| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/01543/И |
| Дугаар | 192/ШШ2026/04691 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 192/ШШ2026/04691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, С тоот хаягт байрлах ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол,******* тоот хаягт оршин суух БНХАУ-ын иргэн******* /ПД: /-д холбогдох
960 690 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн*******-д холбогдуулан 960 690 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******* ХХК нь******* ХХК-тай байгуулсан 2025.02.13-ны өдрийн №02/2025 тоот "Шаардах эрх шилжүүлэх" тухай гэрээг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна.******* ХХК нь******* ХХК-тай 2022.11.10-ны өдөр №22/05 дугаартай нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулсан ба тус гэрээгээр******* ХХК нь захиалагч талын нүүрсийг Энержи ресурс ХХК-ийн уурхайн амнаас Говьсүмбэр аймгийн Чойр өртөө болон Төв аймгийн Мааньт өртөөнд тээвэрлэхээр тохиролцсон. Захиалагч болох******* ХХК-иас нүүрс тээвэрлэлтийн гэрээнд заасан төлбөр болох 3 241 041 250 төгрөгийг******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 406171914 тоот дансанд 4 удаагийн гүйлгээр шилжүүлсэн байдаг.******* ХХК нь дээрх нүүрс тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж тээвэрэлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2022.11.23-ны өдөр 960 690 400 төгрөгийг БНХАУ- ын иргэн Тана (Та Na)-ын Худалдаа хөгжлийн банк дахь 471008860 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл******* ХХК-тай 2022.11.10-ны өдөр №2205 тоот Нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан Нүүрс тээвэрлэлтийн гэрээний төлбөрт төлсөн нийт 3 241 041 250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2023.12.13-ны өдрийн №05568 дугаар шийдвэрээр******* ХХК-иас 3 241 041 250 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл,******* ХХК-иас******* ХХК-д шилжүүлсэн 3 241 041 250 төгрөгийн тээвэрлэлтийн ажлын хөлснөөс 2022.11.23-ны өдөр 960 690 400 төгрөгийг БНХАУ-ын иргэн Тана-д шилжүүлсэн боловч ямар нэгэн нүүрс тээвэрлэлт хийгдээгүй бөгөөд Тана (Та а) нь дээрх мөнгөн хөрөнгийг******* ХХК-д буцаан төлөөгүй байдаг. Иймд БНХАУ-ын иргэн Тана (Тa Na)-aac 2022.11.23-ны өдөр шилжүүлсэн 960 690 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч БНХАУ-ын иргэн******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: БНХАУ-ыг иргэн******* би Тагцарам ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Монгол улсад оршин сууж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон арван хүнийг ажлын байраар ханган ажиллаж, амьдарч байна. Одоогоос 4 орчим жилийн өмнө******* ХХК-ийн захирал Л.Бумчимэгтэй харилцан тохиролцож бусдаас Нүүрс худалдан авч БНХАУ-руу нийлүүлэх, түүнтэй холбоотой тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авахаар болсон. Тэгээд******* ХХК нь 406171914 тоот данснаас 960.690.400 төгрөгийг худалдаа хөгжлийн банкны 471008860 дугаартай миний дансанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Дээрх мөнгийг би өөрийн Худалдаа хөгжлийн банкны 471008860 тоот данснаасаа 2023 оны 10-р сарын 09-ний өдөр 50.000.000 төгрөгийг Есөнбаяр хурд ХХК-ийн данс руу, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 375.000.000 төгрөгийг Си Эй Эл ХХК- ийн 5134137368 тоот данс руу, 2023 оны 6-р сарын 22-ны өдөр 9.000.000 төгрөгийг иргэн Н.Ариунтуяагийн 5429931663 тоот данс руу, 2023 оны 4-р сарын 21-ний өдөр 350.000.000 төгрөгийг иргэн М.Нямжав 5034746500 тоот данс руу, Бүгд өөрийн Хаан банкны данснаасаа 200.000.000 төгрөгийг иргэн М.Нямжавын 5034746500 тоот данс руу тус тус шилжүүлсэн. Дээрх шилжүүлгүүдийг хийхдээ******* ХХК-ийн захирал Л.Бумчимэгтэй харилцан ярилцан байж шилжүүлсэн. Мөн би******* ХХК-ийн захирал Л.Бумчимэгийн данс руу бага биш хэмжээний мөнгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч миний данс руу шилжүүлсэн мөнгө төгрөгөө нэхэмжилж байгаа бол би ч гэсэн Л.Бумчимэг рүү шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 960.690.400 төгрөгийг би хариуцан төлөхгүй. Миний бие Монгол улсад ажиллаж амьдарч байгаагийн хувьд Монгол улсын хуулийг мөрдөх үүрэгтэй гэдгээ сайтар ухамсарлаж байна. Мөн Монгол улсын хууль, дүрэм ч надад тус улсад оршин сууж байгаагийн хувьд ижил тэгш үйлчлэх ёстой юмаа. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байна. Тэгэхээр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль надад мөн адил үйлчилнэ. ******* ХХК нь иргэн Та Na надад холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар БНХАУ-ын иргэн миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй гэж, 7.3.-т Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй гэж, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж, 11 дүгээр зүйлийн 11.2.-т Монгол хэл мэдэхгүйн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал хүн өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана гэж тус тус заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол хэлээр бичсэн нэхэмжлэлээ хариуцагчийн эх хэл болох хятад хэл дээр орчуулахгүйгээр шүүхэд өгчээ. Хэдийгээр би бусдад итгэмжлэл олгосон ч гэсэн надад уг хэргийн талаарх баримтуудыг эх хэл дээр минь тайлбарлаж өгөх боломжгүй юм. БНХАУ-ын иргэн Та Na миний бие монголоор ярьдаг боловч эх хэл буюу хятад хэлээрээ илүү сайн ярьж, сайн ойлгодог тул шүүхийн өмнө өөрийнхөө эдлэх эрх, үүрэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичсэн тайлбар зэргийг гүйцэд ойлгоогүйгээс сөрөг нэхэмжлэл гаргалгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд миний бие сөрөг нэхэмжлэл гаргана. 4. БНХАУ-ын иргэн Ta Na миний бие бусдад итгэмжлэл олгоход орчуулагч оролцуулсан. Шүүх мөн адил үйлчилгээ үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.02.13-ны өдрийн 01/2025 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2022.11.23-ны өдрийн гүйлгээний баримт, гадаад паспортын хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 101/ШШ2023/05568 дугаартай шийдвэр зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 3-11, 44-53 тал/
4. Хариуцагчаас 2022.11.15-ны өдрийн 22/06 дугаартай хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх 160-162 тал/
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн*******-д холбогдуулан 960 690 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Чимэгэ Солюшнс ХХК нь Ю Лонг блуминг ХХК-тай 2022.11.10-ны өдөр 22/05 дугаар нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 3 241 041 250 төгрөгийг хүлээн авсан. Чимэгэ Солюшнс ХХК нь Ю Лонг блуминг ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд тээвэрлэлтийн ажлыг Есөнбаяр Хурд ХХК, иргэн******* нараар гүйцэтгүүлэхээр тэдэнтэй харилцан тохиролцож 2022.11.23-ны өдөр 960 690 400 төгрөгийг иргэн*******-гийн Худалдаа хөгжлийн банкин дахь 471008860 тоот дансанд шилжүүлсэн. Гэсэн хэдий ч тээвэрлэлтийн ажил хийгдээгүй. Ю Лонг Блуминг ХХК нь******* ХХК-д холбогдуулан нүүрс тээвэрлэлтийн гэрээний төлбөрт төлсөн 3 241 041 250 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 101/ШШ2023/05568 дугаар шийдвэрээр******* ХХК-иас 3 241 041 250 төгрөгийг гаргуулж******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Манай ******* ХХК нь Чимэгэ Солюшнс ХХК-тай өглөг авлагийн хоорондын тооцоотой бөгөөд шаардах эрхийг шилжүүлэн авч тухайн нэхэмжлэлийг гаргаж байгаа болно гэж тодорхойлж байна.
2. Хариуцагч БНХАУ-ын иргэн******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Та Nа нь******* ХХК-ийн захирал Л.Бумчимэгтэй харилцан тохиролцож бусдаас нүүрс худалдан авч БНХАУ-руу нийлүүлэх, түүнтэй холбоотой тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авахаар тохиролцсон. "Чимэгэ солюшн" ХХК нь өөрийн 406171914 тоот данснаас 960 690 400 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 471008860 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн бөгөөд уг мөнгөн хөрөнгийг 2023.10.09-ний өдөр 50 000 000 төгрөгийг Есөнбаяр хурд ХХК-ийн дансруу, 2022.12.07-ны өдөр 375 000 000 төгрөгийг Си Эй Эл ХХК-ийн 5134137368 тоот данс руу, 2023.06.22-ны өдөр 9 000 000 төгрөгийг иргэн Н.Ариунтуяагийн 5429931663 тоот данс руу, 2023.04.21-ний өдөр 350 000 000 төгрөгийг иргэн М.Нямжавын 5034746500 тоот данс руу, өөрийн Хаан банкны данснаасаа 200 000 000 төгрөгийг иргэн М.Нямжавын 5034746500 тоот данс руу тус тус шилжүүлсэн бөгөөд эдгээр гүйлгээг*******" ХХК-ийн захирал Л.Бумчимэгтэй харилцан ярилцаж шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2025.02.13-ны өдөр******* ХХК, ******* ХХК нарын хооронд 01/2025 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 406171914 тоот данснаас БНХАУ-ын иргэн*******-гийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 471008860 тоот дансанд шилжүүлсэн 960 690 400 төгрөгийг шаардах эрхийг******* ХХК-иас ******* ХХК-д шилжүүлсэн, /хх 7-8 тал/
4.2 2022.11.23-ны өдөр******* ХХК-ийн 406171914 тоот данснаас БНХАУ-ын иргэн*******-гийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь 471008860 тоот дансанд 960 690 400 төгрөгийг******* ХХК-иас гэх утгатай шилжүүлсэн, /хх 9 тал/
4.3 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн 101/ШШ2023/05568 дугаар шийдвэрээр******* ХХК-ний нэхэмжлэлтэй******* ХХК-д холбогдох 3 241 041 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 44-53 тал/
5. Зохигч 2022.11.23-ны өдөр******* ХХК-иас 960 690 400 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаангүй, харин уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үнэдслэлтэй эсэхэд маргаантай.
6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...Чимэгэ солюшн ХХК нь нүүрс тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2022.11.23-ны өдөр 960 690 400 төгрөгийг иргэн*******-гийн Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансанд шилжүүлсэн гэж дурдсан бол хариуцагч ...харилцан тохиролцож бусдаас нүүрс худалдан авч БНХАУ-руу нийлүүлэх, түүнтэй холбоотой тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авахаар болсон гэх тайлбарыг ирүүлсэн.
Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтад хамаарах тул талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслээд тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдсан гэж үзэв.
7. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар заасан.
Хэргийн баримтаар 2022.11.23-ны өдөр******* ХХК-ийн 406171914 тоот данснаас иргэн*******-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХК дахь 471008860 тоот дансанд 960 690 400 төгрөгийг******* ХХК-иас гэх утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч******* нь******* ХХК-тай ямар нэг эрх зүйн харилцаа үүсгээгүй, тус компаниас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг компанийн захирал Л.Бумчимэгтэй харилцан тохиролцож, бусад этгээд рүү шилжүүлсэн тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагчийн дээрх тайлбараас үзэхэд маргаан бүхий мөнгөн хөрөнгийг Л.Бумчимэгийн зааврын дагуу бусад этгээд рүү шилжүүлэх замаар захиран зарцуулсан тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргаж байна гэж үзэхээр байх ба тухайн татгалзал нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Мөн эрх зүйн харилцааны оролцогч биш гэх татгалзал нь түүний шүүхэд ирүүлсэн бусдаас нүүрс худалдан авч БНХАУ-руу нийлүүлэх, түүнтэй холбоотой тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлэхээр хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авахаар болсон гэх тайлбараар үгүйсгэгдэж байхаас гадна тэдний хооронд байгуулагдсан хэлцэл огт хэрэгжээгүй тухайд маргаангүй гэж үзэхээр байна.
Иймд******* ХХК,******* нарын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ хэрэгжээгүй нь хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжих үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч*******гаас 960 690 400 төгрөгийг гаргуулан уг төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан ******* ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзэв.
8. Шаардах эрх шилжүүлсэн тухайд, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, 123.3-т үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно гэж тус тус заажээ.
Хэргийн баримтаар 2025.02.13-ны өдөр******* ХХК, ******* ХХК нарын хооронд 01/2025 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 406171914 тоот данснаас БНХАУ-ын иргэн*******-гийн Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 471008860 тоот дансанд шилжүүлсэн 960 690 400 төгрөгийг шаардах эрхийг******* ХХК-иас ******* ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд шаардах эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тус компаниудын хоорондын тооцооны үндсэн дээр шаардах эрх шилжүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...гагцхүү мөнгө шилжүүлсэн баримт нь шаардах эрхийг үүсгэхгүй, тухайн мөнгө нь ямар ямар ажил, үйлчилгээний төлбөр байсан, ямар зориулалттай шилжүүлэгдсэн, Чимэгэ Солюшн ХХК болон Тана хоёрын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, мөн ямар үндэслэлээр уг мөнгийг буцаан шаардаж байгаа зэргийг тодорхойлох шаардлагатай ..... шаардах эрх шилжүүлсэн тухайг үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэг анхны үүрэг гүйцэтгүүлэгчид ногддог. Энэ зохицуулалтын зорилго нь үүрэг гүйцэтгэгч өөрт байгаа татгалзал, эсрэг шаардлага, тооцоо нийлсэн асуудлаа шинэ шаардагчид мэдэгдэх, улмаар эрх зүйн байдлаа хамгаалах боломжийг хангахад оршдог. Гэтэл энэ хэрэгт шаардах эрх шилжүүлсэн талаар хариуцагчид зохих журмаар мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй тул шаардах эрх шилжүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.
Шаардах эрх нь гэрээний дагуу эсхүл хуулийн дагуу шилжих бөгөөд урьдчилсан нөхцөл нь тухайн шилжүүлж байгаа шаардах эрхийг эзэмшигч этгээдийн эрх нь хүчинтэй байхаас гадна шилжүүлж байгаа эрх нь тодорхой шилжүүлэх боломжтой байх явдал байдаг.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т зааснаар шаардах эрх шилжүүлэхэд шаардах эрх эзэмшигч нь шаардах эрхээ бусдад шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчид энэ талаар мэдэгдэх л үүрэгтэй болохоос түүний зөвшөөрлийг авах, шаардах эрхээ шилжүүлж буй гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний талаар танилцуулах зэрэг ажиллагаа явуулах шаардлагагүй.
Мөн 2025.02.13-ны өдрийн******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр******* ХХК-иас хариуцагч*******-д шилжүүлсэн 960 690 400 төгрөгийг шаардах эрхийг******* ХХК-иас ******* ХХК-д шилжүүлсэн 01/2025 дугаар шаардах эрх шилжүүлэх гэрээ нь хууль, гэрээ, үүргийн мөн чанарт харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн : гаас 960 690 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 961 405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч с 4 961 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ