Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2026/00378

 

    2026         06          10                                    157/ШШ2026/00378

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Э" ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Зд холбогдох “2,098,778 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э" ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.З нь Бор-Өндөр УБҮйлдвэрт 00 дүгээр байрны 48 тоот байрны ашиглалтын зардал болох 2025 оны 03 сараас 2026 оны 05-р cap дуустал 1,399,185 төгрөг, мөн уг хугацаан дахь алданги 699,593 төгрөг, нийт 2,098,778 төгрөгийг Уулын баяжуулах үйлдвэрийн IBAN590034 данс Төрийн банк 320000207580 тоот дансанд тушааж өр авлагыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Новогт Б-ын З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие 2,098,778 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э" ТӨҮГ нь хариуцагч Б.Зд холбогдуулан гэрээний дагуу үүссэн орон сууцны ашиглалтын зардал 2,098,778 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.З нь 2,098,778 төгрөгийг “Э" ТӨҮГ-т төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 41 дүгээр байрны 48 тоотын орон сууцны тооцоо, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Дулаан, эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,098,778 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,098,778 (хоёр сая ерэн найман мянга долоон зуун далан найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,530 төгрөгийн тавин хувь 24,265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,265 төгрөгийг, хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамж 24,265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э" ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э" ТӨҮГ-ын нэхэмжилсэн 2,098,778 (хоёр сая ерэн найман мянга долоон зуун далан найм) төгрөгийг хариуцагч Б.З нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,530 төгрөгийн тавин хувь 24,265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 24,265 төгрөгийг, хариуцагч Б.Згаас улсын тэмдэгтийн хураамж 24,265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э" ТӨҮГ-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.З нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                 

 

 

 

 

ШҮҮГЧ                         Р.БАТБАЯР