| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0164/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/166 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/166
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
шүүгдэгч Е.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Фарида Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002870209 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Е-ын Е, Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1990 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүү нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БМ**********
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.Е нь “Nissan presage” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчиж засмал зам дээр овоолсон шороог мөргөж онхолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Ен эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Е.Е нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны орой 21-22 цагийн хооронд Толбо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Өлгий сум руу явах засмал замд 1823 БӨА улсын дугаартай “Nissan presage” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтыг зөрчиж засмал зам дээр овоолсон шороог мөргөж онхолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Ен эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Шүүгдэгч Е.Ен мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 05-ны 13 цаг 10 минутын үед аймгийн төвөөс гарч Толбо суманд байгаа Конторбай гэх худ хүний гэрт цайллаганд хадам өвөө Б.Е, өөрийн эхнэр Ж, охин А нарын хамт өөрийн 18-23 БӨА улсын дугаартай машинаар очсон. Тэгээд цай уугаад 21 цагийн үед гарч Өлгий руу явах засмал замд ирж байхад засмал зам дээр овоолсон шороо байсан ба овоолсон шороог мөргөж онхолдсон. Тухайн үед ойролцоогоор 80-90 километр цаг хурдтай явж байсан байх. Би овоолсон байсан шороог дөхөж ирээд хараад хурдаа бууруулах гээд тормоз дарсан бага зэрэг хурдаа хасаж хажуугаар гарах гээд амжилгүй нэг дугуй шороог дайрч онхолдсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Б.Ен мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Толбо суманд байгаа Конторбай гэх худын гэрт хүүхдүүдийн хамт цайллаганд очсон. Тэгээд орой 21 цагийн үе байх Толбо сумын төвөөс манай хүргэн Е.Ен машинаар гарч Өлгий руу явах засмал замаар явж байсан. Би хүүхдүүдтэй юм ярьж сууж байсан. Гэнэт зам дээр байсан овоолсон шороог машин мөргөж давж онхолдсон. Би Улаанбаатр хотод очоод эмчилгээ хийлгэж ирсэн. Одоо биеийн байдал маш сайн эдгэрсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 10 минутын үед аймгийн төвөөс өвөө Е, нөхөр Е, охин Ахтолхын нарын хамт манай нөхрийн машинаар Толбо суманд байгаа Конторбай гэх худын гэрт цайллаганд очсон. Тэгээд орой 21 цагийн үед Толбо сумын төвөөс гарч Өлгий руу явах засмал замд явж байсан ба гэнэт машин тормоз дарж засмал зам дээр байсан овоолсон шороог мөргөж давж онхолдсон. Миний бие болон охины биед ямар нэгэн гэмтэл аваагүй, гомдол саналгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 хуудас/,
- Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 66 дугаар хуудас/,
- Эрүүгийн мөрдөгч, сум хариуцсан цагдаагийн дэслэгч Х.Ж-ийн зам тээврийн ослын талаарх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “...Тухайн осол гаргасан жолооч Е.Е нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх магадлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Мырзабекийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай “...Тус аймгийн толбо сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Ж-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн зам тээврийн ослын талаарх магадлагаа нь үндэслэлтэй байна. Е.Е нь “Nissan Presage” маркийн 1813 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 357 дугаартай “...Иргэн Б.Егийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, дух болон баруун зулайн хэсгийн субдурал зайд шингэнтэй /цус/, дээд эрүү болон нүүр, нүдний аяга, хамрын ясны олон хэсэг болж бяцарсан зөрүү бүхий хугарал, хамрын цус алдалт, дух болон хамрын хэсгийн урагдсан шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэхийг гэмтлийн дараах эдгэрэл эмчилгээ оношилгооноос хамаарч дахин тогтооно. Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр оношинд өөрчлөлт орвол дүгнэлтийг дахин тогтооно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 430 дугаартай “...Иргэн Б.Егийн биед дээд эрүүний яс, баруун талын хацарны яс, нүдний ухархайн яснууд, хамрын яс, духны хөндийн гадна дотно ялтыг хамраасан /Лефорын 2-р хэлбэрийн, 2 талыг хамарсан хугарал/ олон хэсэг болж бяцарсан зөрүү бүхий хугарал, цус алдалт, дух болон хамрын хэсгийн урагдсан шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Е.Е нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Е.Ен үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Прокуророос уг хэрэг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ен эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Е.Е нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдлоо. Иймд шүүгдэгч Е.Ег хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.Ед эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Е.Ен үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Е.Ед хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Е.Ед гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацааг нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.
Шүүгдэгч Е.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч Е.Ед урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Е.Ен иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ