Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2026/00519

 

                                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                 хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,608,487.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 00-р хороо, бага тойруу 00, 00 тоотод байрлах, Х лизинг ХХК /ХХД: 00000000, РД: 0000000, утас: 0000000, 0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц-ын А нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 636 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Ц-ын А-гаас Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн үндсэн зээл: 1,078,064.90 төгрөг, үндсэн хүү: 436,185.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 87,237.13 төгрөг нийт: 1,608,487.68 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний "7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулснаар гэрээг дуусгавар болсонд тооцно" гэж заасан байна. Талууд гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мөн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэлжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 24 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа тул гэрээг цуцалж, гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна. Иймд Ц-ын А-гаас ЗА-БЗГ/2023-0000 тоот зээлийн гэрээний дагуу үүссэн 1,608,487.68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын 00-р баг, З-ын 00-00 тоотод оршин суух, Б овогт Ц-ын А /РД: ЕО000000, утас: 000000/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.А нь Х лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 1,608,487.68 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х лизинг ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,608,487.68 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.А нь зээлийн гэрээний үүрэгт 1,608,487.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,608,487.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,574 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 20,287 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,287 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

            3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА