| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00662/И |
| Дугаар | 137/ШШ2026/00518 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2026/00518
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Д аймгийн П-ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.Э-д холбогдох эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлсний төлбөр 1,204,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймаг С сум 00-р баг өөрийн байранд байрлах Д аймгийн П-ын газар /ХХД: 00000000, РД: 000000, утас: 00000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч А.Э нь 2026 оны 01 дүгээр сарын 09-ний орой А сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэрт 00-00 000 улсын дугаартай автомашин жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж онхолдож зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учруулан Д.Д 165,000 төгрөгийн, О.Б 251,062 төгрөгийн, Б.Б 124,000 төгрөгийн, Л.А-с 540204 төгрөгийн, О.А 124,000 төгрөгийн нийт 1,204,666 төгрөгийн хохирол учирсан гэх зөрчлийн хэрэгт Д аймгийн Ц-гийн газрын эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн ахлах дэслэгч М.Р 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 0081528 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна. Хохирогч Д.Д, О.Б, Б.Б, Л.А, О.А нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлүүлсний төлбөр 1,204,666 төгрөг байна. Энэ мөнгийг одоог хүртэл төлөөгүй байгаа нь төрийн ашиг сонирхол зөрчиж төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул прокурор төрийн байгууллагыг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл болж байна. Иймд А.Э нь хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын Д аймгийн А сумын 00-р багийн нутаг дэвсгэрт онхолдож Д.Д, О.Б, Б.Б, Л.А, О.А нарын биеийг гэмтээсний улмаас үүссэн хохирол, нөхөн төлбөр 1,204,666 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр прокурорын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум, 00-р баг Т байр 00-00 тоотод оршин суух, Б овогт А-ийн Э /РД: ЕС000000, утас: 00000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Э нь Д аймгийн П-ын газрын нэхэмжилсэн 1,204,666 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн П-ын газар нь хариуцагч А.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,204,666 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Э нь зээлийн гэрээний үүрэгт 1,204,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн П-ын газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.Э-од холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,204,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д аймгийн П-ын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 33,462 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Э-оос улсын тэмдэгтийн хураамж 33,462 төгрөгийн 50 хувь болох 16,731 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА