| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00675/И |
| Дугаар | 137/ШШ2026/00522 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2026/00522
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,838,019.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00-р хороо, бага тойруу 00/00 тоотод байрлах Т Банк ХК /ХХД:000000 РД: 0000, утас: 0000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч А.А нь Т банкны салбараас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3Г24/05/000 тоот шийдвэрээр 26,000,000 төгрөгийг сарын 1.5% /жилийн 18%-ийн хүүтэй, 30 сар (2 жил 6 сар)-ын хугацаатай цалингийн зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2025 оны 06 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч эргэлзээтэй ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2026 оны 05 дугаар сарын 18-ны байдлаар 28,838,019.74 төгрөг болж хуримтлагдсан. Иймд А.А-аас 28,838,019.74 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д аймаг, З сум, 00-р баг, 000-00 тоотод оршин суух, Д овогт А-ийн А /РД: ЕЮ0000000, утас: 000000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.А нь Т банк ХК-ийн нэхэмжилсэн 28,838,019.74 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 28,838,019.74 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь зээлийн гэрээний үүрэгт 28,838,019.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,838,019.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,140 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 151,070 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 151,070 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА