Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 15 өдөр

Дугаар 150

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Ш.А-д холбогдох эрүүгийн 1826002100169 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ял шийтгэлгүй, Боржигин овогт Ш.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Өвөрхангай аймтийн Арвайхээр оумын 6 дугаар багийн 10-04 тоотод хохирогч Л.С-г модон сандлаар цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Л.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед намайг өөрийн гэрт байхад гаднаас Ж орж ирээд “та хэзээ ирсэн юм” гэхээр нь би “сая ирлээ” та нар чинь яагаад араас залгаад байдаг юм бэ, би айлд сууж байхад залгаад байх юм гэсэн чинь Ж “...миний өмнөөс...” “...та энэ гэр орноо харж байна уу үмхийрсэн юм байна...” гэсэн. ... Би “...надад ямар хамаатай юм та нарын байгаа байдал тэр шүү дээ, би ямар сүүлийн хэд хоног гэртээ байсан биш...” гэсэн чинь миний өмнөөс газар байсан модон сандлыг аваад шидсэн. Тухайн сандал нь миний толгойн зулай хэсэгт оносон юм. Тэгээд миний толгой манараад байсан ба би тухайн сандлыг нь орон дээр ойчсон байхаар нь орон дээрээс аваад Ж-н зүүн хөлийн өвдөгний доод хэсэг рүү нь 2 удаа зөөлөн цохисон. Миний өмнөөс сандал руу өшиглөөд байсан ба миний 2 хөл рүү мөн өшиглөөд байсан. Тэгээд би тэрнээс хойшихийг сайн сайн мэдэхгүй байна. Би өөрөө хүн харахад зүгээр байсан мөртлөө тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг санахгүй байгаа. Ж тухайн үед цагдаа дуудаж өгсөн гэж байсан. ...Манай ах дүү нар бол Ж-г, А гэж дууддаг. ... Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

Гэрч Л.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: “...Л.С-д нь миний төрсөн дүү, Ш.А нь миний төрсөн охин. ...Ш.А-г 8 нас хүртэл Ж гэдэг байсан. Бие нь өвдөөд байхаар нь нэрийг нь солиулахдаа А гэдэг нэртэй болсон. Одоо бол А гэдэг нэрээрээ иргэний үнэмлэх авсан. ...А, С-д хонохоор очтол хоорондоо хэрэлдээд, бие биетэйгээ хэрэлдэж, маргалдаад зодолдсон гэж сонссон. Би хөдөө байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №297 дугаартай: “...Л.С-н биед тархи доргилт баруун хацрын төвгөрт /хавдар/ зулгаралттай, зүүн хөлийн гуя, зүүн шилбэ, баруун гуя хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/.

Эд мөрийн баримт хураах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 10 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.А-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-45 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.А-н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.А нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд хохирогч Л.С-г модон сандлаар цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ш.А-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.С-н “... шүүгдэгч Ш.А-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 15-18/, гэрч Л.Ш-н “...шүүгдэгч Ш.А, хохирогч Л.С-д нарыг зодолдсон болохыг сонсон талаар...”өгсөн мэдүүлэг. /хх-ийн 19/, шүүгдэгч Ш.А-н үйлдлийн улмаас хохирогч Л.С-н биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №297 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, Эд мөрийн баримт хураах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 10/, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/ зэрэг болно.

Шүүгдэгч Боржигин овогт Ш.А-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажилгаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ш.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.А-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 хөлтэй улбар шар өнгийн будагтай модон сандалыг устгахыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ш.А-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1.2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4. 36 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Ш.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Ш.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5.Шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 хөлтэй улбар шар өнгийн будагтай модон сандал нэг ширхэгийг устгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй