| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00678/И |
| Дугаар | 137/ШШ2026/00524 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2026/00524
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч А капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 14,083,785.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 00-р хороо, С таур 00 давхар 000 тоотод байрлах, А капитал ББСБ ХХК /ХХД:00000000, РД:000000, утас:0000000, 00000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б-ийн Б нь зээлийн гэрээний үүргийг 31 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар 711000000 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,600,036.19 төгрөг, 711000000 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 694,203.59 төгрөг, 710000000 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 3,471,116.39 төгрөг, 7110000000 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 668,098.67 төгрөг, 7110000000 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 847,924.32 төгрөг, 711000000 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,805,098.18 төгрөг, 711000000 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,545,859.09 төгрөг, 71000000 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,053,439.28 төгрөг, 71000000 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 1,385,010.22 төгрөг, нотариатын төлбөрт 13,000 төгрөг нийт 14,083,785.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сум, 00-р баг З гудамж 00-00 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б /РД: НЭ000000, утас: 00000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь А капитал ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 14,083,785.93 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,083,785.93 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 14,083,785.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 14,083,785.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,369 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 114,184.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 114,184.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА