Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2026/00485

 

                                                           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч К банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Э-тад холбогдох зээлийн 11,578,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 00-р хороо, У гудамж, Өөрийн байранд байрлах, К банк ХК /ХХД: 0000000, РД: 00000, утас: 00000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Э нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр №MN000000000000000 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 10,973,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээнд авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1,765,887.21 төгрөг, үндсэн хүүнээс 1,089,275.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 8,724.15 төгрөг нийт 2,863,887.00 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 02 дугаар сараас хойш төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч М.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 11,578,153 төгрөгийг гаргуулж К банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сум, 00-р баг 000В-00 тоотод оршин суух, Б овогт М-ын Э /РД: ЕО0000000, утас: 000000000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.Э нь К банкны нэхэмжилсэн 11,578,153 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К банк” ХК нь хариуцагч М.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,578,153 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э нь зээлийн гэрээний үүрэгт 11,578,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,  758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “К банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Э-т холбогдох зээлийн 11,578,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,200 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 100,100 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 100,100 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                                                       ШҮҮГЧ                               Э.Б