гэх газар малын бэлчээр дээр мотоцикль унаад малаа туугаад, манай дүү цагаан өнгийн Портер машинаар малаа ачаад явсан. Тэгээд үлдэгдэл малаа бэлчээр дээрээс туух гээд байж байтал С.Ө эхнэртэйгээ ирсэн. С.Ө надаас “...машинтай хүмүүс хэн бэ...” гэж асуухад би манайхан байгаа юм аа гэсэн. Тэгээд С.Ө “...чи яасан том пизда вэ...” гээд мотоциклиосоо буугаад намайг багалзуурдаад татаж унагаад нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би нүүр лүү өшиглөхөөр нь би доошоо хараад хэвтэхэд миний дээрээс дэвссэн. Тэр үед би ухаан санаа балартаж, хамар амнаас цус гарсан. Тэгээд эхнэр нь хүн аллаа гээд Ө-г чирээд аваад явсан. ... Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10, 12 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр С.Ө бид хоёр эм хонь, сувай хонинууд нийлэх гээд байхыг хараад мотоцикльтой хамт явж байтал сувай хонины цаад талын захад цагаан өнгийн ачааны машин, 1 мотоцикль харагдсан. Манай нөхөр отрын хүмүүс байх гээд нөхөр бид хоёр малаа асуухаар мотоцикльтой очих гээд явж байтал машин нь яваад өгсөн. Тэгээд мотоцикльтой хүний ойролцоо дөхөж очоод манай нөхөр хэлэхдээ нутгийн М байна гэхээр нь би М гэдэг нь хэн юм гэхэд З-н хүүхэд гэж хэлэхээр нь мэдсэн. Манай нөхөр М гэдэг хүнтэй олон жил уулзаагүй хүн байна, ямар сонин хүн бэ сайн хаваржиж байна уу гэхэд М гэдэг хүн дуугарахгүй байсан. М гэдэг хүн согтуу байсан. Манай нөхөр саяны явсан машин хэн бэ гэж М гэдэг хүнээс асуухад чамд хамаагүй, би л байна гээд нөхөр бид хоёрын зүг нулимчихаад бохио зажлаад зогсоод байсан. Манай нөхөр монгол хүн байна, хүн мэнд ус мэдэж байхад юундаа хэгжүүрэхээд байгаа юм гэхэд М нь манай нөхрийг “...чи энэ хавьдаа танхай гэсэн биздээ, чам шиг танхай амьтантай мэндэлж яадагийн...” гэж хэлсэн. ... М мотоциклиосоо буугаад мотоциклио газар хажуугаар нь харуулж тавьчихаад газраас чулуу аваад нөхөр бид хоёр рүү шидсэн боловч бид бултаад чулуунд оногдоогүй. М газраас дараагийн чулуугаа авах гээд тонгойж байх хооронд манай нөхөр намайг мотоциклиосоо хурдан буу гэхээр нь түрүүлж буусан. Манай нөхөр мотоциклио газар шууд хаяад М дээр гүйж очоод газраас чулуу аваад эргэх хооронд чулуутай гарыг нь барьж амжсан. Манай нөхөр М-н баруун гарт байсан чулуутай гарыг тавиулах гэж гартай нь ноцолдож байгаад Мөнхбаатар доор нь ороод, манай нөхөр дээр нь гараад давхар унаад тэр хоёр 2-3 удаа хамт өнхөрсөн. ... Мөнхбаатар шал согтуу байсан. Гэхдээ өөрийнхөө үйлдлийг мэдэхээр байсан...” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч З.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна 16 цагийн орчим манай дүү М нь С.Ө-д зодуулсан гээд орж ирсэн. М-н зүүн талын шанаа, зүүн уруулын орчим хавдчихсан орж ирсэн. Би сумын эмнэлэгт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед ******* сумын 1 дүгээр багийн “Бор овоо” гэх газар хүнд зодууллаа гэх дуудлага орж ирсэн. Тэгээд би жолооч О-той очиход М гэдэг хүн ухаан санаа эрүүл нүүр нь шалбарсан, дагз нь бага зэрэг хавдартай байсан. Тэгээд би үзээд эм уулгаж өвчин намдаах тариа хийгээд манай эмнэлгийн унаанд суугаад сумын төв дээр буусан. Намайг үзэхэд бага зэрэг согтуу байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №310 дугаартай: “... З.М-н биед дээд эрүүнд 2 дугаар шүд сулрал гэмтэл, зүүн хацар ясны урд ханын хугарал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар

сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар
гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Ө-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-63, 69, 71-74 дүгээр хуудас/

Хохирогч З.М-н №3227 дугаартай өвчний түүх /хх-ийнн 76-92 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ө-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ө-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Бор овоо” гэх газар хохирогч З.М-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.Ө мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.М-н “... шүүгдэгч С.Ө-д зодуулсан талаараа...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 9-10, 12/, гэрч Б.Н-н “... Шүүгдэгч С.Ө, хохирогч З.Мр нарыг зодолдсон талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 24-25/, Гэрч З.М-н “... Хохирогч З.М нь шүүгдэгч С.Ө-д зодуулсан гээд орж ирсэн. М-н зүүн талын шанаа, зүүн уруулын орчим хавдчихсан, би сумын эмнэлэгт дуудсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 26-27/, гэрч Б.С-н “... Хохирогч З.М гэдэг хүн ухаан санаа эрүүл нүүр нь шалбарсан, дагз нь бага зэрэг хавдартай байсан. Тэгээд би үзээд эм уулгаж өвчин намдаах тариа хийгээд манай эмнэлгийн унаанд суугаад сумын төв дээр буусан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 30-31/, шүүгдэгч С.Ө-н үйлдлийн улмаас хохирогч З.М-т хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №310 дугаартай дүгнэлт. /хх-ийн 35/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/, хохирогч З.М-н №3227 дугаартай өвчний түүх /хх-ийнн 76-92/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт С.Ө-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч С.Ө-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалгаалсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Ө-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2.160.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч С.Ө-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт С.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт С.Ө-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Ө-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2.160.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.