Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 96

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

            улсын яллагч Б.Мөнгөншагай,

   шүүгдэгч Э.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ын Х-т холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 0, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 00-00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ын Х- /РД:**00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий цагаан өнгийн  гялгар уутны хамт 261,7 грамм каннабис гэх нэршилтэй өвс ургамал, 1,2 литрийн багтаамжтай “Гоё” нэрийн ундааны савны хамт 227,8 грамм жинтэй шингэн шавар мэт зүйл, “Витсамо” нэрийн ундааны савны хамт 2,5 грамм каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 11 хороо Удирдлагын Академийн 54 дүгээр байрны 9 тоотод байх өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Х-өөс: “...Энэ хэрэгт би өөрийгөө илчилж цагдаа дээр очсон. Гэм буруутай гэдгээ ойлгож хэргээ хүлээж байна. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Гэрч Б.Сувдаагийн: “...Манай бага хүү Э.Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн үед уурлаад, уйлаад муухай хашиграад, өөрийн зөөврийн компьютерыг нугасаар нь хугалж хогийн саванд хийгээд нүд нь их хурц болоод гараа атгаж байгаад хана цохиод, шүдээ зуугаад аймаар айдастай болж эхэлсэн юм. Тэгээд хүү шөнөжингөө унтахгүй зурагт үзээд байсан. Өнөөдөр өглөө зан авир нь бүр их хачин болоод айлгаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. ...Манай хүү ер нь мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг. Манай гэрт нэрийг нь мэдэхгүй ууттай өвс, өтгөн ногоон шавар шиг зүйл саванд хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Дэлгэрсайхан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17 дугаар хуудас/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний 10905 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52-54 дүгээр хуудас/,

           -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10904 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 57-58 дугаар хуудас/,

           -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 11347 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 61-62 дугаар хуудас/,

           -Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 65-67 дугаар хуудас/,

           2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 29-35 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.Х- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны зун 8 дугаар сарын үед хэдний өдөр гэдгийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна эгчийнхээ машинтай Төв аймгийн Жаргалант сум руу ганцаараа явж Каннабис гэх мансууруулах үйлчилгээтэй өвсийг түүж гэртээ авч ирээд гэрийхнээсээ нууж байгаад бага багаар нь наранд дэлгэж хатаагаад ганцаараа хэрэглэдэг байсан. Харин гэрээс хураагдсан Трамадол гэх эмийг Дамбад байх эмийн сангаас авч байсан. ...Тухайн эмийг аваад гэртээ хадгалчихсан байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Трамадол эмнээс нэг дор 5 ширхэгийг ууж хэрэглээд дээр нь өвс татаж мансуурсан энэ үедээ гэрийнхэндээ хэлж цагдаад баригдсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хурцын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 90 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/,

-Суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 117 дугаар хуудас/

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

        

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Э Х- нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий цагаан өнгийн  гялгар уутны хамт 261,7 грамм каннабис гэх нэршилтэй өвс ургамал, 1,2 литрийн багтаамжтай “Гоё” нэрийн ундааны савны хамт 227,8 грамм жинтэй шингэн шавар мэт зүйл, “Витсамо” нэрийн ундааны савны хамт 2,5 грамм каннабис гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн 11 хороо Удирдлагын Академийн 54 дүгээр байрны 9 тоотод байх өөрийн гэртээ хадгалсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, гэрч Б.Сувдаагийн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний 10905 дугаартай шинжээчийн дүгнэлт,

  1. 2.Шинжилгээнд ирүүүлсэн цагаан өнгийн гялгар ууттай шар ногоон өнгийн ургамал мэт зүйл, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн 54-р байрны 9 тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан “Гоё жүрж” гэсэн бичигтэй ундааны савны ёроол хэсэгт хүрэн шаргал өнгийн шавар мэт зүйл” гэж хаягласан Гоё гэсэн бор шаргал өнгийн шошготой хуванцар савтай шар өнгөтэй өтгөн шингэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн 54-р байрны  9 тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан “Витсамо” гэсэн бичигтэй цагаан өнгийн хуванцар савтай “өвс” гэж хаягласан цагаан өнгөтэй, “Витсамо” гэсэн цагаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай шаргал өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйл тус бүрт делта-9 тетрагидроканнабинолын агууламж /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.  

3.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно.

4. 5 Манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно...” /хх 52-54 дүгээр хуудас/

                 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10904 дугаартай шинжээчийн дүгнэлт

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Х- 2017.11.18” гэж хаягласан шээсэнд метамфетамин, тетрагидроканнабинол илэрч байна.
  2. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно. /хх 57-58 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 11347 дугаартай шинжээчийн дүгнэлт.

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн 54 дүгээр байрны 9 тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан 15х10  см хэмжээтэй гялгар уутанд хийсэн өвс гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутны хамт 2.7901 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн 54 дүгээр байрны 9 тоотоос эд мөрийн баримтаар хураан авсан 15х10  см хэмжээтэй гялгар уутанд хийсэн өвс гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлд делта 9, тетрагидроканнабинолийн агууламж илэрсэн.
  3. Делта 9 тетрагидроканнабинол НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. /хх 61-62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Х- нь урьд өмнө 19 настайдаа Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвд 2014 оны 06 дугаар сарын 12-оос F1124 Опиодын хамаарлын шинж тэмдэг оношоор 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж байсан байна. Одоо Э.Х- нь Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн ДНК-д 2017 оны 11 дүгээр сарын 23-наас F19.21 Олон төрлийн сэтгэц идэвхит бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрх үйлийн эмгэг одоогоор эмнэлэгийн буюу тодорхой нөхцөлд тэвчлийн байдалтай байгаа оношоор хэвтэн эмчлүүлж байна. Э.Х- нь F19.21 Олон төрлийн сэтгэц идэвхит бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрх үйлийн эмгэг өвчтэй. одоогоор тодорхой нөхцөлд тэвчлийн байдалтай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт  авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 7 дугаартай дүгнэлт /хх 65-67 дугаар хуудас/-ээр нотлогджээ.

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.  

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж,  улмаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан”  гэж тус тус үзэх юм.

 

Иймд шүүгдэгч Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис өвс, шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Энэ хэргийн шүүгдэгч Э.Х-өөс гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Э.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай шар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 261.8 грамм, гоё жүржийн ундаа гэх савтай ёроол хэсэгт хүрэн шаргал өнгийн шавар мэт зүйл 227.6 грамм, Витсамо гэсэн цагаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай шаргал өнгөтэй, нунтаг ургамал мэт зүйл, 124.6 грамм, 15х10 см хэмжээтэй гялгар ууттай “өвс” гэх бор өнгийн ургамал мэт зүйл 2.7 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Х- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.