| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00390/И |
| Дугаар | 157/ШШ2026/00366 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2026/00366
2026 06 04 157/ШШ2026/00366
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-од холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 2,333,219.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б-ийн Г нь зээлийн гэрээний үүргийг 176 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7112234729 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,320,219.18 төгрөг, нотариатын төлбөрт 13,000 төгрөг, нийт 2,333,219.18 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч Э овогт Б-ийн Г шүүхэд гаргасан тайлбартаа: “А ББСБ-ын 2,333,219.18 төгрөгийн мөнгөн дүнг төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь хариуцагч Б.Г-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,333,219.18 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Г- нь 2,333,219.18 төгрөгийг “А ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан “А ББСБ” ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Р0206425 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн цахим худалдан авалтын гэрээ /Факторинг/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,333,219.18 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,333,219.18 (хоёр сая гурван зуун гучин гурван мянга хоёр зуун арван есөн төгрөг, арван найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,282 төгрөгийн тавин хувь 26,141 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 26,141 төгрөгийг, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 26,141 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,333,219.18 (хоёр сая гурван зуун гучин гурван мянга хоёр зуун арван есөн төгрөг, арван найман мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Г- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 52,282 төгрөгийн тавин хувь 26,141 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 26,141 төгрөгийг, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 26,141 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Г- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР