Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 145

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт А.Д-д холбогдох эрүүгийн 1826002180160 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт А.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 23-11 тоотод иргэн Б.Х-н зүүн нүдэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим манай нөхөр, хадам ах Д нарын хамт хадам аавын гэрийг хөдөө гаргах гэж аймгийн төв орж ирсэн. Хадам ах Д нь нүүлгэхээс өмнө гэртээ нэг шил архи ганцаараа уугаад согтчихсон байсан. Гэр ачаалах машин орой 20 цагийн үед ачаад маргааш өглөө эрт явъя гэж ярьж байсан. Би тэгвэл маргааш өглөө ачъя, хүн бүл байхгүй байна гээд утсаар ярьж байхад хадам ах би яръя гээд утас булаацалдаад байсан. Би согтуу болохоор нь яах юм гэж бодоод хэрэггүй гэсэн чинь утас булааж авах гэж байгаад миний нүд рүү гараараа цохиод авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Жолоочтой ярьж байсан яриаг сонсоод би яръя гээд байхад нь утсаа өгөөгүй юм тэгсэн түүнээс л болсон байх гэж бодож байна. Тэрнээс бол бид 2-т хэрэлдэж маргалдах ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. ... Нэг л удаа гараараа миний зүүн талын нүдний хэсэгт цохисон. Өөрөөр цохиж зодоогүй. ... Миний хөл, гар хэсгийн судас жаахан хүнд юм хийхээр л хагараад байдаг юм зүүн гарын шууны дотор талд байгаа цус хуралт гэмтэл бол тухайн үед үүссэн гэмтэл биш өмнө нь үүссэн байсан гэмтэл байгаа юм. Шинжээч эмчид үзүүлэхэд би хэлж тайлбарласан боловч шинжээч эмчийн дүгнэлтэнд тусгасан байсан..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6, 8-9, 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Д-н холбогдогчоор өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зах гарч жоохон ноолуур өгөөд буцаад нэг шил Харзтай архи аваад ээжийн гэрт ирсэн. Авчирсан архи ганцаараа уугаад бэр хүүхэнтэйгээ нүүдлээс болоод маргалдаад бэр хүүхний нүд рүү нь гараараа цохисон. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч А.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед эхнэр Хажидмаа, ах Д нарын хамт аавын гэрийг хөдөө нүүлгэх гэж ирсэн. Би ах, эхнэр хоёрыг 6 дугаар багийн 23-11 тоот хашаан буулгачихаад машинаа янзлуулахаар явсан. 21 цагийн үед намайг эргээд ирэхэд аавын гэрийг

буулгачихсан манай эхнэр Хажидмааг ах Дагвасүрэн цохиод нүдийг нь хавтгаад
бага зэрэг хөхөрчихсөн байсан. Би юу болсон талаар асуухад аавын гэрийг маргааш
нүүлгэнэ, өнөөдөр нүүлгэнэ гээд хэрэлдээд тэрнээсээ болоод манай эхнэрийн нүд
рүү цохисон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаартай: “...Б.Х-н биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, салстад, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 18 дугаар хуудас/.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Д-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Д-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 23-11 тоотод иргэн Б.Х-н зүүн нүдэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүгдэгч А.Д-н мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Х-н “...2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч А.Д-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 6, 8-9, 21-22/, шүүгдэгч А.Д-н холбогдогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч А.А-н “... 21 цагийн үед намайг эргээд ирэхэд аавын гэрийг буулгачихсан манай эхнэр Х-г ах Д цохиод нүдийг нь хавтгаад бага зэрэг хөхөрчихсөн байсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 25-26/, шүүгдэгч А.Д-н үйлдлийн улмаас Б.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 356 дугаартай дүгнэлт. /хх-ийн 18/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт А.Д-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Д-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт А.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч А.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.