Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 137/ШШ2026/00538

 

                                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                 хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 665,435.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 00-р хороо, С-ийн гудамж С-ын талбай 02, С тауэр 00-н давхарт байрлах,  Т ББСБ ХХК /ХХД: 901500000, РД: 0000000, утас: 0000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хариуцагч Б-гийн Ц нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 01 сарын 12-ны өдөр 1087478 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 620,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан авах зорилгоор зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1000000 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 510,334.76 төгрөг, үндсэн хүүнд 135,752.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,348.73 төгрөг, шимтгэлд 2,000 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг нийт 665,435.92 төгрөгийг хариуцагч Б-гийн Ц-ээс гаргуулах гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сум, 00-р баг 00-р хэсэг Холбооны 00-00 тоотод оршин суух, Б овогт Б-гийн Ц /РД: ЕЮ000000, утас: 000000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Ц нь Т ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 665,435.92 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 665,435.92 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь зээлийн гэрээний үүрэгт 665,435.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 665,435.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,520.46 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 10,260.23 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 10,260.23 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                           ШҮҮГЧ                               Э.БОЛОРМАА