Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00026

 

                        

*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  Ч.Энхтөр, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2021/00340 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******ын хүсэлттэй

1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс *******гийн *******т олгосон 409421 дугаартай цэргийн батлах, 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц нийтийн аж, ахуйн газраас *******гийн *******т олгосон 165098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны  10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг  оролцов.

Хүсэлт гаргагч *******ын анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлага болон тайлбарын агуулга:

Миний бие 1962 онд *******гийн анхны хүү болон төрсөн. Миний эх ******* 1974 онд *******тэй гэр бүл болсон. ******* нь миний хойд эцэг болно. 1980 онд цэрэгт явахад миний овгийг *******гээр биш *******гээр овоглон цэргийн батлах олгож, цэргээс ирэхэд ОСНААҮ газарт ажилд ороход мөн ******* гэсэн овгоор хөдөлмөрийн дэвтэр нээж бүртгэж албажиж тамга дарж авснаар өдийг хүрсэн. Миний бие улсын бүртгэлд *******гийн ******* гэж албан ёсоор бүртгүүлсэн. Иймд 409421 дугаартай Цэргийн батлахын болон 165098 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс *******гийн *******т олгосон 409421 дугаартай цэргийн батлах, 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц нийтийн аж, ахуйн газраас *******гийн *******т олгосон 165098 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ургийн овогт *******гийн ******* /регистрийн дугаар ВЭ62051470/ мөн болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Хүсэлт гаргагч *******  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

******* миний бие 2021 оны 6 сарын 03-ны өдөр тус шүүхэд цэргийн батлах болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хандсан. Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2021/00340 дугаар шийдвэрт миний эцгийн нэрийг ******* гэж зөрүүтэй бичсэнийг зөвтгөж *******гийн ******* гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд  нь хянахад:

Нэхэмжлэгч *******гийн *******ын  хүсэлттэй “*******гийн *******ын  Баянхонгор аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсийн 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн  409421 дугаар цэргийн батлах болон Орон сууц нийтийн аж, ахуйн газрын 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 165098 дугаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******гийн ******* мөн болох”-ыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт миний эцгийн нэрийг ******* гэж зөрүүтэй бичсэнийг  *******гийн ******* гэж  зөвтгөн  өөрчлөлт оруулна уу  гэх гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Анхан шатны шүүх  хавтаст хэрэгт  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байна.

Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ын иргэний үнэмлэхэд   *******гийн ******* гэж бичигдсэн байдал нь 165098 дугаар хөдөлмөрийн дэвтэр болон 409421 дугаар цэргийн батлахад тус тус ******* ******* гэж  бичигдсэнтэй зөрүүтэй байх боловч хүсэлт гаргагч *******ын хойд эцэг нь *******,  төрсөн эх нь  ******* болох нь  “******* нь *******ын хойд эцэг,  ******* нь түүний төрсөн эх нь юм. ******* нь эх *******гээр овоглогддог. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлах дээр *******гээр бичигдсэн” гэх  гэрч Н.Норжинсүрэн, С.******* нарын мэдүүлэг болон  “...Миний эх ******* 1974 онд *******тэй гэр бүл болсон. ******* нь миний хойд эцэг юм...” гэх хүсэлт гаргагч *******ын тайлбар зэргээр ******* нь түүний төрсөн эх нь, ******* нь түүний  хойд эцэг нь бөгөөд *******  нь эдгээр баримтуудын жинхэнэ эзэмшигч нь мөн болох нь тогтоогдсон, энэ асуудлаар маргаангүй байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар зөв дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт ******* гэхийг ******* гэж бичиж, техникийн алдаа гаргасан байна гэж  шүүх бүрэлдэхүүн үзэж зөвтгөж,  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2021/00340 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“...*******гийн...” гэснийг “...*******гийн...” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан  хүсэлт гаргагч  *******ын давж заалдах  гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж, хүсэлт гаргагч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ