Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 222/МА2022/00002

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

  

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн оны  дугаар сарын -ны өдрийн    дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Б.О-ийн “худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ...... төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх22 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б-тай харилцан тохиролцож, оны  сарын -ны өдөр өөрийн эзэмшлийн өвс боогч машин, чирдэг тракторын хамт нийт ..... өгрөгөөр худалдаж,*******, худалдан авах гэрээг байгуулан урьдчилгаа .......төгрөгийг авч, үлдэгдэл ......төгрөгийг оны  сарын -ны өдөр гэрээний дагуу авахаар тохиролцсон. Гэтэл Д.Б нь гэрээний үүргийн дагуу тогтоосон хугацаандаа үлдэгдэл ........ төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд мөнгөө нэхэж удаа дараа 3 жил орчим, өнөөдрийг хүртэл шаардсан боловч гар утсаа авахгүй, авсан ч мөнгө өгөхгүй, заргалдаад шүүхдээд аваарай гэх мэт зүйл ярьж, доромжилж, заримдаа утсаа авсан ч ярихгүй зугатааж байгаа бөгөөд20 оны 9 сард өөрийнх нь гэрийн хаягаар Улаанбаатар хотоос хайж очсон боловч, Д.Б гэртээ байхгүй, эхнэр хүүхэд нь байсан бөгөөд гэрээний төлбөрөө төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүрэг биелэгдэхгүй байна. Иймд Д.Б-аас*******,******* авах гэрээний үүрэгт ....... төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Б гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд, шүүх хуралдаанд ч гаргасан. Харин түүний өмгөөлөгч нь дүгнэлт хэлэхдээ гэрээг цуцлуулах саналтай гэж байна. Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох, цуцлах нь гэдэг нь эрх зүйн хувьд өөр, өөр асуудал. Өмгөөлөгч нь гэрээг цуцлуулах асуудал ярьж байгаа бол шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байсан байх. Гэвч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа учраас гэрээг цуцлах асуудал яригдахгүй байх гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г, П.М гэх улсуудтай хамтран хадлан хадуулж, өвс авах талаар ярилцсан. Бид анх иргэн Ц.О-тэй17 онд хадлан хадуулж өвс авна гэж харилцан тохиролцож, ........ орчим төгрөг өгч байсан. Гэтэл техник болон хадсан өвсөө аваад 1 жил орчим алга болж, бид ч түүнийг хайж гэр орноор нь очиж, уулзаж, өвсөө авахаар болсон Ц.О нь та нар өвс ачих хүнээ бэлдэж бай одоо асуудалгүй гэхээр нь бид ЗХ-ний ангиас .......... өдрийн .......төгрөгөөр цалинжуулж, ажиллуулахаар болж цэргүүд авчирсан боловч техник эвдэрсэн өвс авах боломжгүй байна гэсэн. Ингээд бид ажлын хөлс болон бусад зардалд ......... төгрөг зарцуулсан байдаг. Дахин бид  оны   сарын   -ны өдөр өвс боогч машин, чирдэг тракторын хамт .......төгрөгөөр авахаар болж*******, худалдан авах гэрээ байгуулан барьцаанд байсан техникийг нь ........ төгрөг төлж авсан. Бид үлдэгдэл ......... төгрөгөө өгөхийн тулд оны сарын -оор......  аймгийн........суманд хадлангийн газар авч, хадлан эхлэхэд техник ажиллахгүй болж ажил зогссон. Бид ч О-д худалдаж авсан техник чинь ажиллахгүй байна, бидний ажил явахгүй боллоо, гэхэд манай Соёл гэдэг ах л янзална гэж хэлээд утасны дугаар өгч, бид ч холбогдож өдрийн 100,******* төгрөгөөр засуулахаар болсон. Соёл гэх хүн нь өөрөө нэг залуутай ирж, 3 хоног ухаад би янзалж чадахгүй юм байна гэж хэлээд хөлсөө аваад бид нараар хүргүүлсэн. Бид удаа дараа О-тэй холбоо барих гээд чадаагүй, арга буюу хажуу хадлангийн хүмүүсийн техникийг ашиглан 1 ширхэг өвсийг 800 төгрөгөөр боолгуулсан. Өөрсдийн боогчгүй болохоор их өвс хадаж чадаагүй. Бид ажилчдын цалин хөлс, хоол унд, түлш, тосны мөнгийг дарахын тулд тухайн техникийг .........төгрөгийн барьцаанд гуйж байж тавьсан. Бидний техник мэдэхгүй байдлыг ашиглан О нь эвдэрхий эд хөрөнгийн доголдолтой хаман боогч зарсан тул*******, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн гэрээг цуцлах саналтай байна гэв.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... оны  дугаар сарын -ны өдрийн ..... дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас ........... төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн ........төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн .......... төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид ........ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б-ын өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан*******-худалдан авах харилцаа үүссэн, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7-д зааснаар тухайн техник хэрэгсэл нь зарагдах үедээ гэмтэл эвдрэлтэй байсан зэрэг хуулийн зөв дүгнэлтийг хийсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй тул ........ төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэжээ. Хариуцагч талаас энэхүү эвдрэл гэмтлийн талаар нэхэмжлэгч талд хэлж байсан, нэхэмжлэгч тал нь тухайн гэмтлийг мэдэж байсан болох нь гэрч Ч.Соёлын мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Энэ бүхнээс харахад талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж болох нь тодорхой байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн  оны ..... дугаар сарын ны өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн зарим шаардлага  болох*******, худалдан авах гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл ........ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, алданги ....... төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.О нь “худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон үнийн үлдэгдэл төлбөр төгрөг, алданги төгрөг, нийт  төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл шүүхэд гаргасныг эс зөвшөөрч, хариуцагч Д.Б нь “өвс хаман боогч машин гэмтэлтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээг цуцална” гэх тайлбарыг өгчээ.

Талуудын маргааны зүйл нь өвс хаман боогч машин анх доголдолтой байсан эсэх талаарх маргаан юм.

Зохигчид оны  дугаар сарын -ны өдөр ...... загварын........ хөдөлгүүрийн дугаартай трактор, ........ ногоон өнгийн өвс боогч машиныг ........ төгрөгөөр*******, худалдан авагч урьдчилгаанд ......... төгрөгийг төлж, үлдэгдэл .......... төгрөгийг оны  дугаар сарын -ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож бичгийн хэлбэрээр үйлдсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Иймээс энэ хэлцэл нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар  талууд гэрээний  гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар талуудын хооронд хүчин төгөлдөр*******, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Тухайн гэрээний харилцаа үүссэнээр  худалдагч өвс хаман боогч машин, чирдэг тракторыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн ба түүнийхээ хэлэлцэн тохиролцсон үнийн үлдэгдлийг гэрээний үүргээ зөрчсөн худалдан авагч буюу хариуцагчаас шаардах эрхтэй. 

Өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх нь хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн6.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, энэ хуулийн5 дугаар зүйлийн5.2.1-д  “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж, талуудын хооронд байгуулсан******* худалдан авах гэрээний 3.2-т “... техникийн төлбөрийг төлж дуусгах хугацаа18 оны 12 сарын-ний өдөр” гэж тус тус зааснаас үзэхэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 

Зохигчдын  хэний талаас хүсэлт гарган гэрчээр асуулгаж байгаагаас шалтгаалан гэрч Ц.Соёл нь “өвс хаман боогч машин хүлээлгэж өгөхөд бүрэн бүтэн байсан” гэх, гэрч Д.Б, Д.А, Я.Г.О нар нь “өвс хаман боогч машин огт ажиллаагүй” гэх мэдүүлгүүд нь харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүхийн “худалдагчаас өвс хаман боогчийг хүлээлгэж өгөхөд эвдэрхий, доголдолтой байсан, гэмтэлтэй байсан учраас алдангийг гаргуулах боломжгүй” гэх дүгнэлт нь буруу байна. /хх-24-28, 50-51, 58-60т/

Худалдан авагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан  эд хөрөнгө хүлээж авах үедээ өвс хаман боогч машины доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.” гэж, энэ зүйлийн 254.7 дахь хэсэгт “Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ.”гэж тус тус заасан хугацааны дотор худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай”  шаардлагуудын аль нэгийг  худалдагчид гаргах, эс зөвшөөрвөл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхээ эдлээгүй нь*******, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хариуцагчийн зүгээс” гэрээг цуцлах саналтай” гэх тайлбарыг сөрөг нэхэмжлэл гэж үзэх боломжгүй.

Талуудын *******, худалдан авах гэрээний 3.3-т  “худалдан авагч нь төлбөрийн тооцоог хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд хоногийн нэг хувийн хүүтэй торгууль төлнө” гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн алданги төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Шүүх талуудын хоорондох*******, худалдан авах гэрээнээс үүссэн маргааны зүйлийг  тодорхойлж, эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, зохигчид мэтгэлзэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ын өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            Хоёр. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 257 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Гурав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.БААТАРСҮХ

                                     ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА

                                                                               С.ОЮУНТУНГАЛАГ